Бидэнтэй нэгдэх

Улстөр нийгэм

Уран нугараач Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Огноо:

,

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг буулгаж, нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд цол, одон, медалиар шагналаа.

  • Монголын циркийн урлагийн шинэ хөтөлбөр, үзүүлбэр найруулан, урын санг нь баяжуулж, монголын циркийн урлагийн түүхэнд анх удаа тэнцвэрт нугаралт хийн, дэлхий дахинаа сурталчлан таниулж, үе үеийн мэргэжлийн жүжигчдийг бэлтгэн сургаж, циркийн урлагийг хөгжүүлэх үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан Монголын циркийн урлагийн байгууллагуудын нэгдсэн хорооны гишүүн байгууллага “Хүн сарнай” уран нугаралтын төвийн тэргүүн, Төрийн шагналт, Ардын жүжигчин, уран нугараач Бэгзсүрэнгийн Норовсамбууд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

Гавьяат багш цолоор:

  • Говь-Алтай аймгийн Ерөнхий боловсролын 3 дугаар сургуулийн ахмад багш Ламжавын Норжин,
  • Төрийн албаны зөвлөлийн ахмад ажилтан Дашбалын Батбаяр,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын 107 дугаар сургуулийн ахмад багш Батмөнхийн Цэрэндулам,
  • Санхүү, эдийн засгийн их сургуулийн Бизнесийн удирдлагын тэнхимийн багш, профессор Дамбын Гэрэлмаа,

Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Боловсролын яамны ахмад ажилтан, түүхийн ухааны доктор, профессор Дондогжалын Мөнх-Очир,

Гавьяат эдийн засагч цолоор:

  • “Сөүл нүдний төв” ХХК-ийн нягтлан бодогч, Зенитчдийн холбооны тэргүүн Буяндэлгэрийн Дарьцэцэг,
  • Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Жигжидийн Ганбат,

Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор:

  • Орхон аймгийн Соёл, урлагийн байгууллагын ахмад ажилтан Дашийн Цэрэнбат,

Гавьяат тээвэрчин цолоор:

  • Завхан аймгийн Тарвагатайн нурууны тусгай хамгаалалттай газрын жолооч Дашнамжилын Шатарбат,

Хүний гавьяат эмч цолоор:

  • “Энэрэлт манал” эмнэлгийн ерөнхий эмч Аюурзанын Уранчимэг,

Эрүүлийг хамгаалахын гавьяат ажилтан цолоор:

  • “Монгол эм импекс концерн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Батбаярын Болормаа,

Үйлчилгээний гавьяат ажилтан цолоор:

  • “Их засаг” олон улсын их сургуулийн Аюулгүй байдлын сургуулийн зөвлөх профессор Бүдрагчаагийн Дашдаваа,
  • Нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын ахмадын хорооны дарга Раднаабазарын Эрдэнэцэцэг,

Байгаль орчны гавьяат ажилтан цолоор:

  • Байгаль орчны салбарын ахмад ажилтан Батгомбын Отгонсүрэн,

Гавьяат уурхайчин цолоор:

  • “Монголросцветмет” ТӨҮГ-ын үйлдвэрлэл эрхэлсэн орлогч захирал Минсэлийн Болдбаатар,

Гавьяат тамирчин цолоор:

  • Монголын шайбтай хоккейн шигшээ багийн тамирчин Намжилын Мишигсүрэн,

Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор:

  • Архангай аймгийн Жаргалант сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Бүдрагчаагийн Долгоржав,
  • Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Дүрс оношилгооны их эмч, ангаах ухааны доктор Энхжаргалын Баясгалан,
  • Улаанбаатар хотын Шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн ерөнхий диспетчер Гармаагийн Ганзориг,

Алтан гадас одонгоор:

  • Эрчим хүчний зохицуулах хорооны Эрчим хүч хэмнэлтийн газрын ахлах мэргэжилтэн Лувсангийн Заяа,
  • “Өү Кутюр Монголиа” ХХК-ийн ерөнхий захирал Дэмбэрэлсүрэнгийн Отгонжаргал,
  • Голомт банкны Бүртгэл тооцооны газрын захирал Ёндонгийн Пүрэвбат,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “ТомЁ” сургуулийн физикийн багш, Монгол Улсын Даяар дуурсах мэргэн Бадам-Очирын Пунсалдулам,
  • “Мөнгөн тулга цамхаг” ХХК-ийн ерөнхий захирал Сүхбаатарын Баттулга,
  • “Дулааны 3 дугаар цахилгаан станц” ТӨХК-ийн Түлш дамжуулах цехийн щит ба бутлагчийн машинч Ёндонгийн Цэцэгдэлгэр
  • Батлан хамгаалах яамны “Алдар” спорт хорооны хөнгөн атлетикийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Чулуунхүүгийн Шинэцэцэг,
  • Ойн хөнөөлт шавжтай тэмцэх үйл ажиллагаа эрхлэгчдийн холбооны тэргүүн Баасансүрэнгийн Жавхлантөгс,
  • “Хаан хуур” сургалтын төвийн морин хуурын багш Цэгмидийн Батгэрэл,

Хөдөлмөрийн хүндэт медалиар:

  • “Монголын ой, тогтвортой байдал эмэгтэйчүүд” холбооны гүйцэтгэх захирал Түмэнжаргалын Баясаа,
  • “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-ын Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтэн Баатарын Даваасамбуу,
  • Нийслэлийн Ерөнхий боловсролын “Олонлог академи” сургуулийн математикийн багш Гантөмөрийн Батбаяр нарыг шагналаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийн дээд шагнал, одон, медадь хүртсэн эрхмүүдэд болон тэдний гэр бүл, үр хүүхэд, хамт олонд нь эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Улстөр нийгэм

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролцож байна

Огноо:

,

АНУ-ын Нью-Йорк хотноо 2026 оны дөрөвдүгээр сарын 13-17-ны өдрүүдэд НҮБ-ын Эдийн засаг, нийгмийн зөвлөлийн Хүн ам, хөгжлийн комисс (ХАХК)-ын 59 дүгээр чуулган “Тогтвортой хөгжлийн орчин дахь хүн ам, технологи ба судалгаа” сэдвийн хүрээнд болж байна.

Энэхүү чуулганд НҮБ-ын гишүүн орнууд, олон улсын байгууллагууд, судлаачид, бодлого тодорхойлогчид оролцож, хүн амын хөгжил, тогтвортой хөгжлийн зорилтуудын хэрэгжилт, технологийн дэвшлийн нөлөө зэрэг асуудлаар санал солилцож байна. Чуулганд дэлхийн 190 гаруй улсын төлөөлөл оролцож буйгаараа онцлог юм.

Монгол Улсаас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгч Н.Анхбаяр 2026 оны дөрөвдүгээр сарын 14-ний өдөр болсон Ерөнхий хэлэлцүүлэгт үг хэлэв. Тэрбээр Олон улсын хүн ам, хөгжлийн бага хурлын Үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх чиглэлээр манай улсын авч хэрэгжүүлж буй бодлого, арга хэмжээг танилцуулж, хүн амын бодлогыг хүний эрхэд суурилсан, хүртээмжтэй, нотолгоонд тулгуурласан байдлаар хэрэгжүүлэхийн чухлыг онцоллоо.

Мөн Монгол Улсын цахим шилжилтийн бодлогын хүрээнд гарч буй ахиц дэвшлийг дурдан, “E-Mongolia” платформ нь төрийн үйлчилгээг иргэдэд илүү шуурхай, хүртээмжтэй хүргэхэд бодит үр дүн үзүүлж байгааг тэмдэглэв. Түүнчлэн технологийн хөгжлийг хүний эрх, хувийн мэдээллийн хамгаалалттай уялдуулан хэрэгжүүлэх шаардлагатайг онцолсон байна.

Хүн ам, хөгжлийн комиссын чуулган нь жил бүр зохион байгуулагддаг бөгөөд хүн ам зүй, нийгмийн бодлого, хөгжлийн асуудлаар дэлхийн улс орнуудын туршлага, бодлогыг хэлэлцэх чухал индэр болдог.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад төрийн айлчлал хийнэ

Огноо:

,

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Кемелевич Токаевын урилгаар 2026 оны дөрөвдүгээр сарын 20-23-ны өдрүүдэд тус улсад төрийн айлчлал хийнэ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн түвшинд тус улсад 20 жилийн дараа болох энэ айлчлалын үеэр хоёр орны төрийн тэргүүн ганцаарчилсан уулзалт, албан ёсны хэлэлцээ хийж, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөлд мэдээлэл өгнө.

Тухайлбал өнгөрсөн 30 гаруй жилийн харилцааны ололт, амжилтыг дүгнэн, “Стратегийн түншлэл”-ийн харилцааг өргөжүүлэх, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, олон улс, бүс нутгийн тавцан дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх талаар хэлэлцэх юм.

Айлчлалын хүрээнд талууд харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхтэй холбоотой Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.

Мөн хоёр улсын аж ахуйн нэгжүүд бизнес форум зохиож, Үндэсний урлагийн их театрын уран бүтээлчид Астана хотноо анх удаа “Монголын сайхан орон” хүндэтгэлийн  тоглолтоо толилуулна.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн айлчлалын үеэр Астана хотноо болох Экологийн асуудлаарх бүс нутгийн дээд түвшний уулзалтад оролцоно.

Казахстаны Ерөнхийлөгч К.Токаев 2024 онд Ерөнхийлөгчийн урилгаар манай улсад төрийн айлчлал хийсэн нь харилцаа, хамтын ажиллагааг бүх салбарт гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болсон.

Энэ айлчлалын үеэр хоёр улсын төрийн тэргүүн уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан “Стратегийн түншлэл”-д хүргэснээ тунхаглан зарласан юм.

Ингэснээр Казахстан нь Төв Азийн бүс нутаг дахь манай улсын анхны Стратегийн түнш орон болж байлаа.

Монгол Улс, Бүгд Найрамдах Казахстан Улс 1992 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр дипломат харилцаа тогтоосон түүхтэй.

Манай улсаас 1998 онд Ерөнхийлөгч Н.Багабанди, 2007 онд Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Казахстан Улсад төрийн айлчлал хийжээ.

Дэлгэрэнгүй унших

Улстөр нийгэм

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Огноо:

,

2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд төллөвөл зохих 22.4 сая эх малын 41.4 хувь буюу 9.2 сая хээлтэгч мал төллөжээ.

Одоогийн байдлаар нийт 9.2 сая төл хүлээн авснаас 9.1 сая толгой төл бойжиж, бойжилт 98.9 хувьтай байгаа нь мал төллөлт хэвийн үргэлжилж байгааг харуулав.

Мал төллөлтийн явцыг бүсээр авч үзвэл баруун бүсэд 44.5 хувь, хангайн бүсэд 43.1 хувь, зүүн бүсэд 38.3 хувь, төвийн бүсэд 38.2 хувьтай үргэлжилж байна.

Харин оны эхнээс хойш улсын хэмжээнд нийт 199.8 мянган толгой мал зүй бусаар хорогдсон байна. Үүнийг төрлөөр нь ангилбал тэмээ 171, адуу 16.5 мянга, үхэр 21.3 мянга, хонь 76.0 мянга, ямаа 85.7 мянган толгой байна. Энэ нь оны эхний нийт малын 0.34 хувийг эзэлж байгаа юм.

Мэргэжлийн байгууллагуудын мэдээлснээр хаврын улиралд мал төллөлтийн явцтай уялдан малын арчилгаа, маллагааг сайжруулах, төл бойжилтыг хамгаалах шаардлагатайг анхааруулж байна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм15 цаг 20 минут

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролц...

Шударга мэдээ15 цаг 28 минут

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын...

Цаг үе15 цаг 32 минут

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг...

Цаг үе15 цаг 40 минут

Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохиро...

Шударга мэдээ16 цагын өмнө

"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин ө...

Улстөр нийгэм16 цаг 7 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Цаг үе17 цаг 58 минут

Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавин...

Улстөр нийгэм18 цаг 2 минут

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Цаг үе2026/04/16

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшө...

Шударга мэдээ2026/04/16

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна

Санал болгох