Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Нийт дуудлагын 72 нь ахуйн хүрээний гал түймрийн дуудлага байжээ

Огноо:

,

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 43 суманд аюулт үзэгдэл, ослын 102 удаагийн дуудлага бүртгэгдлээ.

Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 20 иргэний амь насыг авран хамгаалсан байна.

Харин гамшиг, аюулт үзэгдлийн улмаас 11 хүн нас барж, 4 хүн гэмтэж бэртсэн.

Нийт дуудлагын 72 нь гал түймэр, 20 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, нэг нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, ес нь ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна

Огноо:

,

ГУББГ-аас энэ онд нийт 17 байршилд үерийн хамгаалалтын далан барьж, ус зайлуулах шугам сүлжээ угсрахаар төлөвлөсөн. Тодруулбал, 10-15 байршилд авто замын борооны ус зайлуулах шугам сүлжээ шинээр угсрах юм. Зургаадугаар сарын 2-ноос хоёр байршилд борооны ус зайлуулах шугам угсарч эхэлсэн бөгөөд нийт ажлын явц 40 хувьтай үргэлжилж байна.

  1. Баянгол дүүргийн 5, 24, 26 дугаар хороо, Алтай хотхоны автобусны буудал орчим болон Энгельсийн гудамж орчимд 1415 метр;
  2. Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, ТЭЦ-3-ын арын уулзвараас Дунд голын гүүр хүртэл 1398 метр борооны ус зайлуулах шугам угсарч байна.

Үүнтэй холбоотойгоор өнөөдөр нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Т.Даваадалай болон холбогдох албаныхан дээрх байршлуудад ажиллалаа.

Энэ үеэр НЗД-ын нэгдүгээр орлогч Т.Даваадалай “Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод нийт 170 км үерийн хамгаалалтын инженерийн байгууламж байдаг. Сүүлийн жилүүдэд нийт нутгаар жилийн хур тунадасны дундаж хэмжээ ихсэж буй. Иймээс Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд 440 км гаруй үерийн хамгаалалтын инженерийн байгууламжийг үе шаттай хийхээр төлөвлөж байна. Ингэснээр үерийн эрсдэлээс хамгаалах боломж бүрдэнэ” гэв. 

Ажлын явцын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Өнгөрсөн онд нийслэлийн хэмжээнд ус ихээр тогтдог, эрсдэл өндөр 24 байршлыг тогтоон, зураг төслийг хийж гүйцэтгэсэн. Үүнээс энэ онд 10-15 байршилд борооны ус зайлуулах шугам угсарна. Энэ хүрээнд сургууль, цэцэрлэг амарсан үед буюу замын хөдөлгөөнд саад учруулахгүй байх үүднээс зургаадугаар сарын 2-ноос ажлыг эхлүүлсэн. Ингэхдээ авто замын засвар, шинэчлэлт хийхээр төлөвлөсөн байршлуудад шугам угсралтын ажлыг эхлүүлээд байна. Ийнхүү араас нь зам хучилтын ажил үргэлжлэх боломжтой болж буй. Мөн борооны ус зайлуулах хоолойг 600-1000 мм голчтой төмөр бетоноор угсарч байна. Ингэснээр насжилт уртсах юм” гэлээ.  

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Дүүжин замын тээврийн багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд авто замын түгжрэлийг бууруулах зорилгоор хэрэгжүүлж буй дүүжин замын тээвэр төслийн бүтээн байгуулалт үргэлжилж байна.

Төслийн нэгдүгээр шугам буюу Яармаг-Хархорин чиглэлийн бүтээн байгуулалтын ажлыг гуравдугаар сарын 10-нд эхлүүлсэн.

Өнөөдрийн байдлаар өрөмдлөгийн шон суурийн ажлыг бүрэн дуусгасан бөгөөд холбогч тавцан, багана суурь байрлуулах ажил 30 хувьтай үргэлжилж байна. 

Ажлын явцын талаар “Моннис Инженеринг” ХХК-ийн Төслийн менежер Б.Мөнхбаясгалан “Төслийн хүрээнд хийх нийт 19 тулгуур баганаас Туул голын ай савд байрлах зургаан багана суурийг байрлуулсны дараа шон суурь металл хийцийн угсралтын ажлыг эхлүүлнэ. Өнөөдрийн байдлаар голын ай савд байрлах багана сууриуд цутгалт авахад бэлэн болсон. Цутгалт авснаас хойш бетоны бэхжилт 70 хувьд хүрэхэд дээд талын металл хийц угсралтын ажил эхлэх юм. Ийнхүү ирэх наймдугаар сард багтаан бүх суурийн ажлыг дуусгахаар төлөвлөж байна” гэлээ.

Бүтээн байгуулалтын ажилд 70 гаруй инженер, текникийн ажилтан дүүжин замын тээврийн трасс дагуу 21 байршилд ажиллаж байна. Барилга угсралтын ажлыг энэ оны арванхоёрдугаар сард бүрэн дуусгаж, ирэх оны II улиралд улсын комисст хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгааг тэрбээр онцоллоо. 

Яармаг-Хархорин чиглэлд 4.2 км үргэлжлэх дүүжин замын тээвэр хоёр зогсоолтой, 98 кабинтай байх бөгөөд нэг кабиндаа 10 зорчигчийн багтаамжтай, аялах хугацаа 11 минут, тулгуур баганын өндөр 7.5-42 метр, тээвэрлэх хурд 21 км/цаг байна. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор оргил цагийн үеийн хөдөлгөөний ачааллыг хуваалцаж, Яармаг, Нисэхийн түгжрэлийг бууруулж улмаар замын хөдөлгөөний дундаж хурдыг дөрвөн хувиар нэмэгдүүлнэ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийтийн тээврийн 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлууллаа

Огноо:

,

Нийслэлийн авто замын ачааллыг бууруулах, албан хаагчдын ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх, гэр бүлтэйгээ өнгөрүүлэх чөлөөт цагийг нэмэх зорилгоор НЗД-ын А/630 захирамжийн дагуу нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажлын цагийн хуваарьт зохицуулалт оруулж, ажлын цагийг 07:00 цагт эхлүүлж, 16 цагт тарахаар зохицуулалт хийсэн.

Улмаар нийтийн тээврийн үйлчилгээний 20 чиглэлийн өглөөний эх авалтын цагийг урагшлууллаа. Тодруулбал, Зунжин худалдааны төв, Архивын ерөнхий газар, Нисэх, Найрамдал, Шарга морьт, Налайх, Зүүн салаа, Тоосгоны үйлдвэр зэрэг хотын төвөөс зайдуу 20 чиглэлийн цагийн хуваарийг урагшлуулав. 

Түүнчлэн дараах гурван чиглэлд өдөр бүр шөнийн тээвэр 22:00-02:00 цагийн хооронд 1000 төгрөгөөр үйлчилж байна. 

  1. ШҮ:1 "5 шар-Офицеруудын ордон"
  2. ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Нисэх”
  3. ШҮ:3 “Зунжин худалдааны төв-Сүхбаатарын талбай” 

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Шударга мэдээ15 цаг 8 минут

Хоёр байршилд авто замын борооны ус зайлуулах шугам угсарч байна

Цаг үе15 цаг 12 минут

Нөөцийн махыг 8 дүүргийн 38 байршилд хямдралтай үнээр борлуулж байна...

Цаг үе15 цаг 36 минут

ТЦГ: Насанд хүрээгүй 13-16 насны хүүхдүүд тээврийн хэрэгсэл жолоодож...

Цаг үе17 цаг 26 минут

Толгойтын авто замаас Улаанчулуутын хогийн цэг хүртэлх замыг хэсэгчл...

Улстөр нийгэм17 цаг 34 минут

УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороо, ажлын хэсгүүд

Улстөр нийгэм17 цаг 41 минут

ХЗБХ-ны дарга Д.Цогтбаатар Хятадын Олон улс судлалын хүрээлэнгийн тө...

Үзэл бодол17 цаг 46 минут

Х.Ганхуяг: Татварын багц хуулийн шинэчлэл нь бизнес эрхлэгчдийг дэмж...

Цаг үе17 цаг 53 минут

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Цаг үе18 цаг 3 минут

Улаанбаатарт өдөртөө 25 хэм дулаан

Цаг үе18 цаг 20 минут

Хэрэглээний шинжлэх ухаан инженерчлэлийн олон улсын хурал өнөөдөр эх...

Санал болгох