Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай тогтоолын төслийг баталлаа

Огноо:

,

УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны 2025 оны гуравдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар тус Байнгын хорооны 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор байгуулагдсан ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг баталлаа.

Тус ажлын хэсгийн бүрэлдэхүүнд УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Г.Хосбаяр нар нэмэгдсэн юм. Тус Байнгын хороо үргэлжлүүлэн Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн үйл ажиллагааны хүрээнд УИХ-ын гишүүн О.Батнайрамдалаас Боловсролын сайдад тавьсан асуултын хариуг хэлэлцэв.  Боловсролын сайд П.Наранбаяр асуултын дагуу мэдээлэл хийв.

Тэрбээр, эхлээд Боловсролын зээлийн сангаас хэрэгжүүлж буй Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлэг болон бусад хөтөлбөрүүдийн 2024 оны хэрэгжилт, тэтгэлэгт хамрагдах хүсэлт гаргасан болон хамрагдсан суралцагчдын зүгээс тэтгэлэгтэй холбоотой ямар асуудлаар санал, гомдол, хүсэлт гаргадаг, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Илгээлт-2100” хөтөлбөрийн хүрээнд 2024-2025 оны хичээлийн жилийн сонгон шалгаруулалттай холбоотой Боловсролын яаманд давхардсан тоогоор 15 өргөдөл ирсэн байна. Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит тэтгэлгийн сонгон шалгаруулалтыг Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолд тодорхой тусгаж өгсөн, Боловсролын яамны харьяа байгууллагуудын системээр дамжуулан мэдээллийг солилцож, тухайн баазад суурилан сонгон шалгаруулалтыг зохион байгуулдаг гэлээ. Мөн Боловролын зээлийн сангийн эргэн төлөлтийн явц болон эргэн төлөлтийг сайжруулах хүрээнд хийгдэж буй ажил, төлөвлөгөө, хөндлөнгийн хуулийн байгууллагатай хамтран ажиллаж буй ажлын явцын талаарх мэдээллийг танилцуулсан.

Тэрбээр, Боловсролын зээлийн сангийн зээлийн эргэн төлөлт 2024 онд 14.4 тэрбум төгрөгт хүрч, өмнөх оноос 15 хувиар өссөн. Зээлийн эргэн төлөлтийг хөтөлбөр тус бүрээр авч үзвэл хөнгөлөлттэй зээл 363.18 сая төгрөг буюу өнгөрсөн оноос 52 хувь, оюутны хөгжлийн зээл 11.5 сая төгрөг буюу өнгөрсөн оноос 46 хувиар тус тус өссөн бол гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчдын зээл 2.4 тэрбум төгрөг төлөгдөж өнгөрсөн оноос 43 хувиар буурсан. Зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зорилгоор 2024 оны 11 дүгээр сараас эхлэн оюутны хөгжлийн зээл, хөнгөлөлттэй зээл болон дэлхийн шилдэг их дээд сургуульд зээлээр суралцсан иргэдэд зориулан цахим системээр дамжуулан “зээлийн мэдээлэл” хүргэх үйлчилгээг нэвтрүүлсэн. Дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагчдад “Хөнгөлөлттэй зээл”- ийг 1992-2016 онд олгосон бөгөөд Засгийн газрын 2004 оны 22 дугаар тогтоолоор 1992-2004 онд суралцагчдын зээлийг бүрэн чөлөөлсөн, Засгийн газрын 2008 оны 178 дугаар тогтоолоор “голч дүн 2.8, эзэмшсэн мэргэжлээрээ 2 болон түүнээс дээш жил ажилласан” шалгуурыг хангасан төгсөгчдийг зээлээс чөлөөлж байна. Одоогоор Боловсролын зээлийн санд 2004-2016 онд хөнгөлөлттэй зээлээр суралцаж төгссөн нийт 12799 зээлдэгчийн 14.1 тэрбум төгрөгийн зээл бүртгэлтэй байна. Зээлийн эргзн төлөлтийг сайжруулах хүрээнд 7 аймаг, 2 дүүргийн прокурорын байгууллагуудтай хамтран ажиллаж, холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Оюутны хөгжлийн зээл нь 2016 оноос эхэлсэн бөгөөд зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зорилгоор е-mongolia цахим системээр дамжуулан “зээлийн эргэн төлөлтийн график”-ийг 2025 оны 2 дугаар сараас эхлэн зээлдэгчид хүргэх бэлтгэл ажил хангагдсан. Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагыг 1997 оноос хойш суралцаж төгссөн бүх төгсөгчдийн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг үүсгэж, Монголбанк руу “зээлдэгчийн зээлийн мэдээлэл”-ийг нийлүүлэх бэлтгэл ажил хангагдаж байна гэлээ.

Мөн дэлхийн шилдэг их сургуульд суралцсан (2010-2020) иргэдийн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах зорилгоор е-mongolia цахим системээр дамжуулан зээлийн мэдээллийг 2024 оны 11 дүгээр сараас хүргэж, мэдээллээр хангасан. Зээлийн сангийн хуримтлагдсан авлагыг барагдуулах чиглэлээр олон улсын сайн туршлага судлах, хамтран ажиллах хуулийн фирмийг сонгон шалгаруулах зэрэг ажлыг төлөвлөж байна гэв. Дараагийн асуулт болох 2025 оны Төсвийн тухай хуулиар Боловсролын зээлийн сангийн санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэх талаарх асуултад сайд хариулахдаа, сангийн санхүүжилтэд 158.4 тэрбум төгрөгийн төсөв батлагдсанаас улсын төсвөөс 124.4 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 33.6 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор байна. Уг санхүүжилтийг хэрхэн бүрдүүлэх талаар гэрээний биелэлтийг дүгнэх, биелэлтэд хяналт тавих, гэрээний үүргийн биелэлттэй холбогдуулан өр, авлагыг барагдуулах зорилгоор хуулийн фирмтэй хамтран ажиллана. Мөн зээлийн эргэн төлөлтийг сайжруулах хүрээнд хууль, шүүхийн байгууллагатай хандан 2025 онд нийт 30.0 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг төлүүлэх зорилт тавин ажиллаж байна гэв.

Мөн УИХ-ын гишүүн О.Батнайрамдал, төрийн албан хаагчийг захиалгаар суралцуулж, чадавхжуулах бодлогын хэрэгжилт, нэн хэрэгцээтэй байгаа багш болон эрэлттэй бусад мэргэжлээр суралцагчдыг дэмжих хүрээнд Боловсролын зээлийн сангаас 2024 онд зарцуулсан төсөв болон тус сангийн санхүүжилтэд хамрагдахад баримталж буй бодлого болон зээлийн сангийн сонгон шалгаруулалтын явцыг цахимжуулах үйл ажиллагааны хэрэгжилт ямар байгаа талаар асуужээ. Дээрх асуултад сайд П.Наранбаяр хариулахдаа, багш мэргэжлээр суралцагчдыг дэмжих хүрээнд 2024 онд 4728 суралцагчид 9.6 тэрбум төгрөг, багш ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийн тэтгэлэгт 2.0 тэрбум төгрөгийн тэтгэлэг олгосон. Дотоодын сургалтын байгууллагад эрэлттэй болон тэргүүлэх мэргэжпээр суралцагчдыг дэмжих зорилгоор 5208 суралцагчид 10.6 тэрбум төгрөгийн зээл, тэтгэлэг олгосон. Элсэлтийн шалгалтыг 2024-2025 оны хичээлийн жилээс эхлэн жилд хоёр удаа зохион байгуулж, 2025-2026 оны хичээлийн жилд босго оноог 490, орон нутгийн сургуулийн босго оноог 430 болгож 10 оноогоор нэмэгдүүлэв. Дээд боловсролын сургалтын байгууллагын суралцагч ажиллангаа сурах, суралцангаа ажиллах боломжийг бүрдүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлнэ гэв. Боловсролын сайд П.Наранбаярын хариулттай холбогдуулан Байнгын хорооны гишүүд зарим зүйлийг тодруулан асууж, хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат, боловсролын салбарт 15 жил тасралтгүй ажилласан бол нэг хүүхдийг нь төрийн өмчийн их, дээд сургуульд үнэ төлбөргүй сургана гэсэн заалтыг эргэж харах шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл, 15 жил тасралтгүй гэх хатуу заалтыг өөрчлөх эсэх талаар асуусан. Боловсролын сайд П.Наранбаяр, энэхүү заалтад уян хатан хандаж, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтөөр асуудлыг шийдэж болохоор зохицуулалт хийхээр төлөвлөж байна гэв.

Түүний дараа Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаа, журмын биелэлтэд хяналт шалгалт хийх, холбогдох санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн санал, дүгнэлтийг хэлэлцэв. Тус санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал танилцууллаа. Тэрбээр, ажлын хэсгийн хүрээнд Боловсролын зээлийн сангийн холбогдох журам ба бусад хөгжиж буй оронд хэрэгжиж буй ижил төстэй журмуудын бодлого, хэрэгжилтийн талаарх харьцуулсан судалгаа, мэдээллийг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгээр холбогдох судалгааг хийлгэсэн. Түүнчлэн их, дээд сургуулийн оюутан, залуучууд болон ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, эцэг, эх, асран хамгаалагч зэрэг нийт 9000 гаруй төлөөлөлтэй уулзалт, хэлэлцүүлэг хийж, санал бодлыг нь сонссон  гээд гол саналуудыг боловсруулан танилцуулж байна гэв. Тухайлбал, гадаадын сургалтын байгууллагад суралцагч нь сургуулиа төгсөөд, эх орондоо эргэж ирэхээс өмнө тухайн орон, олон улсын байгууллагад мэргэжлээрээ тодорхой хугацаанд туршлага хуримтлуулан ажиллахыг дэмжиж, нэмэлт гэрээ хийх зэрэг уян хатан  зохицуулалтыг тусгах, Боловсролын зээлийн сангийн санхүүжилтээр гадаадын сургалтын байгууллагад суралцан төгсөгчид эх орондоо эргэн ирэх нөхцөл шаардлагыг эхнээс нь гэрээнд тусгаж, тэтгэлгээр гадаадад сурсан суралцагч нь эх орондоо эргэн ирэхгүй, гэрээг зөрчсөн тохиолдолд тэтгэлгийг зээлийн хэлбэрт шилжүүлэх зэрэг эргэн төлүүлэх хариуцлагын оновчтой механизмыг журамд тусгах, дэлхийн шилдэг их сургуулиудын зэрэглэл тогтооход олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Times Higher Education World University Rankings" болон "Academic Ranking of World Universities" гэсэн 2 зэрэглэлийг баримталдаг байсныг хоёрдмол агуулгагүй болгож, цаашид ойлгомжтой, оновчтой болгох үүднээс зөвхөн 1 шалгуур ("Times Higher Education World University Rankings")-ыг ашиглах зэрэг 18 багц саналыг танилцууллаа.

Мөн тэрбээр, Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааг шинэчлэх нь зөвхөн ил тод, нээлттэй байдлыг хангах төдийгүй, шударга, тэгш хүртээмжтэй байх зарчмыг дагаж,  улс орны хөгжилд чиглэсэн боловсон хүчин бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэнэ. Шинэчлэл нь эргэн төлөлтийн хяналтыг сайжруулж, стратегийн бодлоготой уялдуулан, боловсролын санхүүжилтийн тогтолцоог илүү үр дүнтэй, зөв менежменттэй болгох хэрэгжүүлэх нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилд эерэг нөлөө үзүүлэх тул дээрх бодлогын өөрчлөлтүүдийг тусгах нь зүйтэй гэж үзэж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагааны шинэчлэл, сайжруулалтуудыг тусгасан журмын төслийг боловсруулан, 2025 оноос эхлэн хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв. Ажлын хэсгийн санал дүгнэлттэй холбогдуулан байнгын хорооны гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.

Байнгын хорооны хуралдаан үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцсэн. Тус тогтоолын төсөлд Засгийн газрын 2024 оны 102 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Гадаадын болон дотоодын дээд боловсролын сургалтын байгууллагад суралцагчид тэтгэлэг, зээл олгох, эргэн төлүүлэх, буцалтгүй тусламж олгох, дэмжлэг үзүүлэх  журмыг боловсронгуй болгох ажлын хүрээнд авч хэрэгжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлэхийг Засгийн газарт даалгасан байна.

УИХ-ын гишүүн Д.Рэгдэл, гадаадын сургалтын байгууллагад суралцагчдыг сургуулиа төгсөж, эх орондоо ирэхээс өмнө мэргэжлээрээ тухайн орон, олон улсын байгууллагад туршлага хуримтлуулах зорилгоор тодорхой хугацаанд ажиллахыг дэмжсэн зохицуулалтын талаар тодорхой мэдээлэл өгөхийг хүссэн. Оюутан суралцах хугацаандаа ажиллах боломж буй эсэх талаар асуухад ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал, гадаадад суралцаад төгссөний дараа тухайн орон улс орондоо суралцахыг дэмжих нь зүйтэй гэж үзсэн гэв. Мөн УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Г.Хосбаяр нар тогтоолын төсөлд санал оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.Энэхүү тогтоолын биелэлтийг намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороонд танилцуулахыг үүрэг болгожээ. Байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар тус тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа гэж УИХ-ын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид нэг өдөр цахимаар ажиллана

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын 2026 оны 4 дүгээр сарын 8-ны өдрийн ээлжит хуралдаанаар төрийн албан хаагчдыг уян хатан цагийн хуваариар ажиллах, нэг өдрийг цахимаар ажиллуулахаар шийдвэрлэсэн. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын А/564 тоот захирамжаар нийслэлд байршин үйл ажиллагаа явуулдаг яам, Засгийн газрын агентлаг, тэдгээрийн харьяа байгууллага, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд болон тэдгээрийн харьяа байгууллагуудын ажил эхлэх цагийг 07:00-08:30, дуусах цагийг 16:00-17:30 цагийн хооронд уян хатан байхаар шийдвэрлэлээ. 

Мөн төрийн байгууллагын үйл ажиллагааны хэвийн, тасралтгүй, шуурхай байдлыг алдагдуулахгүйгээр ажлын зайлшгүй шаардлагаас бусад тохиолдолд нийслэлийн төр, захиргааны байгууллагын албан хаагчид 2026 оны 4 дүгээр сарын 20-ны өдрөөс долоо хоногийн нэг өдөр зайнаас цахимаар ажиллана.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрнө

Огноо:

,

Нийслэлд их багтаамжийн нийтийн тээврийн шинэ шийдэл болох “Улаанбаатар трам” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн нэгдүгээр шугам буюу Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай орох трасс нь Сэлбэ дэд төвийг дамжин өнгөрөх юм. Энэ нь зөвхөн тээврийн шинэ шугам болохоос гадна хот байгуулалтын цогц хөгжлийг дэмжих ач холбогдолтой.

Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн хүн ам 312 мянгад хүрч 20 хувиар өснө. Ажлын байр 60 мянгад хүрч 11 хувиар нэмэгдэж, худалдаа үйлчилгээний барилгажилт 3.90 сая ам метр хүрэх төлөвтэй хэмээн тусгагджээ. Тиймээс Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулж, хүн амын нягтралыг тэнцвэржүүлэх зорилгоор Сэлбэ дэд төвийг байгуулж, орон сууц, худалдаа үйлчилгээ, нийгмийн дэд бүтэц хосолсон орчин үеийн хотын шинэ зангилаа болгохоор төслийг хэрэгжүүлж байна.  Өнөөдрийн байдлаар Сэлбэ дэд төвийн хүрээнд “Сэлбэ 20 минутын хот” төслийг хэрэгжүүлж, 80 техник 1632 мэргэжилтэн барилгын талбайд ажиллаж байна.

Трамвайн шугам Сэлбэ дэд төвөөр дамжин өнгөрснөөр иргэдийг төв рүү чиглэсэн автомашины хөдөлгөөнөөс хамаарал багатай, тав тухтай, тогтвортой нийтийн тээврийн сүлжээнд холбох нөхцөл бүрдэнэ. Ингэснээр Улаанбаатар хотын тээвэр, хот төлөвлөлтийн бодлого уялдаж, Сэлбэ дэд төвийг түшиглэсэн орчин үеийн, тогтвортой хөгжлийн шинэ жишиг болох юм. Зунжингаас Сүхбаатарын талбай хүртэл автобусаар явахад өнөөдрийн байдлаар 90 минут зарцуулдаг бол трамвайг ашигласнаар 29 минутад туулна. Үүний үр дүнд тээврийн хэрэгслийн түлш, бензин ашиглалтын зардал буурч, замын түгжрэл багасах зэрэг олон давуу талтай.

“Улаанбаатар трам” төслийн нэгдүгээр шугам нь Зуслангийн бүс “Зунжин худалдааны төв”-өөс Сүхбаатарын талбай хүртэлх чиглэлд нийт 11 км урт, 16 зогсоолтой байна. “Сэлбэ 20 минутын хот” төслөөр нийт 8565 өрхийн 113 блок орон сууц, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж зэргийг барина.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна

Огноо:

,

Аж ахуйн нэгж, байгууллагын 2026 оны тооллого улсын хэмжээнд бүртгэлд суурилсан аргаар буюу төрийн байгууллагуудад бүртгэлтэй мэдээлэлд үндэслэн 2026 оны дөрөвдүгээр сарын 15-наас 2026 оны тавдугаар сарын 15-ны өдрийг дуустал цахимаар зохион байгуулагдана. Аж ахуйн нэгж, байгууллагууд www.2026.mn цахим хуудсаар нэвтэрч, шаардлагатай нэмэлт асуултад хариулснаар тооллогын мэдээллээ баталгаажуулах юм.

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогод Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн өмчийн бүх төрөлд хамаарагдах хуулийн этгээд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг хамруулж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжилд оруулж байгаа хувь нэмрийг бодитоор тодорхойлох, эдийн засгийн хөгжлийн чиг хандлага, бүтэц үзүүлэлтийг тооцох, салбарын бодлого төлөвлөлт, хэрэгжилтийг үнэлэх, дүн шинжилгээ хийх, бизнес эрхлэгчдийн төвлөрөл, байршил, үйл ажиллагааны чиглэлд үндэслэн төр засгийн бодлого, хөтөлбөрийг боловсруулах зэрэг олон талын ач холбогдолтой.

Аж ахуйн нэгж, байгууллагын ээлжит тооллогодоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна.

НИЙСЛЭЛИЙН СТАТИСТИКИЙН ГАЗАР

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Улстөр нийгэм2026/04/17

НҮБ-ын Хүн ам, хөгжлийн комиссын 59 дүгээр чуулганд Монгол Улс оролц...

Шударга мэдээ2026/04/17

Энэ сарын 20-ны өдрөөс эхлэн нийслэлийн төр, захиргааны байгууллагын...

Цаг үе2026/04/17

Мал хулгайлах гэмт хэргийн улмаас учирсан 873 сая төгрөгийн хохирлыг...

Цаг үе2026/04/17

Нас барсан иргэдийн нэрээр тэтгэвэр авч, 2.6 тэрбум төгрөгийн хохиро...

Шударга мэдээ2026/04/17

"Улаанбаатар трам" төслийн нэгдүгээр шугам Сэлбэ дэд төвийг дамжин ө...

Улстөр нийгэм2026/04/17

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Казахстан Улсад т...

Цаг үе2026/04/17

Бага тойруугийн 86 байршилд скүүтер, мопедын хэрэглээнд хяналт тавин...

Улстөр нийгэм2026/04/17

Улсын хэмжээнд 9.2 сая төл хүлээн авч, бойжилт 98.9 хувьтай байна

Цаг үе2026/04/16

Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхлэх 100 үйлчилгээнд зөвшө...

Шударга мэдээ2026/04/16

Аж ахуйн нэгж, байгууллагын тооллогыг цахимаар зохион байгуулна

Санал болгох