Цаг үе
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9833 болжээ

Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 26-ны байдлаар нийт улаанбурхан өвчний лабораториор батлагдсан тохиолдол 9833, эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 669, гэрээр 1012, эдгэрсэн 8145, Хавьтал 75657, нас баралт 7 байна.
Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний тохиолдлууд ихэвчлэн Ерөнхий боловсролын сургуульд голомтлон гарч байгаатай холбоотой хамт сурдаг, ажиллаж байгаа хүүхэд, иргэд халдвараас сэргийлэх үүднээс улаанбурханы эсрэг вакцинд хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалах боломжтой юм.
Эрүүл мэндийнхээ төлөө иргэн бүр хариуцлагатай байж, халдвараас сэргийлцгээе.
Цаг үе
10 дугаар хороолол орчимд 370 авто машины ил зогсоол барина
Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон холбогдох албаныхан авто зогсоолын хүртээмж нэмэгдүүлэх ажлын хүрээнд БГД-ийн 5, 6 дугаар хороонд ажиллалаа.
Тус байршилд зам дагуу буюу “on street” зогсоолыг хийхээр зураг төсөл гаргаад байна. Өнөөдрийн байдлаар 10 дугаар хорооллын замын урд хэсэг нь том талбайтай хэдий ч эмх цэгцгүй автомашины зогсоол гэдгийг нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр хэллээ. Иймээс төлөвлөгдсөн зураг дээр бага зэргийн өөрчлөлт оруулж, явган хүний зам, дугуйн зам болон ногоон байгууламжийг нэмж төлөвлөснөөр “иж бүрэн гудамж” болгон тохижуулна.
Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар “10 дугаар хороолол орчим нь нийт 5 хороог хамардаг бөгөөд 40-50 мянга гаруй оршин суугчтай учраас ачаалалтайд тооцогддог. Тийм учраас энэхүү 1-2 км орчим ил буюу зам дагуу зогсоол нь чухал хэрэгцээтэй. Мөн тухайн хэсэгт дулааны шугам болон худаг байрладаг учраас бүхэлд нь асфальтаар хучилгүйгээр зарим хэсэгт тасалж, ногоон байгууламж болгон тохижуулна” гэлээ.
Цаг үе
УИХ: Өнөөдөр чуулганы нэгдсэн хуралдаанаар...
Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2025.06.26/ нэгдсэн хуралдааны тов, хэлэлцэх асуудлуудыг та бүхэнд танилцуулж байна.
Д/Д |
ХУРАЛДААН |
ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ |
ЦАГ |
ТАНХИМ |
1 |
· Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл /Засгийн газар 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг, асуулт, хариулт 90 минут/ · Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчийг танилцуулах тухай · Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар нарын 9 гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг, асуулт, хариулт 60 минут/ |
10.00 |
“Их хуралдай” |
|
· Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 3 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ · Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нарын 26 гишүүн 2025.03.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ · Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 11 гишүүн 2025.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ · Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 40 гишүүн 2025.06.12-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ · Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ · Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа нарын 9 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут/ |
14.00 |
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 30 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Зургаадугаар сарын 26-28-нд нутгийн зүүн хагаст 30 хэмийг давж халж, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар түр зуурын бороо, ялангуяа 28-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар усархаг дуу цахилгаантай аадар бороо орох тул, болзошгүй наршилт, аянга, цахилгаан, нөөлөг салхи, мөндөр, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
2025 оны зургаадугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн баруун хойд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн төв хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эхээр 22-27 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар, Дорнод-Дарьгангын тал нутгаар 33-38 хэм, бусад нутгаар 27-32 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 28-30 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 29-31 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 27-29 хэм дулаан байна.
2025 оны зургаадугаар сарын 27-ноос
2025 оны долоодугаар сарын 01-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
27-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 28-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 29-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсэг, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, 30-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Нутгийн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэж, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 20-25 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 33-38 хэм, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 26-31 хэм дулаан байна.
-
Цаг үе2025/06/03
БНСУ-ын Үндэсний гал түймэртэй тэмцэх газартай хамтын ажиллагааны санамж бичиг б...
-
Урлаг спорт2020/09/11
Их зураач Б.Шаравын гэрэлт хөшөөг Алтай хотод сүндэрлүүллээ
-
Улстөр нийгэм2021/03/04
ЗГ: Хуримтлалын нэгдсэн сангийн тухай хуулийн төсөл боловсруулахыг сайд нарт даа...
-
Цаг үе2021/07/08
Өнөөдөр Улаанбаатарт дархлаажуулалтын 24 цэг ажиллана