Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Дотоодын компаниудаас хагас коксожсон нүүрс худалдан авах асуудлыг судлахыг Г.Дамдинням сайдад үүрэг болголоо

Огноо:

,

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны зургаадугаар сарын 20-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан шуурхай авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай Албан даалгавар гаргалаа. 

Тухайлбал, дэд сайд болон яамны Төрийн нарийн бичгийн даргыг томилох асуудлыг Монгол Улсын Ерөнхий сайд болон Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын даргатай зөвшилцөж чиглэл авах, Засгийн газрын гишүүд УИХ-ын чуулганы хуралдаанд ирц бүрэн оролцох, Монгол Улсын Ерөнхий сайдын албан даалгаврыг бүрэн хэрэгжүүлж, биелэлтийн тайланг ЗГХЭГ-т сар бүр ирүүлэх, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах асуудалд онцгойлон анхаарч, эхлүүлэх, 2025-2026 оны өвлийг цахилгаан, дулааны хямралгүй даван туулах, шахмал түлшний нөөц бүрдүүлэх, агаарын бохирдлыг бууруулах, газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг хэвийн тасалдалгүй байлгах, өвөлжилтийн бэлтгэл ажлын нэгдсэн арга хэмжээний төлөвлөгөөг долоо хоногт боловсруулж, танилцуулахыг үүрэг болголоо. Түлшний нөөц бүрдүүлэхдээ БНХАУ-аас хагас коксожсон нүүрс авахгүйгээр дотоодоос авах боломжийг судлахыг даалгалаа.

Аялал жуулчлалын улиралтай холбогдуулан жуулчдад үзүүлэх үйлчилгээний чанар, аюулгүй байдал, аюулгүй ажиллагаа, тээвэр, нислэгийн асуудалд онцгой анхаарах,  мөн хүнсний хангамжийг хэвийн байлгах, газар тариалангийн бүс, төвийн нутгаар ган гачигтай байгаатай холбогдуулан ургац алдахаас сэргийлэх цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэх, Засгийн газрын хуралдааны журмыг хатуу баримтлан ажиллахыг Ерөнхий сайд Албан даалгавраараа үүрэгжүүлжээ.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

АТГ: Ашиг сонирхлын зөрчилд хамаарах 104 гомдол, мэдээллийг хянан шалгав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 10 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 452 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 289 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 163 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Тухайн ажил үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр нөхцөл байдал тогтоогдсон 2 иргэний талаар томилох эрх бүхий албан тушаалтанд мэдэгдэв.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 104 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 9 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Хяналт шалгалтаар төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулж эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй нөхцөл байдал тогтоогдсон нэр бүхий албан тушаалтныг шалгуулахаар Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэв.

Төлөвлөгөөт хяналтаар болон иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийн дагуу 47 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав. Хяналт шалгалтаар өөрийн болон гэр бүлийн гишүүний орлого, зээлийг дутуу мэдүүлсэн албан тушаалтанд Авлигын эсрэг хуульд заасан хариуцлага тооцуулахаар холбогдох албан бичгийг хүргүүллээ.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Түлш тээврийн гэрээгээ муу биелүүлсэн 2 компанийг хар жаргаалтад оруулжээ

Огноо:

,

Нийслэлийн Засаг даргын орлогч А.Амартүвшин  тендерт шалгарсан түлш тээврийн 26 компанитай гэрээ байгуулан ажиллаж байгаагаас гэрээний үүргээ маш муу биелүүлсэн “Ю Би холболт“ компани болон “Баянбүрд Инвест” компаниудын гэрээг цуцалж хар жагсаалтад оруулсан талаар мэдээлжээ. Мөн гэрээни биелэлт хангалтгүй найман компанид сануулга өгсөн байна.

Улаанбаатар хотын гэр хорооллын айлууд энэ өвөл шинэ түлш хэрэглэнэ. Эхнээсээ хагас коксон түлшний цэгүүд ажиллаж, иргэдэд худалдаалж байгаа ч цэгийнх нь тоо цөөн, түлш нь хаанаа ч хүрэлцэхгүй байгааг иргэд хэлж байна. Нэг айл долоо хоногт долоон шуудай түлш худалдан авах эрхтэй байдаг. Гэтэл энэ тоог цөөлж, түлш хүрэлцэхгүй байгаа учраас гурав, дөрвөн шуудайгаар хувааж авдаг болсон талаар бид энэ долоо хоногт сурвалжлага бэлдсэн юм.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

АҮЭБЯ: Улаанбаатарт шатахуун түгээлт хэвийн үргэлжилж байна

Огноо:

,

Нийслэл Улаанбаатар хотод одоогоор 280 орчим шатахуун түгээх станц (ШТС) ажиллаж байгаа бөгөөд үүнээс 214 нь томоохон аж ахуйн нэгжүүдийн харьяа станцууд байна.

Шатахууны нийлүүлэлт, түгээлтийн нөхцөл байдлыг сайжруулах хүрээнд нөөц багассан 104 станцад нийт 1153 тонн АИ-92 бензин буулгаж, нийт 197 цэгт шатахуун түгээлт хийсэн байна. Мөн урд шөнө нэмэлтээр шатахуун нийлүүлэлт хийгдэж, станцуудын нөөц нөхөгдөж эхэлсэн гэж Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам мэдээлэв.

Одоогийн байдлаар 13 аж ахуйн нэгжийн агуулахад нийт 2200 тонн АИ-92 бензиний үлдэгдэл байгаа бөгөөд шатахуун түгээлт тогтвортой үргэлжилж байна. Үүнээс гадна өнгөрсөн шөнө 38 вагон буюу 2400 тонн автобензин улсын хилээр нэвтрэн орж ирэхээр төлөвлөгдсөн бөгөөд энэ нь нийслэл болон орон нутгийн шатахууны хангалтыг хэвийн түвшинд барихад дэмжлэг үзүүлэх юм.

Холбогдох албаны мэдээллээр, шатахуун түгээлтийн тасалдал гарах эрсдэл буурч, нийлүүлэлтийн хуваарь хэвийн горимд шилжиж байгаа аж. Иргэдийг худал мэдээлэлд автахгүй байх, шатахуун авахдаа дараалал үүсгэхгүй байхыг уриалжээ.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох