Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Дуу бүтээгчид, оюуны өмчийн бүтээлээр дамжуулан дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэнэ

Огноо:

,

Монгол улсын дуу хөгжим бүтээгчдийн оюуны өмчтэй холбоотой хууль эрх зүйн орчныг сайжруулах, зохиогчийн эрхийн тухай хуулийн хэрэгжилт болон оюуны өмчөө хэрхэн хэрэглээнд оруулах, үнэлэх, хянах нэгдсэн системийг бий болгоход чиглэсэн “Монголын Дуу Хөгжим Бүтээгчдийн Анхдугаар Чуулган” анх удаа  зохион байгуулагдлаа. 

Монголын рок попийн ахмад төлөөллүүд, шинэ залуу үеийн уран бүтээлчид, хөгжмийн зохиолчид болон студи, продакшны төлөөллүүд нэгдэж салбарын ирээдүйн чиг хандлага, хөгжлийн талаар ийнхүү чуулж, хэлэлцлээ.

Тус чуулганд Соёлын сайд Ч.Номин,  Цахим хөгжил, харилцаа холбооны яамны сайд Н.Учрал нар дуу хөгжим бүтээгчидтэй дуу хөгжмийн салбарын өнгөрсөн ба одоо, бусад орны жишиг сайн туршлагууд, тулгамдаж буй асуудлууд, цаашдын хөгжлийн талаар хэлэлцлээ.  Тус хэлэлцүүлгээр “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн бодлого”-ийн хүрээнд Монголын хөгжмийн салбарт нэгэн шинэчлэл хийж цаашлаад улсын эдийн засагт оюуны өмчийн бүтээлээр дамжуулан дотоодын нийт бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх, ирээдүйд дэлхийн зах зээлд чанартай Монгол уран бүтээлчдийг экспортлох боломжуудыг эрэлхийлж шийдлүүдийг ярилцсан юм.

Дуу бүтээгчдийн хувьд салбарынхаа хойч хэтийн бодлогийг хамтдаа ярилцаж, хуралдаж байгаа нь анх удаа бөгөөд энэхүү арга хэмжээг Төрийн соёрхолт, дуучин Д.Болд санаачлан, Монголын дуу хөгжим бүтээгчдийн ассоциаци, "Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв" хамтран зохион байгуулсан бол хамтдаа эвлэлдэн нэгдэж,  дуу хөгжим бүтээгчдийн оюуны өмчийг хамгаалах, тэдэнд бодит ашгийг хүртээх, ашиг, орлогийг шилэн байлгаж татварын асуудлыг шийдвэрлэх боломжтой гэдгийг зохион байгуулагчид онцлон хэлж байлаа.

Мөн нэгдсэн сервер бий болгож үүн дээрээ тулгуурлан үйл ажиллагаагаа явуулах нь хэрэгтэй гэж байна.

Тус арга хэмжээнд  Монголын дуу хөгжим бүтээгчдийн ассоциацийн Гүйцэтгэх захирал, Төрийн соёрхолт  Д.Болд  -  “Дуу хөгжмийн салбарт үндсэн систем бүтээх ба оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах”

"Монголын дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв"-ийн Тэргүүн Б.Лхагвасүрэн - "Дуу хөгжмийн үнэлэмж"

Хөгжмийн зохиолч, продюсер Д.Өлзий-Орших  “Дэлхий, социалист Монгол, капталист Монгол”

MОНАДД – ийн үүсгэн байгуулагч  Ч.Тамир -  “Дижитал эрин үед хөгжмөөс хэрхэн олох вэ? Өнөө ба ирээдүй”  сэдвээр тус тус илтгэл тавигдсан бол, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал  уран бүтээлийг цахимжуулах талаар нарийн мэдээлэл өгч, Соёлын сайд Ч.Номин Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хуулийн тухай болон салбарын бусад  асуудлаар мэдээ мэдээлэл хүргэж, чуулганд ирсэн нийт оролцогчдын санал хүсэлтийг сонсож, тодорхой хариултуудыг өгсөн юм.

Соёлын салбарыг хөгжүүлэхэд тэр дундаа оюуны өмчийг хамгаалах хуультай болсоноор уран бүтээлчдийн шинийг эрэлхийлэх,  дуу хөгжим урлаг шинэ шатандаа хөгжихөд түлхэц болох юм байна.  2021 оны судалгаагаар соёлын салбарт дотоодын нийт бүтээгдэхий дөнгөж 1.4 хувийг бүрдүүлж байсан.

Тэгвэл 2027 онд 4 хувь болгох зорилтыг тавиад байгаа юм байна.  Мөн Дуу, хөгжим бүтээгчдийн анхдугаар чуулганыг тогтмол хийж, салбарынхоо дотоод асуудлыг хэлэлцдэг, хууль эрхзүйн орчиноо сайжруулахад чиглэсэн нэгдсэн бодлоготой байхыг чуулгад оролцсон нийт уран бүтээлчид дэмжсэн юм.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

Даншиг наадамд улс, аймгийн цолтой 256 бөх зодоглоно

Огноо:

,

Зургаадугаар сарын 28, 29-ний өдрүүдэд Хүй долоон худагт болох Нийслэлийн иргэдийн баяр, Хүрээ цам, даншиг наадам болох гэж байгаа билээ. Нийслэлийн иргэдийн баяр, Хүрээ цам, даншиг наадамд зориулан  хүчит  бөхийн барилдаан болно.

Тус барилдаанд улсын арслан Э.Оюунболд тэргүүтэй 256 бөх зодоглоно.

 
Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн уулын тахилга болж байна

Огноо:

,

Зуны дунд хар морь сарын улаагчин туулай өдөр буюу зургаадугаар сарын 27-ны энэ өдөр Улаанбаатар хотын тахилга шүтлэгт дөрвөн хайрханаа тахиж байна. Тодруулбал Чингэлтэй хайрханы тайлгын Их овоо, Баянзүрх хайрханы Их овоо, Богдхан хайрхан Зэндмэн овоо, Сонгинохайрхан уулын баруун бэлд тус тус их тахилга болж байна. Энэ жил дөрвөн хайрханаа нэг өдөр зэрэг тахиж буйгаараа онцлог юм.

Ийнхүү нийслэлийн иргэдийн баяр "Хүрээ цам- Даншиг наадам" дөрвөн хайрханы тахилгаар эхэлж байна.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

"Айчи-Нагояа 2026" хөгжөөнт гүйлтийн тэмцээний хэвлэлийн бага хурал боллоо

Огноо:

,

Азийн наадмыг сурталчлах, үзэл санааг таниулах “Fun Run” буюу Хөгжөөнт гүйлтийн цуврал арга хэмжээ маргааш Үндэсний цэцэрлэгт цэцэрлэгт хүрээлэнд болно.
 
Энэхүү үйл ажиллагааг “Олимпын өдөр”-ийг угтан зохион байгуулж буйгаар онцлогтой.
 
Уг үйл ажиллагааны хэвлэлийн бага хурал өнөөдөр “Олимпик хаус”-т болж МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э. Бадар-Ууган, Азийн олимпын зөвлөлийн, Үндэсний олимпын хороод ын харилцаа, хөгжлийн хөтөлбөр хариуцсан захирал Виссам Тркмани, тус зөвлөлийн хэвлэл мэдээлэл хариуцсан захирал Жинс Жоу Жиан, “Айчи Нагояаю”-2026 Азийн наадмын зохион байгуулах хорооны дэд захирал Ясухиро Иномата, мэргэжилтэн Кана Такахиши нарын зочид оролцлоо.
 
Тэд хүрэлцэн ирсэн хэвлэл мэдээллийн төлөөлөлд “Айчи Нагояа”-2026 Азийн наадам болон “Хөгжилтэй гүйлт”-2026 арга хэмжээний талаар мэдээлэл өглөө гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Санал болгох