Бидэнтэй нэгдэх

Цаг үе

“Мөрөөдлөө хадгалъя 2024” урамшуулалт аяны эхний азтанууд тодорлоо

Огноо:

,

Дундаж давхаргыг дэмжигч Төрийн банкнаас жил бүр санхүүгээ зөв удирдах, хуримтлалыг хэвшил болгох зорилгоор хэрэгжүүлдэг “Мөрөөдлөө хадгалъя” урамшуулалт аяны 2024 оны эхний азтанууд тодорлоо.

Төрийн банк Дундаж давхаргын иргэддээ зориулан банкны бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээг хүртээмжтэй хүргэх, санхүүгийн болон эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн цогц хөтөлбөрийг хэрэгжүүлсээр байгаа билээ. Хуримтлал бий болгох нь болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах, мөрөөдлөө биелүүлэхэд туслах хувь хүний хамгийн чухал дадлуудын нэг юм.

“Мөрөөдлөө хадгалъя 2024” урамшуулалт аяны I ээлжийн азтанаар дараах харилцагчид тодрон, Төрийн банкны төв байран дээр хүрэлцэн ирж урамшууллаа гардан авлаа.  

Дубай хотоор аялах эрхийн эзнээр:

  • Ховд Зэрэг Тооцооны төвийн харилцагч Д.Нандин-Эрдэнэ
  • Дорнод Цагаан-Овоо Тооцооны төвийн харилцагч Д.Байгаль

15 сая төгрөгийн хадгаламжийн эрхийн эзнээр:

  • Ялалт Тооцооны төвийн харилцагч С.Гэрэлт

 

 

Энэхүү урамшуулалт аян 2024 оны 10 дугаар сарын 31-нийг дуустал үргэлжлэх бөгөөд та ч бас дараах нөхцөлийг биелүүлснээр дараагийн азтан болж үзэсгэлэнт Дубай хотоор аялах  болон 50 сая төгрөгийн эрхийн эзэн болоорой. Үүнд:

  • Хугацаатай хадгаламжийн дансандаа 100,000 төгрөг, түүнтэй тэнцэх валютын орлого хийсэн 
  • Хадгаламжийн хугацааг зургаан сар буюу түүнээс дээш хугацаагаар сунгалт хийсэн
  • Шинээр зургаан сар буюу түүнээс дээш хугацаатай хадгаламжийн данс нээж, орлого нэмэх тутамд нэг сугалааны эрхтэй болно.

Дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн банкны цахим хуудас, албан ёсны сошиал сувгууд болон харилцагчийн мэдээллийн төвийн 1800-1881 дугаараас авна уу.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Улаанбаатарт дуу цахилгаантай аадар бороо орно

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Зургаадугаар сарын 17-ны өдөр баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул үер ус, мөндөр, нөөлөг салхи, аянга цахилгааны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2025 оны зургаадугаар сарын 17-ны 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, нутгийн зарим газраар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 17-22 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 31-36 хэм, Дорнод-Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 22-24 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-21 хэм дулаан байна.


2025 оны зургаадугаар сарын 18-наас 22-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

Зургаадугаар сарын 18-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв, говь, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд Алтайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр, 20, 21-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Халх голын хөндийгөөр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 18-нд тал, хээрийн нутгаар, 21-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 20-ноос нийт нутгаар халж, Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 20-25 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Зайсангийн шинэ гүүрний авто замын хөдөлгөөнийг зургаадугаар сарын 30-нд нээнэ

Огноо:

,

Зайсангийн зүүн гүүрийг өргөтгөн шинэчлэх ажлын хүрээнд авто замын хөдөлгөөнийг энэ оны нэгдүгээр сарын 10-наас хааж, буулгаж, гуравдугаар сараас гүүрийг шинэчлэх ажлыг эхлүүлсэн. Харин шинэ гүүрийг зургаадугаар сарын 30-нд ашиглалтад оруулах юм.

Энэ талаар нийслэлийн Замын хөгжлийн газрын гүүрийн хяналтын мэргэжилтэн Б.Жаргалдүүрэнгээс тодрууллаа.

Тэрбээр “Зайсангийн гүүрний өргөтгөл шинэчлэлтийн ажил дуусах шатандаа орсон. Шинэ гүүр нь нийт найман ширхэг дам нуруутай бөгөөд дээд бүтээцийн есөн алгаслын бэхэлгээний ажил өнөөдөр дуусна. Алгаслын тэгшилгээний үе дууссаны дараагаар гүүрний хучилт болон хоёр талын дөхөх замын хучилтыг хийнэ. Мөн явган хүний зам, гэрэлтүүлэг болон гадна талын хайсыг байрлуулах ажил хийгдэх бөгөөд гүүрний авто замын хөдөлгөөнийг энэ сарын 30-ны өдөр нээхээр төлөвлөж байна” гэв.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

ЕБС-иуд 2024-2025 оны хичээлийн жилд танхимаар бүрэн хичээллэж дуусав

Огноо:

,

Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жилийн бүтцэд 2014 оноос 2024 оныг дуустал 10 жилийн хугацаанд нийт 12 удаагийн өөрчлөлт орсон байна. Энэхүү 10 жилийн хугацаанаас 4 жилд нь 3 улиралтай, бусад 6 жилд нь 4 улиралтай байсан.

Энэ хугацаанд нийт 6 удаа хичээлийн жилийн явцад өөрчлөлт оруулж байжээ. Энэ нь өвлийн хүйтрэлт, агаарын бохирдол, цар тахал, ханиад томууны тархалт, олон нийтийн шахалт шаардлага зэргээс хамаарч байв. Ийнхүү сургуулийн танхимын хичээл завсардаж цахимд шилждэг, улирлын амралтууд гэнэт өөрчлөгддөг байдал үргэлжилсээр 2024 онтой золгожээ.

Харин 2024-2025 оны хичээлийн жил батлагдсан бүтцийнхээ дагуу танхимд бүрэн хичээллэж, өнгөрсөн долоо хоногт дууссан байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох