Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 7 хэм хүйтэн

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр  ихэнх  нутгаар цаг агаар тогтуун байх боловч, 19-нд баруун аймгуудын нутгийн зарим, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар  цас орж, зөөлөн цасан шуурга шуурна.

2020 оны 02 дугаар сарын 18-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр  үүлэрхэг, бусад нутгаар багавтар үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи нутгийн баруун хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр. Увс нуур болон  Дархадын хотгор,  Завхан голын эх, Идэр, Тэс голын  хөндийгөөр 17-22  хэм, Хөвсгөлийн уулс, Хэрлэн, Онон, Халх голын хөндийгөөр 11-16 хэм, Их нууруудын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн Бэлчир, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 7-12 хэм хүйтэн,  Алтайн өвөр говь болон цас багатай энгэр ээвэр газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэм хүйтнээс 1 хэм дулаан, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. 5-7 хэм хүйтэн байна.

2020 оны 02 дугаар сарын 19-наас 02 дугаар сарын 23-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төв болон говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 20-нд ихэнх нутгаар, 21-нд төв болон зүүн аймгуудын нутгаар, 22-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи 19-нд зарим газраар, 20-нд ихэнх нутгаар, 21-нд говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 19-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд ихэнх нутгаар хүйтэрч, Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 32-37 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 23-28 хэм, өдөртөө 10-15 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 2-7хэм, бусад нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 7-12 хэм хүйтэн байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

“Оюутолгой” компанийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо

Огноо:

,

ЗТЯ-ны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт,  Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур “Оюу толгой” компанийн “Удирдлагын баг”-ийн төлөөлөл болох “Оюутолгой” компанийн Санхүү эрхэлсэн захирал Б.Дуламсүрэн, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны ерөнхий менежер Э.Хонгорзул нарыг хүлээн авч уулзлаа.  

Талууд энэхүү уулзалтаар Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр, Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд “Оюутолгой” компанийн салбар автозамыг хилийн боомт  хүртэлх чиглэлд нүүрсний тээвэрлэлтэд тодорхой цагийн хуваарьтайгаар богинын тээвэрт түр ашиглах, хамтран ажиллах талаар санал солилцлоо

Уулзалтын эхэнд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын газрын дарга Б.Артур Монгол Улсын Засгийн газар болон Зам, тээврийн яамнаас Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын төслийг хэрэгжүүлэх хүрээнд хийгдэж буй ажлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулж, мэдээлэл солилцсон юм.  

Мөн бүтээн байгуулалтын барилгын ажил албан ёсоор эхэлснийг дуулгаад, хоёр улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээрийн хүрээнд  “гурвыг цогцоор” хамтын ажиллагааны зарчмын хүрээнд “Хил дамнасан төмөр зам хамтран барих”, “Нүүрс худалдах, худалдан авах урт хугацааны гэрээ”, “Нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх” гэсэн гурван гол үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр тохирсон бөгөөд гурван гэрээний нэг болох “Хил дамнасан төмөр зам хамтран барих хэлэлцээр”-ийг ЗТЯ-наас Хятадын талтай эцэслэн тохирч, 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдөр гарын үсэг зурж баталгаажуулж, нээлтийн ёслолыг хамтран зохион байгуулсан гэдгийг тодотгосон юм.

Энэ ажлыг хэрэгжүүлэх хүрээнд “Монголын төмөр зам” ТӨХК, “Чайна Энержи Коксжих нүүрс (Тяньжин)” ХХК хоорондын Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээг байгуулсан. Өөрөөр хэлбэл, “Тавантолгойн уурхайгаас Ганц мод боомт хүртэл хүргэх нүүрсний тээврийг “Монголын Төмөр Зам” ТӨХК хариуцан гүйцэтгэнэ.

Нүүрсний тээвэрлэлтийг манай улс төмөр зам, автозам хосолсон холимог тээврээр тээвэрлэхээр төлөвлөж буй бөгөөд эхний нүүрс тээврийн галт тэргийг 2025 оны 06 сарын 20-нд явуулахаар төлөвлөж байна.

Иймд Зам, тээврийн яам болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын газраас Гашуунсухайт-Ганцмод боомт чиглэлийн нүүрсний тээвэрлэлтэд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт орших “Оюутолгой” компанийн салбар автозамыг богинын тээвэрт буюу 11 км автозамыг тодорхой цагийн хуваарьтайгаар түр ашиглах, хамтран ажиллах талаар санал солилцлоо.

“Оюутолгой” компанийн “Удирдлагын баг”-ийнхан энэхүү саналыг компанийн удирдлагууд дотооддоо хэлэлцэж, дахин уулзаж санал солилцохоор тохиролцлоо.

Уулзалтад Зам, тээврийн яамны Төмөр зам, далайн тээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Х.Итгэлт, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрын дарга Б.Артур, Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал О.Батчулуун нар оролцлоо.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Энэ жилийн Элсэлтийн шалгалт өнөөдөр эхэлнэ

Огноо:

,

2025 оны Элсэлтийн Шалгалт өнөөдөр буюу зургаадугаар сарын 18-нд 10:00 цагаас түүхийн хичээлээр эхэлнэ. Шалгалт зургаадугаар дугаар сарын 21-нийг дуустал үргэлжилнэ. Энэ жил улсын хэмжээнд 43,350 хүүхэд элсэлтийн шалгалт өгнө. Улсын хэмжээнд ЭШ-ыг 50 байранд зохион байгуулах бөгөөд үүнээс 23 нь хөдөө орон нутагт, 27 нь Улаанбаатар хотод байна.

Нийслэл хотод Элсэлтийн Шалгалт зохион байгуулах байршлууд

Баянзүрх дүүрэг

  • 14-р сургууль
  • 21-р сургууль
  •  48-р сургууль
  • 53-р сургууль
  •  84-р сургууль.

Баянгол дүүрэг

  •  Оюуны Ундраа цогцолбор сургууль
  • Эрдмийн Өргөө цогцолбор сургууль
  • Эрдмийн Ундраа цогцолбор сургууль
  •  141-р сургууль.

Багануур дүүрэг

  • Боловсрол цогцолбор сургууль.

Налайх дүүрэг

  • 119-р сургууль.

Сүхбаатар дүүрэг

  • 1-р сургууль
  • 4-р сургууль
  • 16-р сургууль
  • 45-р сургууль.

Сонгинохайрхан дүүрэг

  • Хөгжил цогцолбор сургууль
  • Ирээдүй цогцолбор сургууль
  • 67-р сургууль.

 Хан-Уул дүүрэг

  • 18-р сургууль
  •  52-р сургууль
  •  75-р сургууль

 Чингэлтэй дүүрэг

  • 39-р сургууль
  • 50-р сургууль.

Өмнөх оны шалгуулагчид дараах байруудад очиж шалгалтаа өгнө.

Чингэлтэй дүүрэг

  • 5-р сургууль
  • 24-р сургууль
  • 57-р сургууль

Хан-Уул дүүрэг

  •  15-р сургууль.

Шалгалт өгөхдөө дараах баримт бичгүүдийг авч очно. Бүртгэлийн хуудас (2025 онд ЕБС төгсөж буй шалгуулагчид бүртгэлийн хуудас дээрээ сурч буй сургуулийнхаа захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна.

2025 оноос өмнө ЕБС төгссөн шалгуулагчдын бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байна) Суудлын хуваарь Бүрэн дунд боловсрол болон түүнээс дээш боловсрол эзэмшсэнийг гэрчлэх баримт бичиг Иргэний үнэмлэх.  Хэрэв иргэний үнэмлэх байхгүй бол E-mongolia -ийн лавлагаа, жолооны үнэмлэх, гадаад паспорт зэргийг орлуулах баримт бичиг байж болно.

 

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 18-ны Лхагва гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох