Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улсын аварга тариаланч хамт олон, Улсын аварга тариаланчдыг тодрууллаа

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлд олон жил тогтвортой амжилт гаргаж байгаа хамт олныг “Улсын аварга тариаланч хамт олон”-оор, иргэдийг “Улсын аварга тариаланч”-аар шалгарууллаа.

“Улсын аварга тариаланч хамт олон”-оор шалгарсан аж ахуйн нэгжүүдийн 11 нь үр тарианы үйлдвэрлэл, 4 нь төмс, хүнсний ногооны тариалан эрхэлдэг бол  “Улсын аварга тариаланч”-аар шалгарсан 40 иргэний 3 нь жимсний аж ахуй, 22 нь төмс, хүнсний ногооны тариалан эрхэлдэг бол, 15 нь үр тарианы аж ахуйн нэгжид механикжуулагчаар ажиллаж байна.

2023 оны ургац хураалтын дүнгээр 326.3 мянган га талбайгаас 456.4 мянган  тонн үр тариа хураан авлаа.

Өнгөрсөн онтой харьцуулахад улаанбуудайн үйлдвэрлэл 8 хувиар буюу 32 мянган тонн,  хүнсний ногооны ургац 23 хувь буюу 35 мянган тонноор тус тус нэмэгдэж, хүн амын хүнсний ногооны хэрэгцээний 85 хувийг дотоодын үйлдвэрлэлээс хангах боломж бүрдсэн.

 "Улсын аварга тариаланч хамт олон"-оор:

  • Булган аймгийн Рашаант сумын “Ти Эн Эс Эн Ти” ХХК;
  • Булган аймгийн Тэшиг сумын “Илэнхэн” ХХК;
  • Дархан-Уул аймгийн Орхон сумын “Шинэ орчин трейд” ХХК;
  • Дорнод аймгийн Баян-Уул сумын “Буудайн алтан үүд” ХХК;
  • Орхон аймгийн Жаргалант сумын “Орхонтариа” ХХК;
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын “Далай одод трейд” ХХК;
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын "Ачит-Оргил" ХХК;
  • Сэлэнгэ аймгийн Хушаат сумын "Голын өндөр" ХХК;
  • Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын "Энххос мөрөн" ХХК;
  • Сэлэнгэ аймгийн Баянгол сумын "Баяншинэ зам" ХХК;
  • Төв аймгийн Эрдэнэсант сумын “Буянт төв” ХХК;
  • Төв аймгийн Батсүмбэр сумын “Агро-Альфа” ХХК;
  • Төв аймгийн Угтаалцайдам сумын “Фамили фүүдс трейд” ХХК;
  • Увс аймгийн Сагил сумын "Арвижих Увс" ХХК;
  • Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Мөнхнөөлөг” ХХК;

"Улсын аварга тариаланч"-аар:

  • Баян-Өлгий аймгийн Сагсай сумын иргэн Бүркитханы Хасымын;
  • Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын иргэн Шакиланы Салауат;
  • Булган аймгийн Хутаг-Өндөр сумын “Эг тариа” ХХК-ийн механикжуулагч Санжаагийн Болдбаатар;
  • Булган аймгийн Хутаг-Өндөр сумын иргэн Батдорлигийн Мөнх-Од;
  • Булган аймгийн Хангал сумын “Молор Эрдэнэ түрүү” ХХК-ийн механикжуулагч Юнгэрэнийн Батцэнгэл;
  • Булган аймгийн Сэлэнгэ сумын “Интосэ” ХХК-ийн механикжуулагч Должинсүрэнгийн Эрдэнэцогт;
  • Говь-Алтай аймгийн Тайшир сумын иргэн Дагвын Эрдэнэбаатар;
  • Дархан-Уул аймгийн Орхон сумын иргэн Баасанжавын Амгаланжаргал;
  • Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Бөхөнт” ХХК-ийн механикжуулагч Жавзмаагийн Сандагсүрэн;
  • Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Сүхбаатарын Энхтулга;
  • Дорнод аймгийн Хэрлэн сумын иргэн Жигбаатарын Рэнцэнзаяа;
  • Дорнод аймгийн Дашбалбар сумын иргэн Дамдины Цэнгэлмаа
  • Завхан аймгийн Улиастай сумын иргэн Дагвадоржийн Нямсүрэн;
  • Завхан аймгийн Улиастай сумын иргэн Балжиннямын Жаргалсайхан
  • Сэлэнгэ аймгийн Хушаат сумын “Хайрхан оргил уул”ХХК-ийн механикжуулагч Баянгийн Ганбат;
  • Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын “Ургацын хишиг”ХХК-ийн механикжуулагч Пүрэвнямын Баянмөнх;
  • Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын “Чагтай”ХХК-ийн механикжуулагч Хүрлээгийн Алтанхуяг;
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Их шинэстэй”ХХК-ийн механикжуулагч Раднаагийн Баярсайхан;
  • Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Бооцын тариа”ХХК-ийн механикжуулагч Болдбаатарын Өнөрцэнгэл;
  • Сэлэнгэ аймгийн Ерөө сумын “Бугант Ерөө буудай”ХХК-ийн механикжуулагч Жигжидийн Батбаяр;
  • Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Анхтамир”ХХК-ийн механикжуулагч Батболдын Насанбуян;
  • Сэлэнгэ аймгийн Орхон сумын иргэн Уужинбаагийн Эрдэнэсан;
  • Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Санжаадоржийн Лхагвацэрэн;
  • Орхон аймгийн Жаргалант сумын иргэн Норпилын Цэрэнсодном;
  • Орхон аймгийн Жаргалант сумын “Алтан тошлой”ХХК-ийн механикжуулагч Дуламжавын Батхүү;
  • Өвөрхангай аймгийн Баруунбаян-Улаан сумын иргэн Зундуйн Дамшигбазар;
  • Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын иргэн Цэвэлмаагийн Ганбат;
  • Ховд аймгийн Буянт сумын иргэн Мухамедийн Милихат;
  • Ховд аймгийн Мянгад сумын иргэн Адраашийн Баатархан;
  • Ховд аймгийн Ховд сумын иргэн Хасымын Сабиржан;
  • Ховд аймгийн Жаргалант сумын иргэн Очирбатын Сүх-Очир;
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын иргэн Жанцангийн Бямбасүрэн;
  • Хөвсгөл аймгийн Тариалан сумын “Алтан хажир”ХХК-ийн механикжуулагч Цэдэн-Ишийн Тэрбиш;
  • Увс аймгийн Баруунтуруун сумын иргэн Батнасангийн Оюунцэцэг;
  • Увс аймгийн Улаангом сумын иргэн Лосолын Алтай;
  • Увс аймгийн Наранбулаг сумын иргэн Мөнхийн Цүлтэм;
  • Төв аймгийн Борнуур сумын иргэн Зундуйн Энхтүвшин;
  • Төв аймгийн Баянцогт сумын “Түмэн атар”ХХК-ийн механикжуулагч Борын Баясгалан;
  • Хэнтий аймгийн Хэрлэн сумын иргэн Чойдоржийн Эрдэнэцэцэг;
  • Хэнтий аймгийн Мөрөн сумын иргэн Жамцын Чинзориг.

Эх сурвалж: ХХААХҮЯ

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын яамтай дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийн чиглэлээр хамтран ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр БНХАУ-д хийж байгаа ажлын айлчлалын хүрээнд Онцгой байдлын удирдлагын сайд Жан Чэнжунтай албан уулзалт хийлээ.

Уулзалтаар Шадар сайд Н.Номтойбаяр хоёр улсын Онцгой байдлын салбар гамшгаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2021 онд Гамшигтай тэмцэх санамж бичиг, 2022 онд Хил орчмын ой хээрийн түймэртэй тэмцэх хэлэлцээрийг тус тус байгуулсан бөгөөд уг гэрээ хэлцлийг шинэ түвшинд гаргах нь чухал гэдгийг онцлов. Тодруулбал, Хятадын баруун хойд хязгаартай хиллэдэг Монгол Улсын баруун бүс нутагт газар хөдлөлтийн давтамж нэмэгдэж буй, зүүн хязгаар бүсэд хуурайшилтын улмаас ой хээрийн түймрийн давтамж их байгаа тул учраас хил орчмын бүс нутагт хоёр орны онцгой байдлын хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх шаардлагатай байгааг тодотголоо.

Түүнчлэн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшигтай тэмцэхэд ашиглаж буй Хятадын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж, хиймэл оюун ухаан, сансрын технологийн ашиглалт зэргийг судалж, худалдан авах талаар Шадар сайд Н.Номтойбаяр онцолж байна.

Тэрбээр, БНХАУ-ын Ус, цаг уурын орчны хүрээлэнд хэрэглэж буй гамшгийн мэдээллийн систем, радар болон онцгой байдлын салбарт ашиглаж буй дэвшилтэт, орчин үеийн технологи, тоног төхөөрөмжийг манай улс нэвтрүүлснээр бүс нутгийн хэмжээнд гамшгаас хамгаалах нөхцөл бүрдэнэ гэв. Мөн онцгой байдал, ус, цаг уурын алба хаагчдыг БНХАУ-д чадавхжуулах, сургах, удирдлага менежментийн арга барилыг мэргэжлийн түвшинд бэлтгэх чиглэлээр санал дэвшүүллээ. 

БНХАУ-ын Онцгой байдлын удирдлагын сайд Жан хоёр улсын онцгой байдлын салбарын хамтын ажиллагааг Монгол Улс, БНХАУ-ын иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны гол амжилтын нэг нь болгохыг хүсэж буйгаа онцлон тэмдэглэлээ.

Тэрбээр, Хятад Улс гамшигтай тэмцэх, гамшиг бууруулах, аюулгүй үйлдвэрлэл болон аврах ажиллагааны хөтөлбөрийн дагуу өнгөрсөн хугацаанд улсын хэмжээнд гамшиг, ослын тоо, гарз хохирол 36-39 хувиар буурсан бөгөөд Монгол Улстай хил орчмын бүс нутгийн гамшгаас урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах чиглэлээр ажиллах бүрэн боломжтой хэмээв.

Хоёр орны онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаар хэрэгжүүлэх нэгдсэн үйл ажиллагааны хөтөлбөрийг нэн даруй боловсруулж, хэрэгжүүлэх ажлын жагсаалт гарган хамтран ажиллах талаар санал солилцлоо.

Мөн аврах ажиллагаа, дроны сургалт явуулах, Монгол Улсын онцгой байдлын алба хаагчдад гамшгаас хамгаалах, урьдчилан сэргийлэх чиглэлээр өөрсдийн ашиглаж буй дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжүүдийг танилцуулах, сургалт явуулахад хамтран ажиллаж, харилцаагаа өргөжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлэв. 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байхыг зөвлөж байна

Огноо:

,

Шувууны томуу нь хүн болон амьтны эрүүл мэндэд эрсдэл учруулж болзошгүй халдварт өвчин юм.

Иргэн бүр эрсдэлээс урьдчилан сэргийлж, халдвар хамгааллын дэглэмээ мөрдөх нь чухал.

-Өвчтэй болон үхсэн шувуунд хүрэхгүй байх

-Эрсдэлтэй бүс нутагт зорчихоос зайлсхийх

-Шувууны гаралтай түүхий бүтээгдэхүүнтэй харьцсаны дараа гараа сайтар угаах

-Шувууны аж ахуй, худалдааны газраар шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг ЗӨСҮТ-өөс мэдээллээ.   

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Орон сууц захиалгын гэрээтэй холбоотой 174 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна

Огноо:

,

Улсын хэмжээнд энэ төрлийн 174 хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагийн 163 буюу 93.7 хувь нь Нийслэл, дүүргийн, 11 буюу 6.3 хувь нь орон нутгийн прокурорын газрын хяналтад тус тус шалгагдаж байна.

Мөрдөн байцаалтын шатанд шалгагдаж байгаа 32 хэрэгт 1,283 хүнийг хохирогчоор тогтоож, 52 хүнийг яллагдагчаар татаж, 545,5 сая төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, мөн хохирол нөхөн төлүүлэх зорилгоор 7,2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлаж, 490 сая төгрөгийн үнийн дүн бүхий эд хөрөнгийг битүүмжлэх арга хэмжээ аваад байна.

Хэргийн 93.7 хувь нь Нийслэлийн нутаг дэвсгэрт шалгагдаж байгаатай холбогдуулан Нийслэлийн прокурорын газраас ажлын хэсэг байгуулж, хэргүүдийг шуурхай шалгаж шийдвэрлэх чиглэлээр прокурор болон мөрдөн шалгах ажиллагаа явуулах эрх бүхий байгууллагуудтай хамтран ажиллахаар болжээ.

Тодруулахад, 2024-2026 онуудад орон сууц худалдах, худалдан авах, түрээслэх нэрийдлээр бусдыг залилсантай холбоотой хэрэгт 10 тэрбум төгрөгийн хохирлыг нөхөн төлүүлж, 44,6 тэрбум төгрөгийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах арга хэмжээ авч, 227,8 сая төгрөгийн эд хөрөнгийг битүүмжилж хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан байна.

Мөн 170 хэрэгт 3,651 хүнийг хохирогчоор тогтоож, 301 хүнийг яллагдагчаар татаж прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлж шийдвэрлэжээ.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох