Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Номын баяраар УИХ-ын Тамгын газар Үндсэн хууль, Парламентын боловсрол, D-parliament-ыг олон нийтэд танилцуулав

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагийн “Номын баяр” 2024.05.18-ны өдөр Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ

Энэ удаагийн “Үндэсний бичиг соёл, номын баяр”-2024 арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын Их Хурлын дарга Г.Занданшатар өөрийн туурвисан “Цэгцрэх хөдөлгөөн” шинэ номоороо оролцсон. Тэрбээр номын баярын хоёр дахь өдөр мөн хүрэлцэн ирж, уншигчдад гарын үсэгтэй номоо дурсгаж, харилцан яриа өрнүүлэв. 

Түүнчлэн 2021 онд Монгол Улсын Их Хурлаас “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” хуульд нэмэлт оруулж, жил бүрийн 5 болон 9-р сарын гурав дахь долоо хоногийн бямба, ням гаригийг Үндэсний бичиг, соёл, номын өдрүүд болгон хуульчилснаас хойш ийнхүү 35 дахь удаагийн  “Үндэсний бичиг соёл, номын баяр”-ыг тэмдэглэж байгаа билээ. Монгол Улсын Их Хурлын тамгын газар хуулийн хэрэгжилтийг хангах, хуулийг сурталчлах ажлын  хүрээнд жил бүрийн “Үндэсний бичиг соёл, номын баяр”-т оролцож, Үндсэн хууль, Парламентын боловсрол болон D-parliament цахим системийг иргэд, олон нийтэд сурталчлан танилцуулдаг уламжлалтай. Энэ дагуу “Илүү их уншъя” уриатайгаар 35 дахь удаагийн “Номын баяр”-т Улсын Их Хурлын Парламентын номын сангаас Анхдугаар Үндсэн хуулиас өнөөгийн шинэ Үндсэн хуультай холбоотой бүхий л эх сурвалжууд, Төрийн мэдээлэл болон Парламентын судалгаа, сургалтын хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн ном, товхимол, судалгаа мэдээллийн үзэсгэлэнг дэлгэн харуулж, Үндсэн хуулийг товхимол болгон хэвлэж олон нийтэд үнэ төлбөргүй тараалаа.

Мөн Улсын Их Хурлын Тамгын газраас Швейцарын хөгжлийн агентлагтай хамтран хэрэгжүүлдэг  Парламентын боловсрол хөтөлбөрийг хүүхэд залууст сурталчилж, Улсын Их Хурлын үндсэн үйл ажиллагаа болох хууль тогтоох үйл хэрэгт иргэд, олон нийтийн оролцоог хангахад чиглэсэн D-parliament цахим системийг танилцуулж байгаа юм. 





Түүнчлэн Улсын Их Хурлын Тамгын газраас номын баярт оролцож байгаа иргэдийн дунд “Үндсэн хууль” асуулт хариултын болон холбоо үгийг монгол бичгээр бичих тэмцээнийг зохион байгуулж, шилдгүүдийг тодруулж, шагнал гардуулав хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.
 
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв

Огноо:

,

Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.

Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.

Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв

Огноо:

,

Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.

Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.

Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв

Огноо:

,

Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.

Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.

Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.

Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.

Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.

Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.

Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна. 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе5 цаг 8 минут

“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залила...

Шударга мэдээ5 цаг 12 минут

Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ

Улстөр нийгэм5 цаг 15 минут

Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцэ...

Улстөр нийгэм5 цаг 17 минут

ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүж...

Шударга мэдээ5 цаг 19 минут

Угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаа...

Улстөр нийгэм5 цаг 22 минут

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өр...

Цаг үе5 цаг 25 минут

Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв...

Цаг үе5 цаг 29 минут

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар са...

Улстөр нийгэм5 цаг 35 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын П...

Цаг үе6 цаг 12 минут

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Санал болгох