Цаг үе
Төрийн банк төрийн өмчит ТОП аж ахуй нэгжийн нэгээр шалгарлаа

Ногоон хөгжлийг дэмжигч Төрийн банк 15 жилийн ойн босгон дээрээ төрийн өмчит ТОП ААН-ээр шалгарлаа. Монгол Улсын Засгийн газар, Монголын худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран 24 дэх жилдээ дотоодын шилдэг аж ахуй нэгжүүдийг шалгаруулж Төрийн банк ТОП төрийн өмчит компаниудын дөрөвдүгээрт эрэмбэлэгдлээ.
Улс эх орныхоо хөгжил цэцэглэлтэд оруулсан хувь нэмэр, ажил олголт, улсын төсөвт оруулсан татвар, ашигт ажиллагаагаар бусдыгаа манлайлан ТОП аж ахуй нэгж шагналыг 10 дах жилдээ хүртээд байна.
Төрийн банкны хувьд Монгол орон даяар 500 гаруй салбар нэгжээрээ дамжуулан 2 сая харилцагчдаа банкны үйлчилгээг эрсдэлгүй, найдвартай үзүүлэн, 2023 онд нийт активын хэмжээгээ 5,368.3 их наяд төгрөгт хүргэж, өөрийн хөрөнгийн хүрэлцээний зохистой харьцаа, төлбөр түргэн гүйцэтгэх чадвар болон бусад үзүүлэлтээрээ Монголбанкнаас тогтоосон зохистой харьцааны шалгуурыг ханган, нийт 94.8 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.
Мөн Төрийн банк нь 15 жилийн ойгоо угтан ногоон хөгжлийг дэмжигч банк болж, тогтвортой хөгжилд манлайлан түүчээлэх зорилт тавин ажиллаж эхлээд байна.
Бидэнд итгэл үзүүлдэг эрхэм харилцагчид, хамтран ажиллагч байгууллагууд, хувьцаа эзэмшигчид та бүхэндээ талархал илэрхийлье.
Итгэл төгс Ногоон ирээдүй
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Шударга мэдээ2020/01/28
Могойн голын нүүрсний уурхайгаас эхтэй Овоот төслийн луйвар
-
Шударга мэдээ2020/01/09
Угаарын хий мэдрэгчийг суурилуулах ажлыг удаашруулж хариуцлагагүй ажилласан алба...
-
Цаг үе2019/08/26
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
-
Цаг үе2024/04/05
Мал эмнэлгийн салбарын удирдах ажилтны зөвлөгөөн зохион байгууллаа