Улстөр нийгэм
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНФУ-ын “Орано групп”-ийн Монгол дахь захиралтай уулзлаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар БНФУ-ын “Орано групп”-ийн Монгол дахь захирал Оливиер Тимүр болон албаны бусад төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Хөрөнгө оруулалтын хэлэлцээр хийх, төсөл боловсруулахад гадаад, дотоодын санхүүгийн загвар боловсруулах болон хуулийн зөвлөх үйлчилгээ авах хэрэгцээ шаардлагын дагуу үндэсний зөвлөх үйчилгээ үзүүлэх байгууллагыг сонгож, Монгол Улсын Засгийн газар болон Монгол Улсын Засгийн газраас томилогдсон ажлын хэсэгт хууль, санхүүгийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх компанийг Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар сонгон гэрээ байгуулах эрхийг шийдвэрлүүлж, гэрээ байгуулан ажиллаж байна.
Тус зөвлөх үйлчилгээний компаниас ирүүлсэн санхүүгийн загвар болон Монгол Улсын Засгийн газрын 2023 оны наймдугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаас өгсөн чиглэлийг танилцуулж, хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, санхүүгийн загварын талаар БНФУ-ын талд санал тавьж, уг чиглэлийн хүрээнд санал солилцов.
Эх сурвалж: Хууль зүй, дотоод хэргийн яам
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Цаг үе2020/07/06
Мэлхий хад буюу "Мөнгөт цохио" -ны домог
-
Шударга мэдээ2022/06/17
Малайз, Тайландын бизнесийн төлөөлөгчид мах экспортлох санал тавилаа
-
Улстөр нийгэм2021/11/29
“Хүрэлтогоот-2021” залуу судлаачдын грант, шилдэг өгүүлэл, бүтээлүүд...
-
Улстөр нийгэм2024/08/09
Т.Чингис: “22-ын товчооны авто замыг ирэх сарын 1-нд дуусгахаар төлөвлөж б...