Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Төрийн банкны харилцагчид БНСУ-ын 70 гаруй эмнэлгээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой боллоо

Огноо:

,

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк 2022 оноос эхлэн харилцагчдынхаа эрүүл мэндийг дэмжих, эрүүл мэндийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, багц үзлэг шинжилгээнд хамрагдах дадлыг дэмжих зорилгоор “Эрүүл иргэн” хадгаламж, “Эрүүл иргэн” картын бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нэвтрүүлсэн. Улмаар дотоодын болон Олон улсын эмнэлгүүдтэй хамтран ажиллах гэрээ байгуулж харилцагчдадаа тэдгээр эмнэлгүүдээр хөнгөлттэй үнээр үйлчлүүлэх боломжийг олгосоор байгаа билээ.

Тэгвэл энэ удаа иргэд, харилцагчдынхаа үйлчлүүлэх эмнэлгийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор БНСУ-ын Сөүл хот дахь “Medical Advice” эмнэлэг зуучлалын байгууллага болон “Dearim Saint Mary’s”  эмнэлэгтэй  “ХАМТРАН АЖИЛЛАХ ГЭРЭЭ”-г үзэглэлээ.

“Medical Advice” эмнэлэг зуучлалын байгууллага нь БНСУ-д үйл ажиллагаагаа явуулдаг     1-3 дугаар шатлалын нийт 70 эмнэлэгтэй хамтын ажиллагаатай байдаг бол “Dearim Saint Mary’s” эмнэлэг нь сүүлийн 50 гаруй жил тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж буй хөх, бамбай булчирхай, хоол боловсруулах эрхтэн тогтолцоо, тархи, мэдрэл, нуруу үе, мөчний багц үзлэгээр нарийн мэргэшсэн мэргэжлийн эмнэлэг аж. Төрийн банкны “Эрүүл иргэн” хадгаламж, “Эрүүл иргэн” карттай харилцагчид эдгээр эмнэлгээр 20 хүртэлх хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болж байгаагаараа онцлог юм.

Төрийн банкны “Эрүүл иргэн” хадгаламж, “Эрүүл иргэн” карт эзэмшигчид дотоодын таван эмнэлэг, БНСУ-ын нэр бүхий 70 гаруй эмнэлгээр хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлж, эрүүл мэндийн үйлчилгээ авах нөхцөл бүрдээд байна .

Харилцагч та дээрх хоёр бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны орон даяарх 500 орчим салбар нэгж, албан ёсны сошиал сувгууд болон 1800-1881 дугаараас авах боломжтой.

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банк
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан

Огноо:

,

Энэ оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд “Телеграммаар даалгавар биелүүлж, мөнгө шилжүүлээд залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
 
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “М” нь мөнгөө өсгөх зорилгоор телеграммаар даалгавар биелүүлж, 11 сая төгрөгийг бусдын дансруу шилжүүлэн залилуулсан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
 
Энэ оны эхний 9 сарын байдлаар телеграммаар даалгавар биелүүлж залилуулсан гэх 767 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.
 
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй”, “Тик токын бичлэг сурталчлан орлогоо нэмээрэй”, “Сугалаа сугалан азтан болоорой” гэх зарууд залилах гэмт хэргийн хохирогч болгох эрсдэлтэй гэдгийг анхаарна уу. 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв

Огноо:

,

2025-2026 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай хуралдлаа. 

Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд: 
  • Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
  • Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
  • 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
  • Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв. 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ

Огноо:

,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан”  худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.

Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.

Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.

Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.

Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.

Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.

 Урт цагааны далд зогсоол нь:

  • Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
  • Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
  • Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
  • Цахилгаан машины цэнэглэгчтэй.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе8 цаг 41 минут

“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залила...

Шударга мэдээ8 цаг 44 минут

Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ

Улстөр нийгэм8 цаг 47 минут

Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцэ...

Улстөр нийгэм8 цаг 50 минут

ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүж...

Шударга мэдээ8 цаг 52 минут

Угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаа...

Улстөр нийгэм8 цаг 55 минут

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өр...

Цаг үе8 цаг 57 минут

Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв...

Цаг үе9 цаг 2 минут

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар са...

Улстөр нийгэм9 цаг 7 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын П...

Цаг үе9 цаг 44 минут

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Санал болгох