Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Европын хөрөнгө оруулалтын банкны экс ерөнхийлөгчийг авлигын хэргээр шалгаж байна

Огноо:

,

Европын хөрөнгө оруулалтын банкны Экс ерөнхийлөгч Вернер Хойер хэлэхдээ, түүнийг авлига авсан, мөнгө завшсан хэргээр  сэжиглэж байгаа нь ямар ч "утгагүй, үндэслэлгүй байна" гэж үзжээ. Хойерыг Европын холбооны Прокуророос шалгаж байгаа гэдгийг өнгөрсөн Даваа гарагт буюу 6-р сарын 24-нд мэдэгдээд байна. 

Тэрээр Европын хөрөнгө оруулалтын банканд ажиллаж байгаад халагдсан ажилтанд нөхөн төлбөр олгосон гэх асуудлаар мөрдөн байцаалтын ажиллагаанд Европын холбооны Прокурорын газартай бүрэн хамтран ажиллана гэдгээ мэдэгджээ.

Хойер цахим шуудангаар илгээсэн мэдэгдэлдээ "Намайг ийм хэрэгт буруутгаж байгаа нь үнэхээр утгагүй бөгөөд үндэслэлгүй байна, Европын хөрөнгө оруулалтын банк болон  Европын холбооны Прокурорын газар хамтран ажиллаж энэ хэргийг бүрэн шалгаж, үнэн зөвийг тодруулна гэдэгт найдаж байна” хэмээжээ.

Түүний өмгөөлөгчөөрөө дамжуулан илгээсэн мэдэгдэлд Хойер Ерөнхийлөгч байхдаа тус хэрэгт холбогдох баримт бичигт гарын үсэг зурсан нь тухайн байгууллагын ажилтны хийсэн гэрээтэй холбоотой боловч тэрхүү гэрээ хэлэлцээрийг хийхэд Хойер ямар ч оролцоогүй болохыг дурдсан байна.

Түүний өмгөөлөгч Николас Газеас хэлэхдээ “ЕХ-ны Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа энэхүү үйлдэлд хуулийн хүрээний шаардлага  маш сул байна” гэж хэлжээ.

ХБНГУ-ын Гадаад хэргийн дэд сайд асан тэрээр хоёр удаагийн зургаан жилийн бүрэн эрхийн хугацаа дууссаны дараа 2023 оны сүүлээр ЕХОБ-ны удирдлагаасаа бууж, түүний оронд Испани улсын Ерөнхий садын орлогчоор 2023 оны 12 дугаар сарын 29 хүртэл ажиллаж байсан эдийн засагч, хуульч мэргэжилтэй  Надия Кальвиньо томилогджээ.

ЕХОБ-ны хэвлэлийн төлөөлөгч Euronews-т хэлэхдээ, "гаднаас явуулж буй мөрдөн байцаалтын талаар тайлбар өгөх боломжгүй" гэхдээ  прокуроруудтай хамтран ажиллах болно гэв.

ЕХОБ-аас ажлаасаа гарсан нэр нь үл мэдэгдэх хоёр ажилтны халдашгүй эрхийг цуцалж, прокуроруудадын хүсэлтийн дагуу тэднийг байр болон бүртгэлд нэвтрэх зөвшөөрлийг олгожээ.

Энэхүү хүсэлтийг албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, авлига авсан, ЕХ-ны сангийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулсан хэрэгт сэжиглэгдэж буй хоёр хүнд холбогдох мөрдөн байцаалтын хүрээнд гаргасан бөгөөд гэм буруутай нь нотлогдох хүртэл сэжигтнүүдийг гэм буруугүй гэж үзнэ гэж ЕХ-ны Прокурорын газар мэдэгдэв.

https://www.euronews.com
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан

Огноо:

,

Энэ оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд “Телеграммаар даалгавар биелүүлж, мөнгө шилжүүлээд залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
 
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “М” нь мөнгөө өсгөх зорилгоор телеграммаар даалгавар биелүүлж, 11 сая төгрөгийг бусдын дансруу шилжүүлэн залилуулсан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
 
Энэ оны эхний 9 сарын байдлаар телеграммаар даалгавар биелүүлж залилуулсан гэх 767 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.
 
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй”, “Тик токын бичлэг сурталчлан орлогоо нэмээрэй”, “Сугалаа сугалан азтан болоорой” гэх зарууд залилах гэмт хэргийн хохирогч болгох эрсдэлтэй гэдгийг анхаарна уу. 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв

Огноо:

,

2025-2026 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай хуралдлаа. 

Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд: 
  • Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
  • Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
  • 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
  • Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв. 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ

Огноо:

,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан”  худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.

Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.

Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.

Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.

Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.

Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.

 Урт цагааны далд зогсоол нь:

  • Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
  • Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
  • Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
  • Цахилгаан машины цэнэглэгчтэй.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе2 цаг 56 минут

“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залила...

Шударга мэдээ2 цаг 59 минут

Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ

Улстөр нийгэм3 цаг 2 минут

Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцэ...

Улстөр нийгэм3 цаг 4 минут

ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүж...

Шударга мэдээ3 цаг 7 минут

Угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаа...

Улстөр нийгэм3 цаг 9 минут

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өр...

Цаг үе3 цаг 12 минут

Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв...

Цаг үе3 цаг 16 минут

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар са...

Улстөр нийгэм3 цаг 22 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын П...

Цаг үе3 цаг 59 минут

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Санал болгох