Бидэнтэй нэгдэх

Цаг үе

"Хадгаламжийг зуршил болгож хөнгөлөлттэй нөхцөл бүхий эко орон сууцтай болох боломжтой"

Огноо:

,

Монгол Улсын засгийн газраас хэрэгжүүлж буй урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа 2050”-д тусгагдсан “Улаанбаатар хот доторх төвлөрлийг бууруулах,  гэр хорооллын нөхцөлийг сайжруулж, хүн амын худалдан авах чадварт нийцсэн өртөгтэй, ногоон шийдэл бүхий чанартай орон сууцны хүрэлцээ, хангамжийг сайжруулах” зорилттой уялдуулан Төрийн банк нь иргэдийн худалдан авах чадварт нийцсэн, эрчим хүчний хэмнэлттэй, эко амины орон сууцны барилгын ажил гүйцэтгэгч, хэрэгжүүлэгч ААН-тэй хамтран ажиллаж харилцагчдадаа хөнгөлөлттэй үнээр орон сууцтай болох боломжийг бүрдүүлэн ажиллаж байна.

Дээрх ажлын хүрээнд өнөөдөр Төрийн банкнаас эрчим хүчний хэмнэлттэй орон сууцны шинэ шийдлийг нэвтрүүлэгч “Хайбрид хаус” ХХК болон Улаанбаатар хотын шинэ суурьшлын цэвэр агаартай бүсэд эко хотхоны төсөл хэрэгжүүлж буй “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК-иудтай “Хамтын ажиллагааны санамж бичиг”-ийг үзэглэж байна.

Тус санамж бичгийн хүрээнд Төрийн банкны харилцагчид Орон сууц худалдан авах төлбөрөө Төрийн банкны хадгаламжид хуримтлуулсан, эсхүл урьдчилгаа төлбөрөө хуримтлуулж Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл болон Орон сууц, амины сууц, хашаа байшин худалдан авах, барих зээл авч байгаа бол тус байгууллагуудын орон сууцыг 5-10 хувийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл, “Хайбрид хаус” ХХК-ны эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцыг зах зээлд борлуулж буй үнээс 5 хувь, “Өнө мөнх хөгжил констракшн” ХХК-ны хэрэгжүүлж буй хотын хөл хөдөлгөөн, агаарын бохирдлоос хол цэвэр агаар, эрүүл хөрстэй бүсэд байршилтай “Мандал эко хотхон”-ны орон сууцыг зах зээлд борлуулж буй 1 мкв тутамд 10 хувийн хөнгөлөлттэй үнээр тус тус авах боломжтой.

Төрийн банк нь Монгол улсын иргэдийн хамгийн ихээр ажиллаж, амьдарч,  суралцдаг БНСУ-д байгаа иргэд харилцагчдадаа зориулан өнгөрөгч онд Багц бүтээгдэхүүн болох “ХАУС” хадгаламжийг зах зээлд нэвтрүүлж байсан бөгөөд дээрх хөнгөлөлтийг БНСУ-д амьдарч буй “ХАУС” хадгаламж эзэмшигч нар ч авах боломжтой юм. Солонгос улсад ажиллаж амьдарч байгаа иргэд тус улс дахь Төрийн банкны Төлөөлөгчийн газарт хандан мэдээлэл авах боломжтой бөгөөд сар бүр 2.5 сая төгрөгөөс дээш дүнгээр, 12 сарын турш тасралтгүй хуримтлуулснаар урьдчилгаа төлбөр бүрдүүлэх нөхцөлийг хангаж, орон сууцны зээлийн хүсэлт гаргаж дараах гурван төрлийн бүтээгдэхүүнээс сонгон авах боломжтой.

  • Эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууцны зээл
  • Орон сууц, амины сууц, хашаа байшин худалдан авах, барих зээл
  • Орон сууцны ипотекийн зээл

Дэлгэрэнгүй мэдээлэлийг https://www.statebank.mn/product/1258 болон 1800-1881 дугаараас авах боломжтой.

Эрсдэлгүй ирээдүйн баталгаа – Төрийн банк

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Огноо:

,

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 16-ны өдөр Төв, Хэнтийн өмнөд, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас орно. Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. 

Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,  17-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд мөстөлт, хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна. 

2025 оны аравдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 3-5 хэм хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.


2025 оны аравдугаар сарын 17-ноос 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи 17-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ

Огноо:

,

“Авто март худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө шилжүүлээгүй залилсан байна” гэх дуудлага, мэдээлэл 10 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
 
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эмэгтэй "Н" Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх хуурамч гүйлгээ үзүүлж бусдыг залилсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
 
Энэ төрлийн залилах гэмт хэрэг удаа дараа бүртгэгдэж байгаа тул иргэн та “Шилжүүлсэн” гэх үгэнд бус өөрийн дансаа шалгаж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Х.Нямбаатар: НЗДТГ-ын албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах талаар өнөөдөр НЗДТГ-ын газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 16 мега төслийг хэрэгжүүлж дуусгах үүрэг хүлээсэн.

Үүнээс нэг жилийн хугацаанд 15 төслийг гараанаас гаргасан.

Нийт төслүүдийн ТЭЗҮ хийгдсэн, ихэнх төсөл гэрээ байгуулах, тендер зарлах болон барилга угсралтын шатандаа явж байгааг хотын дарга Х.Нямбаатар онцлов.

Үргэлжлүүлэн хотын дарга Х.Нямбаатар НЗДТГ-ын албан хаагчдын ажлын орчин, нийгмийн баталгааг сайжруулахад анхаарч, албан хаагчдын сэтгэл хангалуун ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал болохыг тодотголоо. НЗДТГ-ын албан хаагчид цаг ашиглалт, харилцаа хандлагаа дээшлүүлж, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт нийцсэн томоохон төслүүдийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллах, ажилдаа сэтгэл, зүтгэлээ зориулж ахиц дэвшил гаргахыг хотын дарга Х.Нямбаатар уриалсан юм.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох