Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарь

Огноо:

,

Өнөөдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 26-ны Лхагва гарагт хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.


БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

⏱ 10:00-15:00 цагт: 14-р хороо 95/1, 95/2, 95/3, 95/4-р байрууд, Зургаан талт ХХК

⏱ 11:00-18:30 цагт: 17-р хороо Шар хадны 4-39, 50-61, 63, Эрдэнэхайрханы 8, Эмнэлгийн 14-18-р гудамж, 65/А, 65/Б байрууд, Бархгол, Гоулдсилвер, Рэбоожин, Алтан нарны тусгал ХХК болон эдгээрийн ойр орчмоор,

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

⏱ 10:00-15:00 цагт: 4-р хороо Хүч сервис ХХК, иргэн Алтансүх /ТҮЦ/, Б.Энхсайхан, Энхбаатар, Энхнаран, Өгөөж, Ундецим-Ундецим, Урлах эрдэм, Сод шонхор ХХК-ууд, Барилга корпораци /Барилгачдын талбай/, Худалдаа хөгжлийн банк, ОСНААУГ-ын ХҮТ-7, Эва /цайны газар/, Хүрэлчимэг /Номын дэлгүүр/, Дүрслэх урлагийн музей, ЗГБНЗ /Барилгын яам/,

БАЯНГОЛ ДҮҮРЭГ

⏱ 09:30-16:00 цагт: 17, 18-р хороо 4-р хороолол 10, 22, 24, 26, 26/1, 28/1, 28/2, 28/3, 32/А, 32/Б, 33, 34, 35, 38, 42, 43, 47/А, 80-р байрууд болон эдгээрийн ойр орчмоор,

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

⏱ 10:00-17:00 цагт: 5, 6-р хороо Хангай зах, Ханын материалын эцэс, Ган-Энх трейд ХХК, Мандах сургууль, Хангай захын хойд хэсгээр болон эдгээрийн ойр орчмоор, 20, 21, 22, 32-р хороо Хайртхаан амралт, 121-р сургууль, Төмөр зам, Тэжээлийн үйлдвэр, Алтандорнод Монгол, Эйч Ти Эм, Гранд повер, УБ Буян, Агротрак, Түмэн шувуут, Монгол машин ХХК-ууд, Мобиком, иргэн Насанжаргал, Баруунтуруун, Тахилт, Эмээлт, хуучин, шинэ Товчоо, 361, 384-р гармууд, Тавантолгой, Аргүнт, Партизан болон эдгээрийн ойр орчмоор.

НАЛАЙХ ДҮҮРЭГ

⏱ 09:00-17:00 цагт: 1-р хороо Цэцэрлэг, Уурхайчны 1-4, 13-23-р гудамжаас хойш болон эдгээрийн ойр орчмоор,

ТӨВ АЙМАГ

⏱ 09:00-17:00 цагт: Баяндэлгэр сум.


Цахилгаан эрчим хүчээр түр хязгаарлагдах хэрэглэгчдийг байршлаар нь баримжаалан жагсааж байгааг анхаарна уу. Цаг агаарын болон болзошгүй аваар саатлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орох магадлалтай ба өөрчлөгдсөн тохиолдолд УБЦТС ТӨХК-тай байгуулсан гэрээнд бүртгэлтэй утсаар холбогдож ААН, үйлдвэр, компаниудад мэдээлэх болно.

Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг хэрэглэгч Та бүхнээс хүсье.

Цахим үйлчилгээ: http://my.tog.mn
Мэдээлэл, лавлагаа авах утас: 70047004

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

Аянга цахилгаанаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ

Огноо:

,

Аянга цахилгаантай үед хэрхэн өөрийгөө эрсдэлээс хамгаалах талаар дараах зөвлөмжийг ОБЕГ-аас бэлтгэн гаргажээ.
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

АТГ: Гэмт хэргийн шинжтэй 57 гомдол, мэдээллийг шалгав

Огноо:

,

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс 2025 оны 7 дугаар сарын 28-наас 8 дугаар сарын 3-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 57 гомдол, мэдээллийг шалгав.

Үүнээс 9 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх, 3 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах, 1 гомдол мэдээллийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 44 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.

Түүнчлэн эрүүгийн 930 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэргийг шүүхэд шилжүүлэх, 10 хэргийг хаах саналтай прокурорт хүргүүлж, 2 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 915 хэрэг шалгагдаж байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан

Огноо:

,

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Наймдугаар сарын 05-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох тул гэнэтийн аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.


2025 оны наймдугаар сарын 05-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 30-35 хэм, бусад нутгаар 24-29 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Бага зэргийн бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-21 хэм дулаан байна.


2025 оны наймдугаар сарын 06-наас 10-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв

06-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 07-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 09-нд баруун, төв, говийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 16-21 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 31-36 хэм, бусад нутгаар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 23-28 хэм дулаан байна.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох