Урлаг спорт
“Даншиг наадам-Хүрээ цам 2024” ирэх сарын 3, 4-ний өдрүүдэд болно

“Даншиг наадам-Хүрээ цам” нь Монголын соёл, шашны зан үйл, уламжлалт хэв шинжийг хадгалсан, өвөрмөц онцлогтой наадам юм. Тус наадмыг НИТХ, НЗДТГ болон Монголын Бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийд хамтран зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил тус наадам ирэх сарын 3, 4-ний өдрүүдэд Хүй долоо худагт болно.
Өнөөдрийн байдлаар 2000 гаруй жуулчин “Даншиг наадам-Хүрээ цам 2024” наадмыг үзэхээр захиалга өгсөн байна. “Даншиг наадам-Хүрээ цам 2024” үеэр дараах арга хэмжээг зохион байгуулна.
- Хурдан морины уралдаан /Хязаалан, Их нас/
- Цам харайх ёслол
- Мандал өргөх ёслол
- Урлагийн тоглолт
- Морьтны үзүүлбэр
- Балин, тосон урлалын тэмцээн
- Унзад, голч лам нарын тэмцээн
- Номын мэтгэлцээний тэмцээн
- Хүчит бөхийн барилдаан /Үндэсний бөх, Буриад, Өвөрмонгол/
- Монгол үндэсний хувцасны үзүүлбэр
- Үндэсний сур харвааны тэмцээн
- Уухай шагайн харвааны тойром
- Морьт харвааны тэмцээн
- Морьтон баатрын үзүүлбэр
- Сээр цохих тэмцээн зэрэг арга хэмжээ болно.
Урлаг спорт
“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно
Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.
Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.
Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна. Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/, өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.
“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.
Урлаг спорт
Уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ
Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр тохиох гэж байна.
Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор агаарт гайхамшигтай, давтагдашгүй үзүүлбэрээ толиулахаар боллоо.
“Стрижи” уран нислэг үзүүлбэрийг багийн оролцоо нь манай хоёр орны найрамдалт харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, залуу хойч үедээ эх оронч үзэл, нисэх хүчний сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулах юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.
Урлаг спорт
СХД-ийн 5 дугаар хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина
Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Хүүхэд, залуучуудын театрын ард 1.5 га талбайг чөлөөлж, Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина. Уг байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа.
Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн уг хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барих нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангасан. Гүйцэтгэгч сонгон шалгарсан тохиолдолд тус дүүргийн ЗДТГ захиалагчийн хяналт тавина” гэдгийг онцлов.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
-
Цаг үе2022/11/25
Ослоос зайлсхийхийн тулд өмнөө яваа тээврийн хэрэгслээс 4 секундийн зай барихыг ...
-
Шударга мэдээ2021/01/19
QR ашиглалт хангалтгүй байгаа байгууллагуудын зөрчлийг арилгуулсны дараа нээх үү...
-
Үзэл бодол2022/06/13
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар олон нийтээс уучлал хүслээ
-
Улстөр нийгэм2020/01/16
Хилийн чанад дахь Монгол Улсын иргэн УИХ-ын 2020 оны сонгуульд санал өгөхгүй