Үзэл бодол
“Бяцхан зорчигч” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна

Улсын хэмжээнд 2019 оны эхний 4 сарын байдлаар хүүхэд өртсөн осол, хэрэг 219 бүртгэгдэж, хэргийн улмаас 11хүүхэд нас барж, 56 хүүхэдхүнд, хүндэвтэргэмтэлавсныгөмнөх оны мөн үетэй харьцуулахад хэрэг 1.9 хувь, нас баралт 2 дахин, гэмтсэн хүүхэд 93.1 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.
Үйлдэгдсэн зам тээврийн ослын 65.7% хувь нь нийслэлд, 34.3% хувь нь орон нутагт гарч, ослын улмаас гэмтсэн хүүхдийн 57.2 хувь нь нийслэлд,42.8 % хувь нь орон нутагт бүртгэгдэж, амь насаа алдсан хүүхдийн 92% хувь нь орон нутгийн замд тээврийн хэрэгсэлд буруу тээвэрлэсний улмаас,нийслэд гэмтэж бэртсэн 109 хүүхдийн 92 нь буюу 81% хувь нь явган зорчигч хэлбэрээргарцгүй газраар,ганцаараа замын хөдөлгөөнд оролцох үедээ зам тээврийн осолд өртөж амь нас нь хохирсон байна.
Ийм учраас тээврийн цагдаагийн албанаас тээврийн хэрэгсэлд хүүхдийг буруу тээвэрлэсэн жолооч, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүй замын хөдөлгөөнд оролцуулсан эцэг эх, асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын албан тушаалтан нарыг хяналт шалгалт зохион байгуулан илрүүлж тодорхой хугацаагаар Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн сургалтад хамруулах, зөрчлийн бүртгэлийн санд бүртгэж эхний ээлжинд анхааруулах ажлуудыг зохион байгуулан ажиллаж байна.
Иймд хүндэт эцэг, эх ,асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч та бүхнийг 10 хүртэлх насны хүүхдийг замын хөдөлгөөнд оролцуулахдаа хууль, дүрмэнд заасны дагуу заавал харгалзах хүнтэй оролцуулах, харгалзах хүн нь хүүхдийг хөтөлж /үүрэх, тэврэх/ тээврийн хэрэгсэлд тээвэрлэх үедээ биеийн өсөлтөд тохирсон хамгаалалтын суудал, хамгаалалтын хэрэгслэл,болон суудлын бүсийг зохих дүрэм журмын дагуу зөв хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөж байна.
Үзэл бодол
Х.Нямбаатар: Барилгын компаниуд норм дүрмийн дагуу шугам сүлжээнүүдээ шинэчилж, зэвтэй усны асуудлаа шийдмээр байна
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн 14 хоног тутамд болдог. Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр өмнөх буюу есдүгээр сарын 22-ны өдрийн зөвлөгөөнөөр өгсөн 38 үүрэг даалгаврын биелэлтийг 80.3 хувьтай байгааг дүгнэлээ.
Энэ үеэр Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууцны ажлууд, Европын сэргээн босголтын банкны төслөөр ирсэн машин техникүүдийн ашиглалт, хамгаалалтын талаар болон дүүргүүд хот, нийтийн аж ахуй, ногоон байгууламжийн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлуудаа танилцууллаа.
Өмнөх зөвлөгөөнөөс хойш “Улаанбаатар смарт карт” ХХК-ийг Улсын бүртгэлд бүртгүүлэн, нийслэлийн өмчид 100 хувь шилжүүлэн авлаа. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Хан-Уул дүүргийн Өлзийтийн шалган нэвтрүүлэх товчоогоор нэг удаагийн үйлдлээр нийт 5 тонн түүхий нүүрс зөвшөөрөлгүй тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ.
Сүхбаатар дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт Том оврын тээврийн хэрэгслийн авто зогсоол байгуулах ажлын хүрээнд 44 нэгж талбарын 1.5 га талбайг чөлөөлөх ажил хийгдэж байгаа бөгөөд 19 нэгж талбарыг бүрэн чөлөөлжээ. Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Дүнжингарав худалдааны төвийн урд байрлах 207 дугаар байрыг буулгах ажил 23 хувийн гүйцэтгэлтэй байгаа аж.
Энэ удаагийн шуурхай зөвлөгөөнөөр
- Дүүргүүдэд ногоон байгууламжийг нэмэгдүүлэх,
- Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган хөдөлгөөнд оролцоогүй тээврийн хэрэгсэлд хяналтыг сайжруулах,
- Барилгын компаниудыг норм дүрмийн дагуу холбогдох шугам сүлжээнүүддээ анхаарах, уялдаатай, зөв төлөвлөлттэй барилга барих зэрэг үүрэг даалгаврыг өглөө.
Үзэл бодол
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болголоо
Үзэл бодол
“Сахал” Ж.Бат-Эрдэнийн хэлсэн үг сэтгүүл зүйд биш шантаачдад чиглэжээ
Хэн дуртай нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр хүний нүд рүү хор цацна, ална тална гэдэг. Цахим сүлжээнд өнөөхийг нь сэвж, мөнгөний шантааж, попролыг өдөөдөг муу жишгийг одоо халах цаг болсон. Монгол хүн амны билгээрээ, ах захтай ард түмэн шүү.
-
Цаг үе2019/10/10
Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь
-
Цаг үе2025/02/25
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зо...
-
Цаг үе2025/02/14
Улсын хэмжээнд 7814 шинэ хоршоо байгуулагдаж, 77.233 малчин хоршоонд гишүүнээр э...
-
Цаг үе2020/04/13
Амны хаалтыг зөв хэрэглэх заавар