Цаг үе
С.Амарсайхан: Малчид чадлынхаа хэрээр хичээж байгаа ч байгалийн давагдашгүй хүндрэлийн өмнө хүчгүйдэж байна

Засгийн газраас хоёрдугаар сарын 14-нөөс эхлэн гамшгийн үеийн өндөржүүлсэн бэлэн байдал зарлан, зудын хүндрэлтэй нөхцөл байдлыг хохирол багатай даван туулахаар ажиллаж байна.
Тиймээс авч хэрэгжүүлж байгаа ажлын явц, үр дүн цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Улсын онцгой комисс, ХХААХҮЯ, Цаг уур орчны шинжилгээний байгууллагын төлөөллийн хамт олон нийтэд мэдээлэл өглөө.
Шадар сайд С.Амарсайхан, нийт нутгийн 80 хувь цасан бүрхүүлтэй. Зургаан аймгийн 23 суманд төмөр буюу шилэн зудтай, 90 сум цагаан зудтай, 84 сум зудархуу төлөв байдалтай байна. Нийт 23.6 мянган малчин өрхөд ямар нэг байдлаар хүндрэл тулгарсан. Мөн малын хорогдол сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдсэн. Зам даваа хаагдсан газраар 54 мянган км зам гаргаад байгаа тухай мэдээлэл өгөв.
Малчин өрхүүд арилжааны банкуудад 1.2 их наяд төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй. Малчид чадлынхаа хэрээр хичээж байгаа ч байгалийн давагдашгүй хүндрэлийн өмнө хүчгүйдэж байгаа тул зээл төлөлтөө хойшлуулах санал илэрхийлж байсан. Энэ талаар Засгийн газар, Монголбанктай хэлэлцэн зээл төлөлтийг хойшлууллаа. Малчин өрхүүд олноор малгүй болж байгаа нь зөвхөн малчдын асуудал биш Монгол Улсын эдийн засагтай шууд холбоотой учраас цаашид ажилгүйдэл, ядуурлыг нэмэгдүүлэхгүйн тулд хэрхэн малжуулах, үр дүнг нь тооцох зэрэг ажлыг тооцоо судалгаанд суурилан авч хэрэгжүүлэх шаардлагатайг ч мөн онцоллоо.
Цаашид хаваржилт, зудын нөхцөл байдлын талаар өдөр бүр албаны эх сурвалжууд мэдээлэл өгч байхаар тогтов.
Эх сурвалж: ОБЕГ
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Улстөр нийгэм2021/10/29
БШУЯ: Эцэг эхчүүд та бүхнийг вакцины гурав дахь тундаа хамрагдахыг уриалж байна
-
Улстөр нийгэм2024/11/13
ЭЗБХ: Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслий...
-
Үзэл бодол2022/12/28
Л.Оюун-Эрдэнэ: Нийгмийн түншлэлийн хүрээнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг ДНБ-...
-
Цаг үе2024/01/05
Нийтэд мэдээлэх үүрэгтэй этгээдийн анхааралд!