Цаг үе
“М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн үйлдвэр, 62 дугаар цэцэрлэг орчимд дулааны шугам шинээр татаж байна

Баянзүрх дүүргийн 10 дугаар хороо, “М-Си-Эс Кока Кола” ХХК-ийн үйлдвэр, 62 дугаар цэцэрлэг орчим, төв замын хойгуур Амгалан орчмын хэрэглэгчдийг хангах дулааны шугам шинээр татах ажил үргэлжилж байна. Энэ хүрээнд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн албаны дарга Ц.Төрхүү холбогдох албаныхантай хамт тус байршилд ажиллалаа.
Тэрбээр Баянзүрх дүүрэгт дахин төлөвлөлтийн орон сууц нэмэгдэж буйтай холбоотойгоор усны хүрэлцээ, дулаан цахилгаан дутмаг болж буй. Үүнтэй уялдуулж уг байршилд хос дулааны шугамыг шинээр угсарч байна. Шугам хоолойн шинэчлэлтийн ажил 30 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд халаалтын улирал буюу есдүгээр сараас өмнө ашиглалтад оруулахаар 24 цагаар ажиллаж байгаа. Уг 60 Гкал/цаг хүчин чадалтай дулааны шугам нь Баянзүрх дүүргийн бага чадлын уурын зуух болон гэр хорооллын айл өрхийг дулаанаар хангана. Мөн Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах замаар утааг багасгахын тулд эхлээд дэд бүтцийг нь шийдэж байгаа гэдгийг онцолж байв.
Улаанбаатар дулааны шугам сүлжээний инженер С.Мөнхбаяр:
Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн төслийн хүрээнд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр 400 мм голчтой хос хоёр шугамыг шинээр татаж буй. Амгалан дулааны станцын зүүн талаас Улиастайн гүүр хүртэл 1.5 км дулааны шугамын ажил үргэлжилж байна. Тухайн шугам нь халаалтын зуух ашигладаг айл өрхүүд болон шинэ төлөвлөлтийн бүсүүдийг дулаанаар хангах юм.
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Үзэл бодол2023/10/04
Б.Мөнхтамир: Улаанбаатар-Бээжин чиглэлийн нислэгээ 26 хувиар, бусад чиглэлд 10-1...
-
Цаг үе2021/08/26
Улаанбаатар хотын замын түгжрэлийг хэрхэн бууруулах вэ
-
Улстөр нийгэм2021/05/07
Эх, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт тэтгэмж олгох тухай хуулийг батлав
-
Улстөр нийгэм2020/12/19
Эрчим хүчний яамнаас мэдээлж байна