Цаг үе
Эрүүл мэндийн салбарт 768 стандарт хэрэгжиж байна

Манай улсад 6700 стандарт хэрэгжиж байгаагаас 768 нь эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байна. Улсын Их Хурлын даргын 2024 оны 84 дүгээр захирамжаар байгуулагдсан Стандартын эрх зүйн орчныг шинэчлэх санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль тогтоомжийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгээс Засгийн газартай хамтран “Эрүүл мэндийн салбарын стандартын хэрэгжилт ба эрх зүйн орчин” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Эмнэлгийн тусламж үйлчилгээ хурдацтай хөгжиж буй энэ цаг үед тусламж үйлчилгээнд мөрдөж ажиллах эмчилгээ, оношилгооны арга аргачлалыг стандарт хэлбэрээр бус эмнэлзүйн заавар хэлбэрээр батлах шаардлага үүсээд байна. Цаашид эрүүл мэндийн салбарт хүчин төгөлдөр мөрдөгдөж буй стандартуудыг хоорондын давхцалыг арилгах, шинэчлэх, мэдээллийг ил тод нээлттэй болгох, стандартыг батлуулах процесст төрийн оролцоог багасгах, стандартын хэрэгжилтийн хяналтыг сайжруулах талаар саналыг стандартын эрхзүйн орчныг шинэчлэх ажлын хэсэгт дэвшүүлсэн.
Хэлэлцүүлэгт Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан, Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал, Улсын Их Хурлын гишүүн Д.Ганмаа, Улсын Их Хурлын гишүүн, болон эрүүл мэндийн салбарын төрийн болон төрийн бус байгууллага, иргэн, аж ахуй нэгж байгууллагын төлөөлөл оролцлоо.
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Шударга мэдээ2019/06/17
Он гарсаар 12 хүн усны ослоор амь насаа алдаад байна
-
Улстөр нийгэм2021/03/12
Улаанбаатар хотоос орон нутаг руу зорчих хүсэлтэй иргэд аймгийн Онцгой комиссоос...
-
Үзэл бодол2022/05/24
Шадар сайд С.Амарсайхан 11-11 төвд ажиллаж, иргэдийн санал хүсэлт, гомдлыг сонсл...
-
Шударга мэдээ2019/09/02
Энэ хичээлийн жилд нийслэлд 454 цэцэрлэгт 124 372 хүүхэд сургуулийн өмнөх боловс...