Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Татварын цогц шинэчлэл” хэлэлцүүлэг боллоо

Огноо:

,

Монгол Улсын татварын тогтолцооны өнөөгийн нөхцөл байдал, шинэчлэх хэрэгцээ шаардлагын талаар хэлэлцэх, гол асуудлыг тодорхойлох зорилготой хэлэлцүүлэг 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдөр боллоо.

Энэхүү хэлэлцүүлэгт УИХ-ын дарга Г.Занданшатар оролцож, “Санхүү ба татварын реформ” сэдвээр илтгэл тавилаа.

Тэрбээр, НӨАТ-ын бүртгэлийн тогтолцоог сайжруулахаас татварын шинэчлэлийг эхлүүлэхээр төлөвлсөн боловч цаг хугацааны хайчинд ороод амжсангүй. Тиймээс шууд нийтийн санхүүгийн шинэчлэлээс татварын реформыг эхлүүлэх нь зүйтэй. Тухайлбал, төсвийн үр ашиггүй зардал, төрийн өмчит компаниудын ашиггүй үйл ажиллагааг зогсоох ёстой. Өнөөдөр манай улсын эдийн засаг импорт, халамж, хос алдагдал, зээлийн хүүний дарамтад орсон байна. Дотоодын нийт бүтээгдэхүүнд импортын эзлэх хувь 30 жилийн өмнө 29,8 хувь байсан бол 2022 онд 50,8 хувь болон өссөн. Тэгэхээр төлбөрийн тэнцлийн алдагдал 30,4 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ алдагдлыг 33,8 тэрбумаар гадаад өр, зээлээс нөхөж иржээ гээд импортоор гарч буй мөнгөний урсгал, валютын ханшид үзүүлж буй нөлөөлөл зэргийг товч танилцуулсан. 

Хэлэлцүүлэгт МУИС-ийн Бизнесийн сургуулийн ахлах багш Н.Саруултөгс татварын орчны өнөөгийн нөхцөл байдал, цаашдын чиг хандлагын талаар илтгэв. Тэрбээр, Монгол Улсын татварын ачааллыг Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллагуудын гишүүн болоод гишүүн бус улсуудын дундажтай харьцуулан судлахад дунджаар гишүүн бус орнуудын үзүүлэлтээс дунджаар 5,6 функтээр их байна. Энэ нь манай улс татварын ачааллаар дундаж улс гэдгийг илэрхийлж байна гээд татварын бодлогын нөлөөллийг танилцуулсан. Тухайлбал, Монгол Улсын эдийн засаг нэмэгдэж тэлэх, татварын бодлогын нөлөөллөөр татварын орлого нэмэгдэж байна. Татварын орчны өөрчлөлтүүд нь татварын дарамтыг бууруулах, татвар төлөгчдөд нөлөөлөх байдлаар бууруулж ирсэн. Далд эдийн засаг өндөр байгаа нь шударга татвар төлөгч байгууллага, хувь хүнд татварын дарамтыг нэмэгдүүлж байх магадлалтай гэв.

 Мөн  МҮХАҮТ-ын Судалгааны институтийн дарга О.Түмэн-Амар 2023 оны бизнесийн орчны судалгаа болон татварын орчны талаар илтгэл тавьсан. Түүний дараа хэлэлцүүлэгт оролцож буй бизнес эрхлэгчид татварын орчныг шинэчлэх талаар санал бодлоо илэрхийллээ.

Тухайлбал, “Өлзий төв” ХХК-ийн захирал Н.Даш-Өлзий, аж үйлдвэрийг хөгжүүлэх чиглэлд татварын реформыг хийх нь чухал. Аж үйлдвэрлэлийг хөгжүүлж чадаагүй учраас эдийн засаг зөв гольдролдоо орж чадахгүй байна. Нэн тэргүүнд эх орондоо үйлдвэрлэдэггүй бараа, бүтээгдэхүүнийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх ёстой гэсэн бол Хүнсчдийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал М.Нармандах, манайд 422,5 мянган иргэн хүнсний сүлжээнд ажиллаж байна.

Түүхий эдээ хил гаалиар оруулахаас эхлээд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, худалдах улмаар хэрэглэгчдийн гарт очих хүртэл шат дараалсан, давхардуулсан татвар төлж байгаа нь бидэнд том дарамт болдог. Мөн татварын дарамт, ажиллах хүчний хомсдол зэргээс шалтгаалан сүүлийн үед олон үйлдвэрлэгчид дампуурч эхэллээ. Ялангуяа нийгмийн даатгалын шимтгэл, НӨАТ-ын хувь хэмжээг бууруулснаар татварын шинэчлэл эхэлнэ гэж үзэж байна гэв.

Мөн Монгол Улсын Их Хурлын даргын 2023 оны хоёрдугаар сарын 17-ны өдрийн 37 дугаар захирамжаар татварын орчинд дүн шинжилгээ хийх, нийгэм, эдийн засагт үүсээд байгаа эргэлзээтэй асуудлыг судалж, санал, дүгнэлт гаргах, шаардлагатай бол татварын суурь шинэчлэл хийх, шийдвэрийн төсөл боловсруулж, танилцуулах үүрэг бүхий ажлын хэсгийн гишүүд оролцлоо. Мөн ажлын хэсгийн ахлагч, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн, УИХ-ын гишүүн Д.Өнөрболор нар татварын шинэчлэлийг хэрэгжүүлэхэд баримтлах бодлогыг танилцууллаа.  Уулзалтад Ажлын хэсгийн гишүүд болох  Ёс зүйн байнгын хорооны дарга Б.Баттөмөр, Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Ж.Батжаргал, УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц. Цэрэнпунцаг, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар нар оролцлоо гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох