Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 9 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 8-нд баруун аймгуудын нутгаар, 9-нд төвийн аймгуудын нутаг, зүүн аймгуудын хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2024 оны арваннэгдүгээр сарын 08-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 0-5 хэм хүйтэн, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 11-16 хэм, бусад нутгаар 4-9 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 5-7 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 4-6 хэм дулаан байна.


2024 оны арваннэгдүгээр сарын 09-нөөс 2024 оны арваннэгдүгээр сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Арваннэгдүгээр сарын 9-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 11, 12-нд Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 7-12 метр, 9-нд нутгийн зарим газраар, 10, 11-нд Алтайн уулархаг нутаг болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 22-27 хэм, өдөртөө 7-12 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 2-7 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм хүйтэн, өдөртөө 3 хэмийн хүйтнээс 2 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Хүүхэд холбогдсон зөрчлийн 46.8 хувийг “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон” зөрчил эзэлжээ

Огноо:

,

Прокурорын байгууллага хүүхэд холбогдсон зөрчлийн гаралт, шийдвэрлэлт, шалтгаан нөхцөлийг 2024 оны байдлаар судлахад хүүхэд холбогдсон нийт 2718 гомдол, мэдээлэл бүртгэгдсэнээс 65.2 хувь нь орон нутагт, 34.8 хувь нь Нийслэлд бүртгэгджээ.

Нийслэлийн хэмжээнд Сонгинохайрхан дүүрэг 229, Баянзүрх дүүрэг 151, Чингэлтэй дүүрэг 129, орон нутгийн хэмжээнд Баянхонгор аймаг 221, Увс аймаг 202, Дорнод аймаг 187 гомдол, мэдээлэл шалгагдсан нь хамгийн их байна.

2024 онд хүүхэд холбогдсон нийт 2400 зөрчил бүртгэгдсэнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 1254, иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих 729, хүний биед халдах 134, хулгайлах 49, танхайрах 45, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах 42, хуурамч дуудлага мэдээлэл өгөх 42, хүүхдийн бие махбодид халдах 40, Эд хөрөнгө устгах, гэмтээх 29, бусад 36 зөрчилд хүүхэд холбогджээ.

Хүүхэд холбогдсон нийт зөрчлийн 46.8 хувийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн тээврийн хэрэгсэл жолоодсон”, 30.4 хувийг Зөрчлийн тухай хуулийн 15.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “тогтоосон хугацаанд иргэний улсын бүртгэлд бүртгүүлээгүй” зөрчил тус тус эзэлж байгаа нь хамгийн их байна.

Хүүхэд холбогдсон нийт 2400 зөрчлийг шийдвэрлэлтийн байдлаар авч үзвэл 2053 зөрчлийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн бол 91 зөрчилд шийтгэл оногдуулж, 241 зөрчлийг шийтгэл оногдуулах, албадлагын арга хэмжээ авхуулах саналтай шүүхэд хүргүүлж, 15 холбогдогчийг шийтгэлээс чөлөөлж шийдвэрлэсэн байна.

Насанд хүрээгүй хүүхэд холбогдсон зөрчлийн холбогдогчийн нас, хүйс, боловсролын байдлыг судлахад, 14-оос доош насны 126, 14-16 насны 1293, 17-18 насны 1122,  эрэгтэй 2007, эмэгтэй 534 хүүхэд зөрчлийн холбогдогч болжээ.

Боловсролын хувьд тусгай 17, боловсролгүй 58, бага боловсролтой 171, бүрэн дунд боловсролтой 365, бүрэн бус дунд боловсролтой 1930 хүүхэд байна.

Зөрчил үйлдэгдсэн газрыг судлахад гудамж талбай, олон нийтийн газарт 1232, сургууль цэцэрлэгийн орчинд  91, гэр бүлийн орчинд 96 зөрчил, бусад газар 252 зөрчил үйлдсэн бол өдрийн цагаар 1765 зөрчил, шөнийн цагаар 635 зөрчил тус тус үйлдэгджээ.

2025 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн байдлаар хүүхэд холбогдсон нийт 1658 зөрчил бүртгэгдсэнээс замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих 1133, иргэний улсын бүртгэлийн тухай хууль зөрчих 254, хүний биед халдах 87, танхайрах 48, хулгайлах 31, олон нийтийн газар зүй бусаар биеэ авч явах 28, хүүхдийн бие махбодид халдах 21, эд хөрөнгө устгах, гэмтээх 14, хуурамч дуудлага мэдээлэл өгөх 9, бусад  33 зөрчилд хүүхэд холбогджээ.

Насанд хүрээгүй хүүхдүүдээс үйлдсэн зөрчлийн дийлэнх хувийг замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчих зөрчил эзэлж байгаа нь эцэг эхийн хараа хяналт сул байгаатай холбоотой байна.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Нийтийн эдэлбэр газарт зөвшөөрөлгүй өргөтгөл хийсэн тохиолдолд албадан буулгана

Огноо:

,

Түүхэн буюу хуучны өнгө төрх, хэв шинжийг агуулсан барилгуудын өргөтгөл болон ойр орчмыг хэвээр нь авч үлдэх асуудлаар Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон НИТХ-ын төлөөлөгч Ч.Ану-Үжин нар Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд ажиллалаа.

 

НИТХ-ын төлөөлөгч Ч.Ану-Үжин “Сүхбаатар дүүргийн тус хороо орчимд 1960 орчим онд баригдсан түүхэн барилгууд их байдаг. “Фонтан”, “Их дэлгүүр”, “Цирк” орчимд жуулчид болон иргэд ихээр зорчиж, үйлчилгээ авдаг боловч эдгээр байрны оршин суугчдын эрүүл, аюулгүй амьдрахад сөргөөр нөлөөлж буй талаар иргэд саналаа ирүүлсээр байна. Тийм учраас цаашид нийслэл болон дүүргийн удирдлагуудаас стандартын дагуу ажиллавал хотын төвийн дүүргүүд, ялангуяа Сүхбаатар дүүргийн хувьд ногоон байгууламжтай, явган хүн зорчиход ээлтэй хот болох боломжтой гэж үзэж байна. Мөн нийтийн эдэлбэр газрыг чөлөөлж, ТҮЦ зэргийг буулгаснаар хотын өнгө үзэмжийг сэргээж, ногоон байгууламж шинээр байгуулах ажлууд эхэлж байна” гэв.

Улаанбаатар хотын Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр “Нийслэлийн хэмжээнд түүхэн болон хуучны барилгыг хэвээр нь авч үлдэх үүднээс зөвшөөрөлгүйгээр нэмэлт өргөтгөл хийхгүй байх талаар есөн дүүргийн удирдлагуудад мэдэгдэл хүргүүлсэн. Анхны төлөвлөлтөөрөө явган хүн зорчиход асуудалгүй өргөн чөлөөтэй байсан хэдий ч өнөөдрийн байдлаар “40, 50 мянгат” орчим нь зарим хэсгээрээ хоёр хүн зөрөхөд ч хүндрэлтэй болсон учраас нийтийн эдэлбэр газар руу түрж, өргөтгөл барихад заавал зөвшөөрөл авах шаардлагыг тавьдаг болсон. Харин зөвшөөрөлгүй барьсан тохиолдолд өргөтгөлийг албадан буулгах, хуучин хэвд нь оруулах зэрэг арга хэмжээг авч эхлээд байна. Ерөнхийдөө нийслэлийн Ерөнхий архитекторын зүгээс Улаанбаатар хотын хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах орчныг бүрдүүлэх, нийтийн эдэлбэр газрыг тохижуулах, явган зорчигчдод ээлтэй байлгах үүднээс үндсэн төлөвлөгөө гаргаж, стандартын дагуу ажиллахаар зорьж байна” гэлээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байна

Огноо:

,

Хичээл шинэ жил эхлэх үеэр түрээсийн байртай холбоотой залилах гэмт хэрэг нэмэгдэх хандлагатай байдаг. Гэмт этгээдүүд бусдын үл хөдлөх хөрөнгийг түрээслэн, хуурамч өмчлөх эрхийн гэрчилгээ бүрдүүлж, олон иргэдтэй давхар түрээсийн гэрээ байгуулан иргэдийг хохироох гэмт хэрэг бүртгэгдэж байна.

Иргэдийн итгэлийг олохын тулд гэмт этгээдүүд нь зарын сайт болон нийгмийн сүлжээ (жишээлбэл, Facebook) ашиглан хямд үнэ, таатай орчин санал болгож, яаралтай шийдвэр гаргахыг шаардан залилдаг байна. Иймээс иргэд байр р түрээслэх гэж буй иргэд дараах зүйлсийг анхаарна уу

  • Байрны улсын бүртгэлийн гэрчилгээ, өмчлөгчийн лавлагааг E-Mongolia цахим платформоор нягтлан шалгах.
  • Гэрчилгээ нь жинхэнэ эсэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын цахим системээр шалгах;
  • Эзэмшигчийн иргэний үнэмлэхийг бүртгэлийн мэдээлэлтэй тулгах;
  • Түрүүлж урьдчилгаа мөнгө шилжүүлэхгүй байх;

Иргэн та түрээсийн байр хайж байгаа бол болгоомжтой хандаж, баталгаагүй мэдээлэлд хууртахгүй байхыг анхаарна уу.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох