Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Х.Эрдэвийн “Төрийн тахилгат арван хайрханы магтаал” хэмээх номын баяр боллоо

Огноо:

,

Монголын зохиолчдын эвлэлийн гишүүн, Гомбын Сэр-Одын нэрэмжит шагналт, яруу найрагч Хаянхярваагийн Эрдэвийн “Төрийн тахилгат арван хайрханы магтаал” хэмээх номын баяр боллоо.

Уг арга хэмжээнд Монгол Улсын ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн болон билгүүн номч Бямбын Ринчений нэрэмжит шагналт зохиолч, яруу найрагч, туульч өөлд Т.Галсан, Төрийн хан хуурч, ардын жүжигчин Ц.Пүрэвдорж, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Цэвээнравдан, соёлын гавьяат зүтгэлтэн, академич Л.Дашням, соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ш.Гүрбазар болон түүний гэр бүл, найз нөхөд нь хүрэлцэн ирсэн байлаа.

Тус номонд нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар шүтэгдсэн Богд хан, Бурхан халдун, Отгонтэнгэр, Алтан овоо, Алтан хөхий, Говь гурван сайхан, Сутай хайрхан зэрэг 10 хайрханд зориулсан магтаал багтжээ.

Сонирхуулахад, нэг хайрханы магтаал 108-аас 1000 гаруй шад мөрөөс бүтсэн аж.

Агуулгын тухайд гэвэл тухайн хайрханаас салбарласан уул нурууд, эх авсан гол мөрөн, нуур хүрхрээ, ан амьтан, өвс ургамал, жигүүртэн шувууд, сүм хийд, буган хөшөө зэргийг уран сайхны аргаар дүрслэн бичжээ.

Иймд уншигчид уг магтаалуудыг уншсанаар илүү их мэдлэгтэй болох юм.

Х.Эрдэв нь Говь-Алтай аймгийн Бугат суманд төрсөн бөгөөд түүх нийгмийн ухааны мэргэжилтэн аж.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Огноо:

,

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.

Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно

Огноо:

,

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.

Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.

Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох