Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хамгийн аюултай 15 амьтан

Огноо:

,

Байгаль гэдэг өөрөө адал явдал, эрсдлээр дүүрэн байдаг. Амьтдыг гадна харагдах байдлаар аюултай эсэхийг дүгнэнэ гэдэг гэнэн бөгөөд өрөөсгөл ойлголт юм. Ингээд та бүхэнд манай гарагийн хамгийн аюултай 15 амьтны тухай мэдээллийг хүргэж байна.

15. Балт зөгий
 
 
Энэ зөгийг хазахад төдий л өвдөлт мэдрэгдэхгүй боловч учруулах аюул тун аймшигтай гэнэ. 1957 онд Бразилийн зөгий үржүүлэгч Европ, Африкийн зөгийг эрлийзжүүлэхээр шийдсэн нь ихээхэн алдаа болжээ. Үүний үр дүнд генетикий аргаар цус холилдсон аюулт зөгий бий болсон байна. Эдгээр зөгийнүүд хазахаар шийдсэн хүнээ хэдэн милийн зайнаас дагадаг бөгөөд уг зөгийнд хазуулсан бага насны хүүхэд газар дээрээ амиа алдах эрсдэлтэй аж. Харин зөгийн харшлаас үүдэнд жилд дунджаар 53 хүн амиа алддаг гэсэн тоо баримт гарчээ.
 
14. Африкийн арслан
 
Хэдийгээр Африкийн арслан хүн идэх зорилго өвөрлөдөггүй ч ширэнгэн ойд жилд 70-аад хүн арсланд идүүлдэг байна.
 
 13. Далайн мөгөөрс
 
Серфингээр хичээллэгчдийн хар дарсан зүүд болсон энэ амьтан 1884 оноос хойш нийт 5564 хүний амийг авч одсон гэнэ. Далайн мөгөөрс нь 15 тохой урт бөгөөд 60 орчим тэмтрүүлтэй байдаг ажээ. Уг амьтны тэмтрүүлэнд ороогдсон хүн ердөө гуравхан секундын дотор зүрх нь зогсдог ба уурласан үедээ онцгой гэрэл цацруулж нэг дор 50 орчим хүнийг хороох чадалтай болох нь тогтоогджээ. Далайн мөгөөрс Австрали болон Филиппиний халуун бүс нутагт голлон амьдардаг билээ.
 
12.Бар
 
Нүд ирмэхийн зуур хүнийг хэдэн хэсэг тасдан хаях аймшигт амьтны нэг бол бол бар юм. Жилд дунджаар 100 орчим хүн барын зууш болдог гэнэ.
 
11.Цаа буга
 
Жилд 120 хүн цаа буганд мөргүүлж нас бардаг гэсэн тоо баримт гарчээ.
 
10.Нохой
 

Бидний үнэнч нөхрийн тоонд тооцогддог нохойн мөн л аюултай амьтдын тоонд багтдаг гэнэ. Жилд дунджаар 25 мянган хүмүүс галзуу нохойнд хазуулж нас бардаг аж.

9.Зэрлэг үхэр
 
Зэрлэг үхрийг гаршуулж тэжээх оролдлого бүхэн бүтэлгүйдэг учраас ийнхүү “зэрлэг” хэмээх тодотголыг авчээ. Хөхтөн амьтны ангилалд багтах 1.5 тонн жинтэй энэ сүрлэг амьтан цагт 50 миллийн хурдтай давхих чадалтай аж. Зэрлэг үхэр маш түрэмгий ууртай амьтан бөгөөд нэг л дайрсан бол уг амьтнаа үхэхээс нааш зогсдоггүй гэнэ. Африкт жилдээ олон зуун хүн зэрлэг үхрийн золиос болдог билээ. Ховордсон амьтны тоонд багтдаг тул агнахыг хоригложээ.
 
  8. Заан
Бидний мэддэгчлэн заан тайван, өхөөрдөм, найрсаг харагддаг билээ. Гэхдээ бодит байдал дээр заан тун амархан уурлаж догширдог гэнэ. Далбагар том чих, 11 фунт жинтэй тархи, 4 метр өндөр бие, аварга том соёо нь зааныг хамгийн аюултай амьтдын эгнээнд зүй ёсоор багтаахад хүргэдэг байна. Заан хамгийн ухаалаг бөгөөд санах ой нь хамгийн удаан байдаг аж. Чих нь ойр орчимын дуу чимээг маш сайн сонсдог билээ. Харамсалтайн заанд гишгүүлж амь насаа алдсан хүний тоо жилд 500 хүрчээ.

7. Давслаг матар

Манай гарагийн хэвлийгээр явагч хамгийн том амьтдын  нэг нь матар юм. Давслаг усны матар 2 тонн жинтэй, 15-21 метрийн урттай бөгөөд гол төлөв Зүүн Өмнөд Ази, Хойд Австралийн хэсгээр амьдардаг. Энэ аймшигт хүн амьнаас эхлээд усан доторх бүхий л амьтныг бүхлээр нь залгих чадалтай ажээ. Усан дотор дельфинтэй адил хэмжээний хурдтай сэлдэг гэнэ. Жилд 1000-1500 хүн давслаг усны матрын аманд ордог байна.

 
6. Усны үхэр
 
 
Мадагаскар дээр гардаг хөгжилтэй усны үхэр бодит амьдрал дээр тун аюултай гэнэ. Түүнийг уурлуулаагүй байхад ч хүн руу дайрах нь элбэг бөгөөд жил бүр 500 орчим хүн усны үхрийн дайралтанд өртөж нас бардаг ажээ.

5.Хилэнцэт хорхой

 
Манай гарагийн хамгийн хортой таван амьтны нэг бол хилэнцэт хорхой юм. Энэ амьтан ганцхан хазалтаар олон мянган хүнийг алах чадвартай билээ. Учир хилэнцэт хорхой өөрөөсөө маш ховор төрлийн хүчтэй бодис ялгаруулдаг байна. Ихэвчлэн Хойд Африк, Ойрхи Дорнодод оршдог. Хилэнцэт хорхойнд хазуулсан хүн тэвчихийн аргагүй өвдөлтийг мэдэрдэг бөгөөд бага насны хүүхэд маш өндөр халуурч улмаар комд орж улмаар нас барах аюултай ажээ. Жилд 5000 хүн хилэнцэт хорхойнд хазуулж хорвоог орхидог гэнэ.
 
4. Тайпан могой
 
 
Тайпан могойнд хазуулсан хүн хамгийн их тарчилдаг бөгөөд хэдэн долоо хоногийн турш цус алдаж үхдэг аж. Агуй болон шилэн хоргонд байхдаа хамгийн тайван идэвхгүй байдалд байдаг ба уурлуулж, өдөөн хатгахгүй л бол тэр бүр хүн рүү дайраад байдаггүй гэнэ. Харин нэг л дайрах юм бол ямар ч амьд гарах найдлага үлддэггүй гэнэ шүү. Тайпан могойноос ялгарах хор маш хүчтэй бөгөөд ердөө 111.000 микро грамм хор хүнийг минутын дотор үхэлд хүргэх чадалтай гэнэ. Иймд манай дэлхийн хамгийн хортой бодисыг тээгч амьтан Тайпан могой гэдэгтэй эргэлзэх хүн гарахгүй биз.

3. Хүн төрөлхтөн
Хүний аминд хүрэгч шилдэг зэвсгийн нэг нь хүн төрөлхтөн бид өөрсдөө юм. Хүний буруутай үйл ажилллагаа, гэмт хэргээс үүдэн жилд хэдэн сая хүн амиа алддаг билээ.

 2. Ялаа

 
Хамгийн аюултай алуурчин ялаа гэвэл итгэх хүн цөөхөн байх. Гэвч ялаа нь олон төрлийн халдварт өвчин тархах гол үндэс болдог байна. Жил бүр хагас сая орчим хүн ялаагаар дамжиж олон тооны өвчин нэрвэгддэг бөгөөд тэдгээр хүмүүсийн 80 хувь нь нас бардаг аж.

1.Шумуул

 
Энэ жижиг амьтан олон сая хүний үхлийн шалтгаан болдог гэхэд үнэхээр итгэмээргүй. Судалгаанаас үзэхэд жилд ойролцоогоор хоёр сая хүн хумхаа өвчний тээгч болсон шумууланд хазуулж нас бардаг гэнэ. Аюултай жагсаалтыг тэргүүлэх болсон бас нэг шалтгаан нь шумуул маш богино хугацаанд үржих чадвартайд оршино. Түүчнлэн өвчнийг хүнээс амьтан, амьтнаас хүнд халдаах чадвартай байдаг нь хамгийн их хөнөөл дагуулж байна.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Огноо:

,

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 16-ны өдөр Төв, Хэнтийн өмнөд, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас орно. Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. 

Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,  17-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд мөстөлт, хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна. 

2025 оны аравдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 3-5 хэм хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.


2025 оны аравдугаар сарын 17-ноос 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи 17-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ

Огноо:

,

“Авто март худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө шилжүүлээгүй залилсан байна” гэх дуудлага, мэдээлэл 10 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
 
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эмэгтэй "Н" Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх хуурамч гүйлгээ үзүүлж бусдыг залилсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
 
Энэ төрлийн залилах гэмт хэрэг удаа дараа бүртгэгдэж байгаа тул иргэн та “Шилжүүлсэн” гэх үгэнд бус өөрийн дансаа шалгаж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Х.Нямбаатар: НЗДТГ-ын албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах талаар өнөөдөр НЗДТГ-ын газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 16 мега төслийг хэрэгжүүлж дуусгах үүрэг хүлээсэн.

Үүнээс нэг жилийн хугацаанд 15 төслийг гараанаас гаргасан.

Нийт төслүүдийн ТЭЗҮ хийгдсэн, ихэнх төсөл гэрээ байгуулах, тендер зарлах болон барилга угсралтын шатандаа явж байгааг хотын дарга Х.Нямбаатар онцлов.

Үргэлжлүүлэн хотын дарга Х.Нямбаатар НЗДТГ-ын албан хаагчдын ажлын орчин, нийгмийн баталгааг сайжруулахад анхаарч, албан хаагчдын сэтгэл хангалуун ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал болохыг тодотголоо. НЗДТГ-ын албан хаагчид цаг ашиглалт, харилцаа хандлагаа дээшлүүлж, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт нийцсэн томоохон төслүүдийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллах, ажилдаа сэтгэл, зүтгэлээ зориулж ахиц дэвшил гаргахыг хотын дарга Х.Нямбаатар уриалсан юм.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох