Цаг үе
Автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар санал авч байна
Улаанбаатар хотын замын хөдөлгөөний ачаалал өнгөрсөн жилүүдэд тогтмол ихсэж, тэг зогсох эрсдэл өндөр болсон.
Мөн сурагчдын бие даалтын долоо хоногийн амралтын хугацаа дуусаж байгаатай холбогдуулан иргэд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулах саналыг гаргаад байгаа юм.
Тиймээс иргэдийн хүсэлтийн дагуу автомашины улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт хийх эсэх талаар сайтаар санал авч байна.
Санал асуулга 10 дугаар сарын 26-ны 00:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Иргэд та бүхэн доорх линкээр санал асуулгад оролцох боломжтой.
https://vote.ulaanbaatar.mn/home

Цаг үе
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй ШТС ажиллаж байна
Улаанбаатар хотын хэмжээнд нийт 280 гаруй шатахуун түгээх станц (ШТС) үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд үүнээс зарим ААН-үүдийн 232 ШТС-ын мэдээг түүвэрлэн гаргахад:
• 182 ШТС хэвийн үйл ажиллагаа явуулж байна.
• 11 ШТС гэрээт байгууллагад өгөх хязгаартай (онцгой, эмнэлэг, цагдаа болон бусад).
• 39 ШТС нөөцгүй болж түр зогссон.
ААН-үүд нөөцгүй болон нөөц багассан 106 ШТС-д 1025 тонн АИ-92 авто бензин түгээлтэнд гаргаад байна. Энэхүү цаг зуурын хүндрэлтэй асуудлыг даван туулахад хамтран ажиллаж буй Гаалийн ерөнхий газар, Онцгой байдлын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газар, Тээврийн цагдаагийн алба, Нийтийн тээврийн бодлогын газар, УБТЗ ХНН, Амбер ХХК, бүх төрлийн шатахуун импортлох, бөөний болон жижиглэнгийн тусгай зөвшөөрөл эзэмшигч ААН-үүдийн инженер техникийн ажилтан, түгээгч, Иргэд та бүхэндээ талархал илэрхийлье.
АЖ ҮЙЛДВЭР, ЭРДЭС БАЯЛГИЙН ЯАМ
АШИГТ МАЛТМАЛ, ГАЗРЫН ТОСНЫ ГАЗАР
Цаг үе
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
2025 оны 10 дуаар сарын 27-ноос 11 дүгээр сарын 05-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
Хур тунадас: 27-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 28-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 29, 31-нд Хэнтэйн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 11 дүгээр сарын 02-нд Хэнтэйн уулархаг нутгаар ялимгүй цас, 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр цас орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 29-31-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -19-24 хэм хүйтэн, өдөртөө -3-8 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -12-17 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 8-13 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө -8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 29-30-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 4-9 метр. 29,30-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 8-13 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 11-16 хэм, бусад хэсгээр 7-12 хэм хүйтэн, өдөртөө 0-5 хэм дулаан байна.
Цаг үе
Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг олгоно
Багш, ажилтнуудын ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор болжээ. Энэ талаар Боловсролын сайд П.Наранбаяр "Хөдөлмөрийн тухай хуулийн 30.2-т заасны дагуу ажил хаялтад оролцсон багш, ажилтанд олгох олговрын хэмжээг Боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлтэй тохирч шийдэх ёстой.
Хэдийгээр тус холбооны удирдлага хэлэлцээг эхлүүлэхгүй, олговрыг олгох ажлыг хойшлуулж байгаа ч багш, ажилтнуудын эрх ашгийг нэн тэргүүнд тавьж ажил хаялтын үеийн олговрыг өнөөдөр олгохоор шийдвэрлэсэн" гэлээ.
-
Улстөр нийгэм2021/01/14
ХЗБХ: Шүүхийн тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслүүдий...
-
Урлаг спорт2020/05/04
Музейн тухай хуулийн төслийг өргөн барив
-
Цаг үе2023/12/01
С.Зулпхар: Үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг ТББ-аар дамжуулан хөдөө орон...
-
Улстөр нийгэм2020/07/12
Төлбөрийн тэнцэл 1.1 тэрбум америк долларын алдагдалтай гарлаа
