Урлаг спорт
Монгол Улсад морьт харвааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно

Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Соёлын яам, Монголын Морьт Харваачдын Холбоотой хамтран 2023 оны есдүгээр сарын 1-10-ны өдрүүдэд “Хийморь” морьт харвааны олон улсын нээлттэй наадам болон Олон улсын Морьт харвааны холбооны /IHAA/ Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах гэж байна.
Аялал жуулчлалын шинэ бүтээгдэхүүн бий болгох, тусгай сонирхлын аялал жуулчлалыг хөгжүүлэх, үндэсний ёс зан заншил, өв уламжлалаар дамжуулан гадаад, дотоодын жуулчдад Улаанбаатар хотыг сурталчлах зорилготой “Хийморь” олон улсын морьт харвааны тэмцээнийг 2019 оноос эхлэн зохион байгуулж ирсэн бөгөөд энэ жил Монгол Улс анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг хүлээн авч байна.
Мөн Монгол бөмбөг намнаа төрөл нь энэ удаагийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд албан ёсны төрөл болон шинээр нэмэгдэж байгаагаараа онцлог юм.
Энэ удаагийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд БНХАУ, Өмнөд Солонгос, АНУ, Франц, Австрали, Канад, Герман, Унгар зэрэг дэлхийн 24 орны 80 гаруй тамирчин Скермиш буюу Түрэг харваа, Тавер буюу Унгар харваа, Польш харваа, Рэйд буюу Ази харваа, Монгол бөмбөг намнаа зэрэг таван төрөлд хурд хүч, цэц мэргэнээ сорино.
Энэ хүрээнд зохион байгуулагдах тэмцээн уралдааныг хүргэж байна. Үүнд:
• 2023.09.01- 2023.09.03 өдрүүдэд “Хийморь” морьт харвааны олон улсын наадам Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт
• 2023.09.06- 2023.09.08 өдрүүдэд “Хийморь” Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн “Чингис хааны хүрээ” аялал жуулчлалын цогцолборт
• 2023.09.09 өдөр Үзүүлэх тоглолт Жанжин Д.Сүхбаатарын талбайд
• 2023.09.10 ДАШТ-ээс шалгарсан тамирчид Монголын үндэсний уламжлалт харваа болох “Бөмбөг намнаа" төрөлд өрсөлдөж, шилдгээ шалгаруулна гэж Нийслэлийн Аялал жуулчлалын газраас мэдээллээ.
Урлаг спорт
"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ
Урлаг спорт
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.