Улстөр нийгэм
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болно. Тус хуралдаанаар сайжруулсан шахмал түлшний үйлдвэр шинээр барьж ашиглалтад оруулах, “Монгол малчин” үндэсний хөтөлбөр батлах, Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх Үндэсний хөтөлбөр батлах тухай асуудлуудыг хэлэлцэнэ.
Мөн “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд тавигдах нөхцөл шаардлагын талаар болон шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээ зэрэг асуудлуудыг танилцуулах юм.
№ |
Хэлэлцэх асуудал |
Засгийн газрын гишүүн |
1. |
Улсын Их Хурлын гишүүн Л.Энх-Амгалангийн санаачлан боловсруулсан Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт |
Ц.Нямдорж |
2. |
Монгол Улс дахь Хүний эрхийн төлөв байдлын 3 дахь илтгэлийн тухай |
Ц.Нямдорж |
3. |
Үндэсний хөтөлбөр батлах тухай (Үндэсний инновацийн тогтолцоог хөгжүүлэх) |
Ё.Баатарбилэг |
4. |
Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын комиссын хуралдааны дүнгийн тухай |
Ч.Улаан |
5. |
“Монгол малчин” үндэсний хөтөлбөр батлах тухай |
Ч.Улаан |
6. |
Сайжруулсан шахмал түлшний үйлдвэр шинээр барьж ашиглалтад оруулах тухай (Амгалан) |
Ц.Даваасүрэн |
7. |
Бусад асуудал* |
У.Хүрэлсүх |
Танилцуулах асуудал
8. |
“Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлд төрийн өмчийн төлөөллийг хэрэгжүүлэх этгээдэд тавигдах нөхцөл шаардлагын талаар |
Л.Оюун-Эрдэнэ |
9. |
“Эрдэнэс бонд” гаргах арга хэмжээний талаар |
Л.Оюун-Эрдэнэ |
10. |
Гадаад харилцааны сайд олон улсын арга хэмжээнд оролцох талаар |
Д.Цогтбаатар |
11. |
Шинэ нисэх онгоцны буудлын шатахуун хангамжийн талаар авах зарим арга хэмжээний талаар |
Д.Сумъяабазар |
12. |
“Эрдэнэс-силвер ресурс” ХХК-ийн үйл ажиллагааны талаар |
Д.Сумъяабазар |
Улстөр нийгэм
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт нэгдэв
Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцээрт Монгол Улсын Засгийн газар нэгдэн орсныг баталж, Засгийн газрыг төлөөлөн харилцах байгууллагаар Эрчим хүчний яамыг томиллоо.
Олон улсын нарны эрчим хүчний холбоо нь 2015 онд байгуулагдсан. Бүгд Найрамдах Энэтхэг Улсад төвтэй төрийн бус байгууллага юм.
Тус байгууллага нь Олон улсын сэргээгдэх эрчим хүчний агентлагийн үйл ажиллагаатай давхцахгүй, нарны эрчим хүчний нөөц ихтэй улс орнуудад тулгамдсан асуудлыг хамтран шийдэх, хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрт санхүүгийн эх үүсвэр бий болгоход дэмжлэг үзүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой ажээ. Энэхүү холбоонд нэгдсэнээр бүс нутгийн сэргээгдэх эрчим хүчний хамтын ажиллагааг хөгжүүлэх, нарны эрчим хүчний хэрэглээг дэмжих, үйлдвэрийг нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх, хүлэмжийн хийг бууруулах зэрэг давуу талтай юм.
Улстөр нийгэм
ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүжилтийг шийдвэрлэв
Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн гурван өртөө, дөрвөн зөрлөгтэй 87.2 км салбар төмөр замын бүтээн байгуулалтын ажилд дотоодын 63 аж ахуй нэгж, байгууллагын 2748 инженер, техникийн ажилтнууд ажиллаж байна.
Өнөөдрийн байдлаар доод бүтцийн газар шорооны ажил 93,5, ус дамжуулаххоолойн ажил 81,4, гүүр барих ажил 84 хувийн гүйцэтгэлтэй байна.
Тус төслийн нэгдүгээр шатны бүтээн байгуулалтын ажлын санхүүжилт 850.4 тэрбум төгрөг байхаар баталсан бөгөөд үүнээс гүйцэтгэлийн төлбөрт 156.2 тэрбум төгрөг шилжүүлжээ. Үлдэгдэл санхүүжилтийг Олон улсын санхүүгийн корпорац (IFC)-тай хамтран шийдвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд санхүүжилт шийдвэрлэгдэх хүртэл дотоодын зах зээлээс 300 тэрбум төгрөгийн санхүүжилтийн бонд гарган хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад даалгаж, “Төмөр замын барилгын ажлын төслийн санхүүжилтийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолыг баталлаа. Энэхүү санхүүжилтийг шийдвэрлэснээр төсөл амжилттай хэрэгжих нөхцөл бүрдэнэ.
Улстөр нийгэм
Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өргөтгөж, шинэчлэв
Улаанбаатар хотын гол магистраль 11 Г, Д шугамыг 1984 онд ашиглалтад оруулж байсан бөгөөд дулаан хангамжийн 30 хувийг дангаар бүрдүүлдэг.
Тус шугамыг 2024 оноос эхлэн хэсэгчлэн өргөтгөж байгаа юм.
Тодруулбал, 2024 онд Саппорогийн уулзвараас 25 дугаар эмийн сан хүртэлх 1.6 км хос шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон шинэчилсэн.
Харин энэ онд 25 дугаар эмийн сангаас төмөр замын "BSB" цахилгаан барааны дэлгүүр хүртэл 750 метрийг шинэчлэв.
Ингэхдээ хонгилын систем буюу туннелтэй болгож буй. Ингэснээр дараа нь засвар үйлчилгээ хийхдээ авто зам сэтлэхгүйгээр дотор нь орж засах боломжтой юм.
Тус 11 Г, Д магистралийг өргөтгөн шинэчилснээр дамжуулах сүлжээний гол магистраль шугамын нэвтрүүлэх чадвар 800 тн/ц-аар нэмэгдэж, хотын төв, Цирк, Бага тойруу, Төв номын сан, Багшийн дээд, 13-р хороолол орчмын хэрэглэгчдийн дулаан хангамж сайжрах ач холбогдолтой юм.
Мөн дулаан дамжуулах сүлжээний алдагдал 5-15 хувиар буурна.
-
Улстөр нийгэм2025/01/03
Толгойт орчимд агаарын бохирдол хамгийн их байна
-
Улстөр нийгэм2022/09/29
НББХ-ны дарга П.Анужин НҮБ-ын Хүүхдийн Сангийн Монгол дахь Суурин төлөөлөгчийг х...
-
Үзэл бодол2021/11/02
Монгол Улсын Ерөнхийлөгч Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчды...
-
Цаг үе2020/03/24
Цас орж, цасан шуурга шуурахыг анхааруулж байна