Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Угаар мэдрэгчийг энэ сарын 10-ны дотор суурилуулна

Огноо:

,

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар мэдээлэл хийлээ.

Нийслэл Улаанбаатар хотод өнгөрсөн шөнийн байдлаар Яаралтай түргэн тусламжийн төвд 6 дуудлага иржээ. Иргэдийн зүгээс түүхий нүүрстэй холбоотой гомдол мэдээлэл ирээгүй байна. нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Өнгөрсөн оны байдлаар Тавантолгой түлш компанийн сайжруулсан түлшний 70 дээжинд шинжилгээ хийсэн. Шахмал түлшний 61, барьцалдуулагч 4, технологийн усанд 2, тортог бууруулагч технологийн усанд 1 удаа шинжилгээг хийсэн. Дотоод болон гадаадаас ирүүлсэн шинжилгээний хариунд шахмал түлшинд хүний эрүүл мэнд байгаль орчинд ноцтой нөлөөлөх эрсдэлтэй химийн элемэнт  илрээгүй. 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар түүхий нүүрстэй холбоотой 71 удаагийн зөрчил илрүүлж, 106,5 тонн нүүрсийг битүүмжилж түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжүүдэд хүлээлгэж өгсөн” гэв. Мөн автотээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор 180704 тээврийн хэрэгсэлд хяналт шалгалт хийж 50729 тонн түүхий нүүрсийг илрүүлж холбогдох албаныханд хүргэжээ. 2019 оны аравдугаар сараас хойш 5450 объектод хяналт шалгалт хийж 1080 аж ахуйн нэгж байгууллагыг хийн болон цахилгаан халаагуурт шилжүүлсэн байна. Агаар бохирдуулагч эх үүсвэрүүдэд хийсэн хяналт шалгалтаар 179 сая 150 мянган төгрөгийн зөрчил илрүүлж торгуулийн арга хэмжээ авч ажилласан талаар дуулгалаа.

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд түүхий нүүрсний хэрэглээг халснаар агаар орчны чанарын үзүүлэлт сайжарсан талаар  Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр мэдээлэв. Тэрбээр “Урд жилүүдэд агаарын бохирдлын хэмжээ, бохирдуулагчийн агууламжийн хэмжээ стандартаас их байна гэдэг мэдээллийг өгдөг байсан. Энэ жилийн хувьд агаарын бохирдол бус агаарын чанар, хүний эрүүл мэндэд нөлөөлж буй байдлын талаар дүн шинжилгээ хийж мэдээллэж байгаа. Өнгөрсөн хоёр өдрүүдэд агаарын чанарын индекс бага бохирдолтой байна гэдэг үзүүлэлттэй байлаа” гэв.

Гэр хорооллын 220 мянган айл өрхүүдэд энэ сарын 10-ны дотор угаар мэдрэгч суурилуулахаар ажиллаж байгаа талаар мөн албаныхан мэдээллээ. Гэр хорооллын өндөрлөг цэг буюу автомашин хүрэлцэн очих боломжгүй цэгүүдэд Батлан хамгаалах яам, Онцгой байдлын газраас туулах чадвар сайтай 28 /ЗИЛ-131/ автомашинаар өдөр бүр түгээлт хийх зохион байгуулалттай ажиллаж байна.Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар өнөөдөр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн, Цаг уур, орчны шинжилгээний газрын Орчны шинжилгээний хэлтсийн дарга Ж.Батбаяр нар мэдээлэл хийлээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох