Шударга мэдээ
Усан зам тээврийн хэрэгслийн хөвөлтийг Архангай аймагт зогсоолоо

Усан замын тээврийн тухай хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд баталсан Архангай аймгийн Засаг даргын 2024 оны зургаадугаар сарын 12-ны өдрийн А/444 дүгээр захирамжаар аймгийн хэмжээнд гол, мөрөн, нууруудад усан зам тээврийн хэрэгслээр зорчигч тээвэрлэх хөвөлтийн дуусах хугацааг 2024 оны есдүгээр сарын 20-ны өдөр байхаар тогтоосон.
Иймээс дээрх шийдвэрийн дагуу аж ахуйн нэгж, иргэд та бүхнийг болзошгүй осол, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангах зорилгоор усан замын тээврийн үйлчилгээг бүрэн зогсоож, цаашид гол, мөрөн, нуурт ашиглах, зорчигч тээвэрлэлтийн үйл ажиллагаа явуулахгүй байхыг Монгол Улсын Далайн захиргаанаас анхааруулж байна.
Шударга мэдээ
Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа
Аялал жуулчлалын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа.
Дээрх иргэд нь жуулчин буюу К2 ангиллын визээр Монгол Улсад ирсэн бөгөөд Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ майнинг үйлс” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд хөдөлмөр эрхэлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар гадаадын иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр 3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.
Гадаадын иргэн аялал жуулчлалын визээр орж ирсэн тохиолдолд аяллын маршрут, байрлах зочид буудал, аяллын хөтөлбөр тодорхой байх шаардлагатай бөгөөд визийг зөвхөн аялж, амрах зорилгын дагуу ашиглахыг ГИХГ-аас анхааруулж байна.
Шударга мэдээ
Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа
Шударга мэдээ
Монгол, Туркменистаны бизнес эрхлэгчид урт хугацааны хамтын ажиллагааны сууриа тавилаа
Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Туркменистан Улсын Ерөнхийлөгч Сердар Бердымухамедовын төрийн айлчлалын хүрээнд Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимд “Монгол-Туркменистаны бизнес форум” боллоо.
Талууд Монгол, Туркменистаны эдийн засгийн өнөөгийн байдал, бизнесийн орчин, хөрөнгө оруулалтын хууль эрх зүйн орчны талаар харилцан мэдээлэл солилцож, хүнс, хөдөө аж ахуй, нэхмэл, сүлжмэл эдлэл зэрэг салбарт хамтрах өргөн боломж байгаа гэдэгт санал нэгдлээ.
Туркменистаны тал уламжлалт хивс болон гар урлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн, худалдаа зохион байгуулсан бол манай хивс, нэхмэлийн үйлдвэрүүд бүтээгдэхүүнээ толилуулж, технологи, дизайн, түүхий эдийн сонголт зэргийн талаар туршлага солилцлоо.
Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд B2B уулзалт хийж, худалдаа, хөрөнгө оруулалт болон хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар ярилцлаа.
Форум нь бизнес эрхлэгчид шууд харилцаа, холбоо тогтоох, урт хугацааны хамтын ажиллагааны үндэс суурийг тавихад чухал алхам боллоо.
Туркменистан нь Хятад, Орос, Иран, Турк зэрэг дэлхийн 100 гаруй оронтой худалдаа хийдэг. Экспортын хэмжээ 12.7 тэрбум, импорт 7.3 тэрбум ам.доллар. Байгалийн хий, нефть, нефтийн бүтээгдэхүүн, үр тариа, хивс, хивсэн бүтээгдэхүүн экспортолж, машин механизм, хүнс, эм, эмийн төрлийн бүтээгдэхүүн импортоор авдаг байна.
-
Улстөр нийгэм2022/06/10
Гашуунсухайт-Ганцмод чиглэлд тусгайлсан нүүрс тээврийн гарц байгуулна
-
Шударга мэдээ2021/12/28
Дархлаажуулалтын цэгийг дүүрэг тус бүрээр танилцуулж байна
-
Цаг үе2023/04/17
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг НҮБ-ын Hүүхдийн сан болон НҮБ-ын Hүн амын санг...
-
Цаг үе2019/07/02
Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй