Бидэнтэй нэгдэх

Үзэл бодол

Төрийн банкны Гүйцэтгэх кахирал Ө.Гантөр: Төрийн банк 2024 онд дотооддоо төдийгүй дэлхий дахинд өндөрөөр үнэлэгдэж санхүүгийн найдвартай түнш болохоо бататгалаа

Огноо:

,

- Төрийн банк өнгөрсөн арваннэгдүгээр сард олон нийтэд Ногоон хөгжлийг дэмжигч банк болж буйгаа зарласан. Ногоон хөгжлийг дэмжигч банк болсноор ямар ажил хийв ?

- Төрийн банк нь Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан, урт хугацаанд тогтвортой хөгжихийн тулд байгаль орчин, нийгэмд ээлтэй, сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг дэмжих, төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх зорилгоор Ногоон хөгжлийг дэмжигч банк болсон. Улмаар өнгөрсөн хугацаанд бид биржийн бус зах зээлд 10 тэрбумын “Ногоон ирээдүй” бонд гаргаж ногоон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэн ажиллаж байна. Мөн ногоон санхүүжилтийн тогтолцоог сайжруулж, нийлүүлэлтийн сүлжээний санхүүжилтийн цар хүрээг нэмэгдүүлэх замаар орчны бохирдлыг бууруулах, байгаль орчин, нийгэмд ээлтэй төсөл, үйл ажиллагааг дэмжих нөхцөлийг бүрдүүлэн, тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон эдийн засгийн шилжилтийг хурдасгах боломжийг бүрдүүлэхээр хэд хэдэн яамд болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж байна. 

- 2024 он банк санхүүгийн салбарт тэр дундаа Төрийн банкны хувьд нэлээдгүй онцлог жил болж өнгөрсөн. Тэгвэл та өнгөрсөн онд гаргасан томоохон ололт амжилтуудаас дурдвал ? 
- Өнгөрсөн 2024 онд Төрийн банкны гаргасан томоохон гурван ололт амжилтыг энд дурдах нь зүйтэй болов уу. Нэн тэргүүнд бид банкны засаглал, эрсдэлийн удирдлагын тогтолцоогоо сайжруулан хүний нөөцийн болон бизнес төлөвлөгөөний зөв менежментийг хэрэгжүүлсний үр дүнд санхүүгийн үзүүлэлтийн сууриа бататган 107.9 тэрбум төгрөгийн ашигтай ажиллалаа. Банкны ашиг сүүлийн 6 жилийн хугацаанд тогтмол өсөлттэй байгаа, ялангуяа сүүлийн 3 жилийн хугацаанд огцом өссөн гэдгийг харж болно. Ашиг өссөнөөр Төрийн банк ХК-н жижиг хувьцаа эзэмшигчдэд оногдох ноогдол ашгийн хэмжээ нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсөвт төлөх татвар мөн өссөн үзүүлэлттэй байна. 

Дараагийн томоохон ололт нь Ногоон хөгжлийг дэмжигч банк болж ирэх жилүүдэд Тогтвортой хөгжилд тэргүүлэгч байх зорилт тавиад байна. Бидний хувьд Монгол Улсын тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан, урт хугацаанд тогтвортой хөгжихийн тулд байгаль орчин, нийгэмд ээлтэй, сөрөг нөлөөллийг бууруулах үйл ажиллагааг дэмжих, зохистой засаглалыг бүрдүүлэхэд чиглэсэн бодлогыг баримтлан ажиллаж эхлээд байна. Улмаар Төрийн банкны хийж хэрэгжүүлсэн ажил, санхүүгийн үзүүлэлтүүдийг дэлхий дахинд нэр хүндтэй Global Banking & Finance publication байгууллагаас өндрөөр үнэлэн 2024 оны "Монгол Улсын шилдэг иргэдийн банк"-аар тодруулан өргөмжилсөн.

Дээр дурдсан ололт амжилтууд нь Төрийн банкны харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн дэлхийн жишиг бүхий банк санхүүгийн үйлчилгээг нэвтрүүлэн салбартаа манлайлан ажиллаж, хүртээмжтэй байдлыг эрхэмлэсний үр дүн гэдэгт итгэлтэй байна. 


                  
- Харилцагчдадаа зориулан дэлхийн жишиг бүхий ямар бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээлд нэвтрүүлсэн бэ ? 

- Төрийн банкнаас харилцагчдадаа банкны бүх төрлийн үйлчилгээг шуурхай, хялбар хүргэхээр зорьж ажилласаар ирсэн төдийгүй 2024 онд Банк, санхүүгийн салбарт анхдагч болж хэд хэдэн шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлсэн. Тухайлбал, Төрийн банк Монгол Улсад анх удаа хилийн хяналтын бүсэд салбараа нээж гадаадын жуулчдад зориулсан “Tax Refund” үйлчилгээг нэвтрүүлэн, анхны долларын ATM-ийг ашиглалтад оруулаад байна. Энэ бол Монголын банкны үйлчилгээ олон улстай хөл нийлүүлэн хөгжиж буйн нэгээхэн илрэл юм.

Төрийн банкны харилцагчид Эрүүл иргэн бүтээгдэхүүнээр дамжуулан дотоодын болон гадаадын 80 орчим эмнэлгээр 20 хүртэл хувийн хөнгөлөлттэй үнээр үйлчлүүлэх боломжтой болсон. Ингэснээр бид иргэдийг санхүүгийн боловсролтой болгож  эрүүл мэнддээ анхаардаг болгох зорилгоо биелүүлэхэд нэг алхам урагшилсан. Мөн Тогтвортой, ногоон хөгжлийг дэмжих зорилгоор ногоон зээлийн нөхцөлийг уян хатан тогтоож, бүтээгдэхүүнийг төрөлжүүллээ. Энэ хүрээнд Монгол Улсын эдийн засгийн хамгийн чухал сегмент болсон ХАА тэр дундаа малын бэлчээрийн зүй зохистой ашиглалт, үүлдэр угсаа, үржил шим, эрүүл мэндийг сайжруулах зориулалттай Малчны ногоон зээлийг зах зээлд нэвтрүүлээд байна. 

- Та иргэдийг санхүүгийн болон эрүүл мэндийн боловсролтой болгох нь танай банкны нэг зорилго гэж хэллээ. Энэ талаар дэлгэрүүлж болох уу ?

- Төрийн банк нь 2022 оноос эхлэн “Дундаж давхаргын дэмжих” чиг үүрэгтэйгээр ажиллаж, өрхийн болон гарааны бизнесийн зээлийн бүтээгдэхүүнийг олон нийтэд санал болгож, гарааны бизнес эрхлэхээр зорьж буй хүмүүст санхүүгийн боловсрол, зөвлөгөө мэдээллийг өгч ажилласан. Мөн   байгуулагдсан цагаасаа хойш нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарал хандуулан байгаль орчин, боловсрол, эрүүл мэндийн салбарт тулгамдаад буй асуудлуудыг шийдвэрлэхэд гар бие оролцон, нийгэмд зөв үлгэр дуурайлал үзүүлж улмаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ эдгээр чиглэлтэй уялдуулан хөгжүүлсээр ирсэн. Эрүүл иргэн багц бүтээгдэхүүн, Миний Монгол карт, Эко карт зэрэг бүтээгдэхүүнүүд нь хамгийн тод жишээ юм. 

Зөвхөн 2024 онд л гэхэд бид уламжлал болсон “Байгальд ээлтэй Гялс цэвэрлэгээ” болон  Модыг мод(а) болгоё аянуудыг 4000 ажилтнуудынхаа дунд өрнүүлэн Улаанбаатар хотын есөн дүүрэг, 21 аймаг, 330 сумдад байрлах гол горхи, нуур цөөрмийн эрэг, сав газрыг цэвэрлэж, орон даяар нийт 7000 гаруй га талбайгаас 800 тонн хог хаягдал цуглуулж 37 нэр төрлийн 5,594 ширхэг мод тарилаа. Мөн бизнес инкубатор төвөөр дамжуулан нийт 32,535 бизнес эрхлэгчдэд сургалт явуулж 9,276 харилцагчийг бойжуулсан. Санхүүч тагтаа хөтөлбөрийг хэрэгжүүлэн 216,433  оюутан сурагчдад cанхүүгийн боловсрол олгож давхардсан тоогоор 3.2 сая иргэнд  зөвлөгөө мэдээлэл өгсөн байна. 

- Төрийн банкны хийж бүтээсэн зүйл ололт амжилтыг улам бататгах ирэх жилүүдийн томоохон төлөвлөгөө стратегийн тэргүүлэх чиглэлүүд нь юу байх вэ? 

- Банк нь байгаль орчин, нийгэм, засаглалын удирдлагыг тууштай хэрэгжүүлэх, дэлхийн ирээдүйн тогтвортой хөгжил, инновацын чиг хандлагыг харгалзан дунд хугацаандаа Зах зээлээ тэлж, санхүүгийн үзүүлэлтүүдийг зорилтот түвшинд хүргэх, тогтвортой ногоон санхүүжилтийг нэмэгдүүлэх, Тогтвортой хөгжилд чиглэсэн ногоон банкны үйл ажиллагааг хэрэгжүүлэх, Цахим шилжилт хийж, дижитал сувгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, Харилцагчийн сэтгэл ханамжийг нэмэгдүүлэх, сувгийн удирдлагыг оновчтой зохион байгуулах, Банкны тогтвортой, тасралтгүй үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэсэн 5 тэргүүлэх чиглэлээр банкны стратеги төлөвлөгөөг төлөвлөн, хэрэгжүүлэн ажиллаж байна.

- Төрийн банк  ESG зорилтуудаа хэрэгжүүлэхэд технологийн шийдлийг хэрхэн ашиглахаар төлөвлөж байна вэ?

- Банк нь ESG буюу байгаль орчин, нийгэм засаглалын зорилтуудаа хэрэгжүүлэхдээ банкны харилцагч, хөрөнгө оруулагчид, ажилтнууд зэрэг бүхий л оролцогч талуудын урт хугацааны тогтвортой үнэ цэнийг бий болгохын төлөө чиглэн ажилладаг. 
Бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх чиглэлд цахим шилжилт хийж банкны бүтээгдэхүүн, үйлчилгээг цахимжуулах, тогтвортой санхүүгийн бүтээгдэхүүн, үйлчилгээний цогц экосистемийг хөгжүүлэх стратеги зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байгаа бөгөөд харилцагчид, хамтрагч байгууллагуудад цахим платформуудыг ашиглан тогтвортой санхүүжилт, байгаль орчин, нийгэм засаглалын сургалтыг тогтмол хүргэж байна.

Банк дотоод үйл ажиллагаандаа нөөцийн хэрэглээг хянаж, удирдах тогтолцоог нэвтрүүлж, технологийн шинэчлэл бүхий ERP /Enterprise resource program/ системийг үе шаттайгаар нэвтрүүлснээр цаг хугацаа хэмнэж, дотоод үйл ажиллагаанд ашиглагддаг баримт бичгүүдийг цахимжуулж, цаасны хэрэглээгээ багасгаж байна.

- Цаашид санхүүгийн салбарыг илүү тогтвортой, хүртээмжтэй ирээдүй рүү чиглүүлэхэд Төрийн банк ямар үүрэг гүйцэтгэнэ гэж үзэж байна вэ?

- Манай банкны хувьд Монгол улс даяар 500 салбар нэгжээр дамжуулан иргэн бүрд хүрч ажилладаг бөгөөд Засгийн газраас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрэх өгөөжийг нэмэгдүүлэх зорилгоор тэдгээр хөтөлбөрүүдийг дэмжин хэрэгжүүлж ирсэн. Бид энэ оноос эхлэн ногоон банк болох зорилт чиглэлээ илүү тод томруун гаргаж, хүний эрхийг дээдлэн байгаль орчинд ээлтэй үйл ажиллагааг түлхүү гүйцэтгэж банк, санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд нөлөө үзүүлж, харилцагч бүрийн хэрэгцээнд тохирсон хүртээмжтэй байдлыг хангахаар ажилласаар байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Үзэл бодол

Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.

Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.

Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.

Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.

Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр

  • Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
  • Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
  • Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.

Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо

Огноо:

,

Монгол Улсын Шадар сайд, УОК-ын даргын тушаалаар байгуулагдсан 2025-2026 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангуулах ажлын хэсгийн нэгдүгээр хурлыг цахимаар зохион байгууллаа.
 
Энэ үеэр Эрчим хүчний яам, Хүнс хөдөө аж ауй, хөнгөн үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, нийслэл Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд хийгдсэн ажил, биелэлтийн явцыг танилцуулсан юм.
 
Ажлын хэсгийн ахлагч, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлыг эрчимжүүлэх хүрээнд байгууллага хоорондын уялдаа, холбоог хангаж, анхаарах асуудлыг цаг тухай бүрд танилцуулж ажиллахыг ажлын хэсгийн гишүүдэд чиглэл болголоо гэж ОБЕГ-аас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Үзэл бодол

“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ

Огноо:

,

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ харин ч “мужик” зангараг гаргаж хэвлэлийнхнээс ч айлгүй тэднийг хатуухан шүүмжилчихлээ. Сэтгүүл зүй рүү тэр “дайрсангүй”. Харин ч мөнгөний улс төрийн попуудыг битгий дэвэргээчээ гэсэн санааг шуудхан хэлчихлээ.

Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох