Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Польш дахь монголчууд “Миний Монгол наадам” баярын арга хэмжээг зохион байгуулав

Огноо:

,

БНПУ-д ажиллаж, амьдарч буй нийт монголчуудын “Монгол наадам” баяр 2019 оны 6 дугаар сарын 15-ны өдөр 16 дахь жилдээ Варшав хотын Повшин цэцэрлэгт хүрээлэнд амжилтай зохион байгууллагдлаа. “Монгол наадам” баярын үйл ажиллагааг Польш дахь Монголчуудын холбоо зохион байгуулж, ЭСЯ дэмжлэг үзүүлэн ажиллав. Монгол Улсаас БНПУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин Сайд Н.Батаа наадмын арга хэмжээг нээж, үг хэлэв.

Польш улсын өнцөг булан бүрээс ирсэн 280 гаруй монголчууд болон суугаа орны иргэд идэвхтэй оролцож, түүх, соёл, өв уламжлалаа өвлүүлэн үлдээх үйл ажиллагаанд нэгэн өдрийг хамтаа өнгөрүүллээ. Наадмын арга хэмжээнд хүчит бөхийн барилдаан,  монгол шагайн харваа, хүүхдийн модон морины, гүйлтийн уралдаан, үндэсний хувцасны үзүүлбэр зэрэг тэмцээн, уралдаанууд зохион байгуулагдлаа.  Үүний зэрэгцээ наадмын талбайд хуран цугларсан наадамчин олондоо боорцог, хайлмаг, ааруул, шарсан хавирга, хуйцаа, “наадмын” хуушуур гэх мэт монгол үндсэний хоолоор үйлчиллээ.

Түүнчлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 101 дүгээр зарлигаар “Алдарт эхийн 2 дугаар одон”-гоор шагнуулсан Лозд хотын докторант М.Цолмонтуяад Элчин Сайд Н.Батаа одонг нь баяр наадмын арга хэмжээний үеэр хүндэтгэлтэйгээр гардуулан өгөв.

ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэгдсэн ”Наадам”-ыг суугаа орондоо сурталчлан таниулах үйлсэд Польш Улсад ажиллаж, амьдарч буй монгол иргэд, оюутан залуучууд, хүүхэд багачууд, Польш дахь Монголчуудын холбоо идэвх зүтгэлтэй ажиллаж, Монгол Улсыг польшийн ард түмэнд таниулан дэлгэрүүлэхэд жинтэй хувь нэмэр оруулж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Огноо:

,

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.

Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно

Огноо:

,

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.

Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.

Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох