Шударга мэдээ
“Цахимд нутагшуулах миний мазаалай” гар зургийн уралдаанд хүүхдүүд идэвхтэй оролцлоо
“Цахимд нутагшуулах миний мазаалай” гар зургийн уралдаан сурагчид амжилттай оролцлоо Мазаалай баавгайн тархац Монгол орны баруун өмнөд хэсэгт Говь-Алтай, Баянхонгор аймгийн хил залгаа таван сумын нутгийг дамнан оршдог. Мазаалай баавгай монгол орны нэн ховор амьтан юм.
“Цахим нутагшсан мазаалай нөлөөллийн аян”-ы хүрээнд сурагчдын дунд “Цахимд нутагшуулах миний мазаалай” гар зургийн уралдаан өчигдөр зохион байгууллаа. Энэхүү гар зургийн уралдаанд “Арту урлан”-гийн 6-15 насны 20 гаруй сурагчид оролцож, зурах ур чадвараа өрсөлдсөн. Тэмцээнд оролцсон сурагчдын хувьд мазаалай баавгайн талаарх мэдээллийг зурагт болон цахим орчноос авдаг. Нэн ховор амьтан, говьд амьдардаг гэдэг мэдээллээс өөр дэлгэрэнгүй сайн мэдэхгүй гэдгээ хэлж байлаа. Гар зургийн уралдаанд оролцож, мазаалай баавгай талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй болсондоо баяртаа байгаагаа хэлж байв.
- Зургийн уралдааны тэргүүн байрт М.Марал “Говийн хүрэн”
- Хоёрдугаар байрт Б.Бямбажаргал “Сүрэгтээ нэгдсэн мазаалай”
- Гуравдугаар байрт М.Гэгээн-Эгшиг “Алмаасан цаг”
- Тусгай байрт Д.Сүндэръяа “Монголын бахархал” зургуудаар байр эзэлсэн.

М.Марал: Зураг зурах сонирхолтой. Багаасаа зураг зурж эхэлсэн. Номноос хараад зургаа зурдаг байсан. Одоо бол сэдэв, зохиомол, хар зураг, загварыг гээд бүх чиглэлд зурж сурахаар суралцаж байна. Би хувцас дизайнер болох сонирхолтой учраас зурах чадвараа сайжруулахаар сургалтад хамрагдаад явж байна. Өнөөдрийг зургийн маш хурдан хугацаанд зурлаа. Төвлөрч удаан сууж зурсан бол бүр чанартай болох байлаа. Тэргүүн байр эзэлсэндээ маш баяртай байна. Ерөнхийдөө мазаалай талаар мэдээлэл муутай. Нэн ховор амьтан гэдгийг мэдсэн учраас илүү сайн уншиж судална гэж бодож байна. Зураг зурах олон талын мэдлэгтэй болдог. Мөн маш сайн төвлөрч сууж сурдаг. Манай ээж намайг зураг зурахад маш сайн дэмждэг.

Б.Бямбажаргал: Би зургийг багаасаа зурж эхэлсэн. Зураг зурахаар гоё мэдрэмж төрдөг. Манай аав ээж өвөө бид нараар байнга зураг зуруулдаг. Манай өөв аав хоёр архитектурын мэргэжилтэй. Намайг зураг зурж сурахад нэлээд түлхэц болсон. Арту урланд суралцаж эхлээд зургаан сар болж байгаа. Анх удаа зургийн уралдаанд орж хоёрдугаар байранд орсондоо маш их баяртай байна. Би хичээлээсээ мазаалай тухай мэдээллийг нэлээд их олж авсан учраас зурхад амар байсан . Өөрийгөө байр эзэлнэ гэж бодсонгүй. Маш их баяртай байна. Сэдвийн зураг зурахдаа мэдэхгүй байх байвал интернэтээс мэдээллийг харж баяжуулж зурдаг. Сэдвийн зураг зурахад нэлээд хэцүү шүү. Зохиомол болон хар зураг зурхад арай л амар хэлбэр байдаг.
Д.Сүндэръяа “ Би зургийг дөрвөн настайгаа зураг зурж эхэлсэн. Зураач болох мөрөөдөлтэй. Мөрөөдлөө биелүүлэхээр зургийн дугуйлан явж эхэлсэн. Том болоод уран зураач болно. Өнөөдрийн тэмцээнд тусгай байр эзэлсэндээ маш их байртай байна. Мазаалай баавгайг сайн мэдэхгүй гэсэн зурагтаар харж байсан учраас төсөөллөөрөө зурсан. Одоо энэ амьтны талаар бүр дэлгэрэнгүй мэдээлэлтэй болно.
“Арту урлан”-гийн үүсгэнэ байгуулагч зураач багш Г.Өлзийхишиг “Өнөөдрийн зургийн уралдаан манай урлангийн хүүхдүүд маш амжилттай оролцлоо. Хүүхдүүдийнхээ шалгаруулалтыг гүйцэтгэл болон амьтнаа зөв төсөөлж гаргасан зургуудыг шалгаруулсан. Манай хүүхэд анх удаа амьтны сэдэвтэй уралдаанд оролцож, өөрсдийнхөө ур чадварыг сорьсон Манай сургалтын төв дөрөв дэх жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Мэргэжлийн уран зураг хүүхдийн уран зургийн анги гэж байгаа. Мэргэжлийн ангид 15 -аас дээш насны хүүхдүүд суралцдаг. Мэргэжлийн ангид хүүхдүүд урлан байдлаар маш удаан сууж зургаа зурдаг. Багаасаа зураг зурж байгаа хүүхдүүд сууж сурч байгаа. Одоо утасны хэрэглээнээс болоод хүүхдийн төвлөрөл маш их муудсан”гэдгийн онцолсон.





Шударга мэдээ
ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна
Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.
Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.
Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.
Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.
Шударга мэдээ
Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ
Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.
Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.
Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.
Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.
Шударга мэдээ
Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо
Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.
Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.
Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.
Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.
