Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Н.Өнөрцэцэг гэрээслэл бичээд өлсгөлөн зарлалаа

Огноо:

,

Zarig.mn сайтын Ерөнхий эрхлэгч, сэтгүүлч Н.Өнөрцэцэг гэрээслэл бичээд өлсгөлөн зарласан талаар өмгөөлөгчөөрөө дамжуулан захидал илгээлээ.

Захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна. Наран овогтой Өнөрцэцэг би хууль бусаар цагдан хоригдоод ес хонож байна. Маш хэцүү, амаргүй өдрүүд үргэлжилж байна. Асуудлын учир олдох байх. Хийсэн хэрэг үгүй учир гаргачих байх гээд ерөнхийдөө хүлээцтэй хандлаа. Н.Өнөрцэцэг намайг ил тод шалгахгүй байгаа учир өлсгөлөн зарлаж байна. Би шалгуулахгүй гээгүй. Намайг сайн шалга. Шалгахдаа харин хуулийн хүрээнд нээлттэй, ил тод шалга гэж хоригдохоосоо өмнө ч, хоригдсон хойноо ч хүсч байгаа. Ард түмэн ч намайг ямар хэргээр буруутгагдаад хоригдоод буйг мэдэг. Сонин, хэвлэлээр Н.Өнөрцэцэгийг шалгах ажлын хэсэг байгуулсан гэж сүржин мэдэгдэх атлаа энд ирээд мэдүүлэг авч байгаа мөрдөгчдийн яллах тогтоол хатуу хэлэхэд “онигоо” муухан
бичсэн зохион бичлэг. Миний бичээгүй мэдээний талаар надаас асууж байх юм. Миний бичсэн мэдээ, цэг, таслал бүр “илт худал мэдээллийг” агуулаагүй гэдгийг хариуцлагатай мэдэгдье.

Тодруулбал, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хоёрын хоёр охинооо Боловсролын зээлийн сангийн зээлээр сургасан нь үнэн. Аравдугаар Богдын эмээ зээлтэй байсан. Сэтгүүлч мэдээлсний дараа төлсөн нь үнэн. Шүүх энгийн иргэнд төмөр нүүрээ гаргаж төрийн түшээдийн өмнө бөхийдөг нь үнэн.

Намайг буруутгаж буй энэ гомдлууд илт худал мэдээлэл мөн байна уу, биш байна уу та бүхэн саналаа хэлээрэй. Ийм л гомдлуудаар би өнөөдөр торны цаана сууж байна. Би маш их гомдолтой байна. Эрх мэдэлтнүүдийн эсрэг зогсоход хэцүү, хүч тэнцүүгүй тулаанд ороход дэндүү том хохиролтой байна.

Тиймээс эрүүл мэнд, амь насаараа дэнчин тавьж, өлсгөлөн зарлахаас өөр сонголт сэтгүүлч надад үлдсэнгүй. “Үгэнд ор, үгүй бол шоронд ор” гэх сүрдүүлгийг маш аймшигтайгаар шуурхай гүйцэтгэж буй шат шатны хууль хяналтын байгууллагуудын улаан цайм үйлдлийг Ерөнхий шүүгч, УЕП, ЦЕГ-ын дарга нар анхааралдаа авч, шударга ёсны талд зогсч өгнө үү.

Хоригдогч Нарангийн Өнөрцэцэг
2023.12.13


Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Огноо:

,

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: 16-ны өдөр Төв, Хэнтийн өмнөд, Говьсүмбэр, Дундговь, Сүхбаатар аймгийн нутгаар ахиухан хэмжээний цас орно. Дундговь, Говьсүмбэр, Сүхбаатарын нутаг, Өвөрхангайн зүүн, Төв, Хэнтийн өмнөд, Дорноговийн хойд хэсгээр цасан шуурга шуурна. 

Малчид, тээвэрчид, тариаланчдын анхааралд: 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр,  17-нд зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам даваанд мөстөлт, хальтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулж байна. 

2025 оны аравдугаар сарын 16-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй, бусад нутгаар үүлэрхэг. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 8-13 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. 2-4 хэм хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 3-5 хэм хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 4-6 хэм хүйтэн, үдээс хойш, оройдоо хүйтэрнэ.


2025 оны аравдугаар сарын 17-ноос 21-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Аравдугаар сарын 17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. 18-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар ялимгүй цас орно. Салхи 17-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 11-16 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн дулаанаас 3 хэмийн хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48 сая 900 мянган төгрөг шилжүүлсэн гэж бусдыг залилжээ

Огноо:

,

“Авто март худалдааны төвөөс машин худалдаж авсан хүн 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх гүйлгээ харуулаад мөнгөө шилжүүлээгүй залилсан байна” гэх дуудлага, мэдээлэл 10 дугаар сарын 13-ны өдөр цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
 
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай, эмэгтэй "Н" Toyota Crown маркийн тээврийн хэрэгсэл худалдан авахаар 48,900,000 төгрөг шилжүүлсэн гэх хуурамч гүйлгээ үзүүлж бусдыг залилсан хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
 
Энэ төрлийн залилах гэмт хэрэг удаа дараа бүртгэгдэж байгаа тул иргэн та “Шилжүүлсэн” гэх үгэнд бус өөрийн дансаа шалгаж, залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлээрэй.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Х.Нямбаатар: НЗДТГ-ын албан хаагчдын нийгмийн асуудлыг үе шаттай шийдвэрлэнэ

Огноо:

,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нийслэлээс хэрэгжүүлж байгаа бүтээн байгуулалтын ажлын явц, албан хаагчдын ажиллах орчин, нөхцөлийг сайжруулах талаар өнөөдөр НЗДТГ-ын газар, хэлтсийн дарга, мэргэжилтэн, ажилтан, албан хаагчидтай уулзалт хийлээ.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт 16 мега төслийг хэрэгжүүлж дуусгах үүрэг хүлээсэн.

Үүнээс нэг жилийн хугацаанд 15 төслийг гараанаас гаргасан.

Нийт төслүүдийн ТЭЗҮ хийгдсэн, ихэнх төсөл гэрээ байгуулах, тендер зарлах болон барилга угсралтын шатандаа явж байгааг хотын дарга Х.Нямбаатар онцлов.

Үргэлжлүүлэн хотын дарга Х.Нямбаатар НЗДТГ-ын албан хаагчдын ажлын орчин, нийгмийн баталгааг сайжруулахад анхаарч, албан хаагчдын сэтгэл хангалуун ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал болохыг тодотголоо. НЗДТГ-ын албан хаагчид цаг ашиглалт, харилцаа хандлагаа дээшлүүлж, Улаанбаатар хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг бодлогын баримт бичигт нийцсэн томоохон төслүүдийн хэрэгжилтэд дэмжлэг үзүүлж ажиллах, ажилдаа сэтгэл, зүтгэлээ зориулж ахиц дэвшил гаргахыг хотын дарга Х.Нямбаатар уриалсан юм.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох