Цаг үе
“Монголын түүх-Монгол бахархал” эсээ бичлэгийн уралдаанд тэргүүлсэн сурагчдад шагнал гардууллаа

Их эзэн Чингис хааны өдөр, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярыг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Монгол Улсын Их сургууль хамтран “Монголын түүх-Монгол бахархал” сэдэвт эсээ бичлэгийн уралдаан зарласан билээ.
Ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар ангийн сурагчид оролцсон эсээ бичлэгийн тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 15-ны өдрөөс 12 дугаар сарын 29-ний өдөр хүртэл гурван үе шаттай явагдсан юм. Гурав дахь шатны шалгаруултад 21 аймаг, 9 дүүргээс шалгарсан 36 сурагч “Түүхээс авах бидний сургамж” сэдвээр өөрсдийн оюуны хүч, мэдлэгийн цараагаа сорьж уралдаанд шалгарсан шилдэг 9 сурагч шагналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас гардаж авлаа.
- Тэргүүн байранд
Увс аймгийн Баруунтуруун сумын Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Батцэцэгийн Зүнжиймаа
- Дэд байранд
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 57-р сургуулийн сурагч Пүрэвжаргалын Халиунзул
Баянхонгор аймгийн “Номундалай” цогцолбор сургуулийн сурагч Сэджавын Гантуяа
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн “Ирээдүй цогцолбор” сургуулийн сурагч Идэрбатын Эмүүжин
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 65 дугаар сургуулийн сурагч Нэргүйбаатарын Золбоо
Чингэлтэй дүүргийн 24 дүгээр сургуулийн сурагч Батсайханы Марал нар,
- Тусгай байранд
Булган аймгийн Ерөнхий боловсролын сургуулийн сурагч Золзаяагийн Энхзул
Сэлэнгэ аймгийн Баянгол сумын сургуулийн сурагч Золжаргалын Мөнхгэрэлт
Дорнод аймгийн 2 дугаар сургуулийн сурагч Мөнхболдын Хонгорзул нар шалгарч батламж, мөнгөн шагналаар шагнуулав.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга сурагчдад батламж гардуулж, баяр хүргэн:
“Эх түүхээ гүнзгий танин мэдэж, эх оронч хүмүүжлээр өсөж байгаа эрхэм хүүхэд багачууд Та нартаа Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 108 жилийн ойн өлзийт энэ өдрийн мэндийг дэвшүүлье.
Монгол Улсынхаа хэмжээнд бүх ерөнхий боловсролын сургуулийн төгсөх 12 дугаар ангийн сурагчдын дунд “Монголын түүх-Монгол бахархал” сэдвээр зохиогдсон эсээ бичлэгийн уралдаанд шалгарч, энэ түүхэн бахархлын өдөр улсынхаа тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлын бэлгэ тэмдэг Төрийн сүлд, Есөн хөлт Их цагаан тугныхаа өмнө шагналаа гардаж байгаад та бүхэнд дахин баяр хүргэе.
Энэ эсээ бичлэгийн уралдаанд нийтдээ 29 мянга гаруй сурагч хамрагдаж, хүүхдүүд маань маш идэвхтэй оролцсонд Монгол Улсын Ерөнхийлөгч миний бие нэн баяртай байна. Улс үндэстнийхээ туулж өнгөрүүлсэн түүхийн ололтыг бататгаж, алдааг цэгнэж явах нь одоо цаг, амьдран байгаа үеийнхээ мөн чанар, үнэ цэнийг мэдэх, ирээдүйн төлөвөө багцаалахад тун чухал юм. Ирээдүй хойч үе маань эх хэл, үндэсний бичиг, түүх соёлдоо шимтэн дурлаж байна гэдэг бол Монгол Улсын ирээдүй гэрэл гэгээтэй, оршихуй нь бат бэх байна гэсэн үг.
Би уралдаанд шалгарсан 9 хүүхдийн бүтээлийг уншиж танилцаад ирээдүй хойч үеэрээ туйлын их бахарлаа. Монголын их-эх түүх бидэнд эв нэгдэл, санаа зорилго нэгтэй байхын, эцэг өвгөдийн үлдээсэн баялаг түүхийнхээ эзэн байхын, тусгаар тогтнол бүрэн эрхт байдал өнөөгийн бидний эрин үеийн гол агуулга мөн болохын, хагарч бутрахгүй эвлэж нэгдэж явахын чухал сургамж үлдээснийг хүүхдүүд өөр өөрийн өнцгөөс илэрхийлэн бичсэн байна.
Оролцсон бүх хүүхдүүддээ баярлалаа гэж хэлье.
Багш нартаа мөн баярлалаа.
Та бүхний цаашдын амьдралын замналд чинь аугаа их, эх түүх тань цаг ямагт түшиж тулж, омогшуулж ухааруулж явах болтугай.
Мөнх тэнгэр биднийг ивээг” гэлээ.
Цаг үе
“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо
Талууд энэхүү уулзалтаар Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд “Оюутолгой” компанийн салбар автозамыг хилийн боомт хүртэлх чиглэлд нүүрсний тээвэрлэлтэд тодорхой цагийн хуваарьтайгаар богинын тээвэрт түр ашиглах, хамтран ажиллах талаар санал солилцлоо
Уулзалтын эхэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын газрын дарга Б.Артур Монгол Улсын Засгийн газар болон Зам, тээврийн яамнаас Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл солилцсон юм.
Мөн бүтээн байгуулалтын барилгын ажил албан ёсоор эхэлснийг дуулгаад, хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд гурван гэрээний нэг болох “Хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээр”-ийг ЗТЯ-наас Хятадын талтай эцэслэн тохирч, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулж, нээлтийн ёслолыг хамтран зохион байгуулсан гэдгийг тодотгосон юм.
Энэ ажлыг хэрэгжүүлэх хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл, “Тавантолгойн уурхайгаас Ганц мод боомт хүртэл хүргэх нүүрсний тээврийг “Монголын Төмөр Зам” ТӨХК хариуцан гүйцэтгэнэ.
Нүүрсний тээвэрлэлтийг манай улс төмөр зам, автозам хосолсон холимог тээврээр тээвэрлэхээр төлөвлөж буй бөгөөд эхний нүүрс тээврийн галт тэргийг 2025 оны 06 сарын 20-нд явуулахаар төлөвлөж байна.
Иймд Зам, тээврийн яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын газраас Гашуунсухайт-Ганцмод боомт чиглэлийн нүүрсний тээвэрлэлтэд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт орших “Оюутолгой” компанийн салбар автозамыг богинын тээвэрт буюу 11 км автозамыг тодорхой цагийн хуваарьтайгаар түр ашиглах, хамтран ажиллах талаар санал солилцлоо.
“Оюутолгой” компанийн “Удирдлагын баг”-ийнхан энэхүү саналыг компанийн удирдлагууд дотооддоо хэлэлцэж, дахин уулзаж санал солилцохоор тохиролцлоо.
Уулзалтад Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур, Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар оролцлоо.
Цаг үе
Энэ жилийн Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ
2025 оны Элсэлтийн Шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-нд 10:00 цагаас түүхийн хичээлээр эхэлнэ. Шалгалт зургаадугаар дугаар сарын 21-нийг дуустал үргэлжилнэ. Энэ жил улсын хэмжээнд 43,350 хүүхэд элсэлтийн шалгалт өгнө. Улсын хэмжээнд ЭШ-ыг 50 байранд зохион байгуулах бөгөөд үүнээс 23 нь хөдөө орон нутагт, 27 нь Улаанбаатар хотод байна.
Нийслэл хотод Элсэлтийн Шалгалт зохион байгуулах байршлууд
Баянзүрх дүүрэг
- 14-р сургууль
- 21-р сургууль
- 48-р сургууль
- 53-р сургууль
- 84-р сургууль.
Баянгол дүүрэг
- Оюуны Ундраа цогцолбор сургууль
- Эрдмийн Өргөө цогцолбор сургууль
- Эрдмийн Ундраа цогцолбор сургууль
- 141-р сургууль.
Багануур дүүрэг
- Боловсрол цогцолбор сургууль.
Налайх дүүрэг
- 119-р сургууль.
Сүхбаатар дүүрэг
- 1-р сургууль
- 4-р сургууль
- 16-р сургууль
- 45-р сургууль.
Сонгинохайрхан дүүрэг
- Хөгжил цогцолбор сургууль
- Ирээдүй цогцолбор сургууль
- 67-р сургууль.
Хан-Уул дүүрэг
- 18-р сургууль
- 52-р сургууль
- 75-р сургууль
Чингэлтэй дүүрэг
- 39-р сургууль
- 50-р сургууль.
Өмнөх оны шалгуулагчид дараах байруудад очиж шалгалтаа өгнө.
Чингэлтэй дүүрэг
- 5-р сургууль
- 24-р сургууль
- 57-р сургууль
Хан-Уул дүүрэг
- 15-р сургууль.
Шалгалт өгөхдөө дараах баримт бичгүүдийг авч очно. Бүртгэлийн хуудас (2025 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна.
2025 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байна) Суудлын хуваарь Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг Иргэний үнэмлэх. Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол E-mongolia -ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг орлуулах баримт бичиг байж болно.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 18-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
-
Шударга мэдээ2023/01/11
ЦХХХЯ: Түүх, соёлын өв болох “Холбооны анхны байшин”-г хүлээн авлаа
-
Улстөр нийгэм2024/07/05
Монгол, Орос, Хятад гурван улсын Гадаад хэргийн сайд нарын уулзав
-
Цаг үе2023/11/22
АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 68 гомдол, мэдээллийг хянан шалгав
-
Цаг үе2025/02/10
Автобусны арын төхөөрөмж ажиллахгүй байна гэсэн 23 гомдол иржээ