Урлаг спорт
"Robot Challenge World 2023" тэмцээн өндөрлөлөө

БНХАУ-ын нийслэл Бээжин хотод 2023 оны наймдугаар сарын 11-13-ны хооронд зохиогдсон Robot Challenge World 2023 тэмцээн өндөрлөлөө.
Тэмцээнд 24 орны 3000 гаруй оролцогч, 1600 гаруй роботоор, 12 багц медалийн төлөө өрсөлдөж, 600 шүүгч шүүн дэнсэлж, 220 байгууллага хамтран ажилласан байна. Тэмцээний нээлтэд 45 хүний бүрэлдэхүүнтэй Монголын баг туршлагатай ахлагч Батзаяагийн удирдлага дор жагсан оролцжээ.
Монгол тэмүүлэл сургуулиас Б.Ариунболор, Г.Шинэ-Од багштай 14 сурагч, Шинэ эрин сургуулиас Г.Идэржаргал багштай 4 сурагч 7 төрөлд оролцож Mega sumo-adult төрөлд оролцсон багш Г. Шинэ-Од эхний өдөр 2 дугаар байранд орж мөнгөн медаль хүртжээ.
Тэмцээний 3 дахь буюу сүүлийн өдөр манай 2 баг-сурагчид Robot rugby-senior төрөлд урамтай сайн оролцож алт, хүрэл медалийн эзэд болж, Монгол тэмүүлэл сургуулийнхаа нэрийг олон улсын тавцанд өндөрөөр үнэлүүлж чадлаа.
Шинэ эрин сургуулийн баг 25 багаас 5 дугаар байрт орж амжилттай сайхан оролцлоо. Хүүхдүүдээ амжилттай оролцоход бүхий л талаар дэмжин тусалсан эцэг эх, асран хамгаалагчид, "Монгол тэмүүлэл" сургуулийн захиргаа, удирдлагуудад чин сэтгэлийн баяр хүргэж, талархсанаа илэрхийлье гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.
Урлаг спорт
"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ
Урлаг спорт
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.
-
Цаг үе2023/05/01
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ Сэлэнгэ аймагт ажиллаж буй салбарын төлөөлөлтэй уулзав...
-
Улстөр нийгэм2021/06/16
Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төслийн талаарх хэлэлцүүлэг болно
-
Улстөр нийгэм2021/03/31
Хүүхдийн “СЭЛБЭ* зуслан бүрэн шинэчлэгдэж байна
-
Цаг үе2020/06/19
Өөрийгөө гутранги үзэлтэй болтол нь гаргуунд нь бүү гарга