Цаг үе
Блокчейн, криптовалютад суурилсан гэмт хэргийг мөрдөн шалгах гадаадын туршлагыг судлав

Улсын ерөнхий прокурорын газраас Азийн сантай хамтран Австрали улсад байршилтай “Whitestream” байгууллагын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал Айсак Лийвай /MR.Isaac Levy/-ыг Монгол Улсад урьж, “Блокчейн, криптовалютад суурилсан гэмт хэргийг мөрдөн шалгах, яллах ажиллагаа” сэдвээр гурван өдрийн сургалт хийлээ.
Сүүлийн жилүүдэд манай улсад криптовалют, виртуал хөрөнгөд суурилсан гэмт хэргийн гаралт нэмэгдэж байгаа. Тиймээс энэ төрлийн хэргийг мөрдөн шалгах чиглэлээр гадаадын улс орнуудын сайн туршлагыг судалж нэвтрүүлэх, прокурор, мөрдөгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор блокчейн орчинд анализ хийх, криптовалюттай холбоотой гэмт хэргийг шалгах, мэргэшүүлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Whitestream” байгууллагатай хамтран энэхүү сургалтыг зохион байгуулсан юм.
Сургалтад аймаг, Нийслэл, дүүрэг, сум дундын прокурорын газрын прокурорууд болон Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын мөрдөгчдийн төлөөлөл 30 гаруй хүн оролцож, блокчэйн технологи, виртуал хөрөнгийн шинж чанар, онцлогоос хамааран мөрдөн шалгах ажиллагааг хэрхэн явуулах талаар шинэлэг мэдлэг, мэдээлэл авсан үр дүнтэй сургалт боллоо.
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Шударга мэдээ2024/06/25
Нийт 54 сая төгрөгийн үнэ бүхий хүнсний бүтээгдэхүүнийг устгажээ
-
Үзэл бодол2024/03/05
Т.Мөнхдалай: Төслийн сүүлийн 2 шатыг 5-6 жилд гүйцэтгэх боломжтой
-
Улстөр нийгэм2024/05/02
Эм, эмнэлгийн хэрэгслийн хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүллээ
-
Үзэл бодол2021/08/17
Д.Сумъяабазар: Бизнес хийх гэж буй иргэдээ дэмжих ёстой болохоос хааж боох, торг...