Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 63 хувийн гүйцэтгэлтэй байна

Огноо:

,

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж өвөлжилт, дулааны шугам, авто замын засвар, шинэчлэлийн ажлын явцыг хэлэлцжээ. Тодруулбал 44 байршлын авто замд засвар, шинэчлэлт хийхээс өнөөдрийн байдлаар 34 байршилд 100.9 километр авто замыг шинэчилсэн бол 10 байршилд 14.15 километр авто замын суурь хучилтын ажил үргэлжилж байна.

Харин эрүүл мэндийн салбарт 92 төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхээс гүйцэтгэл 70.9 хувь Улаанбаатар хотын хэрэглэгч, орон сууцны засварын ажил 40 хувь, 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл 63 хувь, Дулаан хангамжийн өвөлжилтийн бэлтгэл ажлын явц 60.76 хувь Нийслэлийн дулаан хангамжийн үр ашгийг дээшлүүлэх төслийн найман гол шугамын ажил 85 хувь "Улаанбаатар Дулааны Сүлжээ" ТӨХК-ийн шугам, тоноглол засварын ажил 53 хувьтай  үргэлжилж байгаа аж.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

Н.Учрал: Хөгжлийн банкны ТУЗ-д шахааны хүн томилохгүй

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэг газрын дарга Н.Учрал  Хөгжлийн банканд ажиллаж, дараах ажлуудыг үүрэг болголоо. Энэ тухай тэрбээр "Солонгосын хөгжлийн банк (Korea Development Bank) нь дефолт болсон зээлийн эргэн төлөлтийг 3 жилийн дотор 90 хувьд хүргэсэн байдаг.

Финляндын хөгжлийн банк өнөөдрийн Nokia-г бий болгож чадсан. Энэ жишгээр 2024 онд УИХ-аар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа Монгол улсын Хөгжлийн банкийг Экспорт, импортын банк болгохоор тусгасан.

Энэ хүрээнд Хөгжлийн банканд ажиллалаа.

  • Чанаргүй зээлийн эргэн төлөлтийг эрчимжүүлэх
  • Арилжааны банктай өрсөлдөж түр зуурын санхүүжилтээс татгалзах, эдийн засагт үр өгөөжтэй, том төслүүдийг санхүүжүүлэх
  • Санхүүжүүлэх төслийг УИХ-аар заавал батлуулах
  • Банкны үйл ажиллагаа, зээл, төслийн мэдээллийг нээлттэй ил тод болгох
  • Засаглалыг сайжруулж, улс төрийн нөлөөнөөс салгаж, нээлттэй сонгон шалгаруулалт хийх
  • Хараат бус ТУЗ-ийн гишүүдэд шахааны хүн томилохгүй. Гадны санхүүгийн байгууллагаас төлөөлөл оруулах урилга хүргүүлэх
  • Статус, хууль эрх зүйн орчныг сайжруулахдаа олон нийтээс санал авах зэрэг шаардлагатай арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг үүрэг болголоо" гэлээ. 
Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Сургууль, цэцэрлэгийн анги засвар, өвөлжилтийн бэлтгэл ажил 82 хувьтай үргэлжилж байна

Огноо:

,

Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил, шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын явцын талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч А.Амартүвшин мэдээлэл өглөө.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн бүртгэл наймдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн. Харин төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэлийг маргааш буюу наймдугаар сарын 12-ны өдрөөс эхлүүлнэ. Харин шинээр ашиглалтад орох сургууль, цэцэрлэгийн барилгын тухайд энэ онд нийслэлийн хэмжээнд 139 сургууль, цэцэрлэгийн барилга барьж буй. Тодруулбал, өнөөдрийн байдлаар 15 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулсан. Мөн энэ ондоо багтаан 20 сургууль, цэцэрлэгийн барилгыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна” гэв.

Ингэснээр ирэх есдүгээр сарын 1-нд 14 мянга гаруй хүүхдийн сургуулийн хүрэлцээг нэмэгдүүлэхийн сацуу 7500 мянга гаруй хүүхдийн цэцэрлэгийн орны багтаамжийг тус тус нэмэгдүүлсэн. Түүнчлэн ирэх онд нэмэлтээр 30 сургууль, цэцэрлэгийн барилга барих газар чөлөөлөлтийн ажлыг эхлүүлсэн гэдгийг тэрбээр онцоллоо.

Мөн сургууль, цэцэрлэгийн анги засвар, шугам сүлжээ, дулаан хангамж зэрэг өвөлжилтийн бэлтгэл ажил 82 хувьтай үргэлжилж байна. Тухайлбал, 177 сургууль, цэцэрлэг болон эмнэлэгт их засвар хийж байгаа юм.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг хориглов

Огноо:

,

Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы хуралдаанаар Засгийн газраас  2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр өргөн Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцсэн баталсан.

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар Монгол Улсад төлбөрт таавар, бооцоот болон цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагаа эрхлэхийг бүрэн хориглолоо.

Мөн олон нийтийн газар, эсхүл мэдээллийн технологи ашиглан ашиг олох зорилгоор төлбөрт таавар, бооцоот тоглоом зохион байгуулсан бол Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохоор боллоо. Энэхүү гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 2700-14000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6 сараас 3 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилав.

Түүнчлэн төлбөрт таавар, бооцоот  болон мөрийтэй тоглоом зохион байгуулахад өөрийн, эсхүл бусдын нэр дээрх төлбөр тооцооны данс, цахим мөнгө, виртуал хөрөнгө, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим тодорхойлогчийг удаа дараа ашиглуулсан бол мөн Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт тооцохоор боллоо. Энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдийг 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 6 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 6  сараас 1 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр болов.

Аливаа этгээд төлбөрт таавар, бооцоот болон мөрийтэй тоглоомыг сурталчилсан, уриалсан бол зөрчилд тооцож, Зөрчлийн тухай хуулиар торгох, харин зар сурталчилгаа хийсэн бол хууль бус зар сурталчилгаанд тооцохоор зохицуулсан.

Онцгой албан татварын тухай хуулиар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаанд ашиглагдаж байгаа тусгай зориулалтын техник хэрэгсэл, тоног төхөөрөмжид онцгой албан татвар ногдуулахтай холбоотой зохицуулалтыг болон Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Хувь хүний орлогын албан татварын тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих тухай хуулиудын холбогдох зохицуулалтыг Монгол Улсад энэ төрлийн үйл ажиллагаа явуулахыг хориглосонтой холбогдуулан хүчингүй болголоо.

Хуулиудын дагаж мөрдөх хугацааг ердийн журмаар хэрэгжихээр баталсан хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох