Цаг үе
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт “Шүд угаах цаг” бий болгоно

“Сургуулийн өмнөх боловсролын байгууллага болон ерөнхий боловсролын сургуульд өдөр бүр “Шүд угаах цаг”-ийг зохион байгуулж, хэвшүүлэх, цэцэрлэг, ЕБС-д суралцагчдыг шүд угаах цэг бүхий эрүүл ахуйн шаардлага хангасан орчин нөхцөлөөр хангах ажлыг үе шаттайгаар улсын болон гадаадын хөтөлбөр, төсөл, орон нутгийн төсөвт тусган хэрэгжүүлэхийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгалаа.
“Эрүүл шүд” арга хэмжээний хүрээнд шүд, амны хөндийн урьдчилан сэргийлэх болон тусламж, үйлчилгээнд шаардагдах хөрөнгийг Эрүүл мэндийн даатгалын сангийн төсөвт тусган зохион байгуулах арга хэмжээ авахыг Эрүүл мэндийн сайд С.Чинзоригт даалгав.
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны гуравдугаар сарын 06-ны өдөр нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлж буй төр, хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын төлөөлөлтэй хийсэн уулзалтын үеэр шүд, амны хөндийн эрүүл мэндийг сайжруулах чиглэлээр дорвитой арга хэмжээ авах, 2024 онд “Шүд” төсөл арга хэмжээг хэрэгжүүлэх үүрэг чиглэл өгч байсан.
Төрөөс 1999-2005, 2006-2015 онд “Амны хөндийн эрүүл мэнд”, 2019-2021 онд “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлсэн ч шүд цоорох өвчин бүх насны иргэдийн дунд нийгмийн эрүүл мэндийн тулгамдсан асуудлын нэг хэвээр байна.
Манай улсын хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт сүүлийн 40 жилд 85 хувиас буураагүй, 12 хүртэлх настай хүүхдэд тархалт 77, 35-44 насны бүлэгт 98.1, 65-74 насны бүлэгт 99.8 хувьтай байна.
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Шударга мэдээ2025/01/06
Туулын хурдны замын тендерийг нэгдүгээр сард зарлаж, бүтээн байгуулалтыг дөрөвдү...
-
Улстөр нийгэм2025/10/07
УИХ: Өнөөдөр хурлдах ажлын хэсгүүд
-
Улстөр нийгэм2022/05/05
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ долоо хоногт
-
Цаг үе2023/08/07
Үерт автах эрсдэлтэй 228 айл өрх байна