Цаг үе
БНСУ-д коронавирусний шинжилгээ хийх эмнэлгүүдийн мэдээлэл

Монгол Улсын Эрүүл мэндийн яамнаас гадаадаас ирж байгаа иргэд коронавирусын шинжилгээнд зайлшгүй хамрагдсан байх шийдвэр гаргасан. Монгол Улсын Онцгой Комиссын шийдвэрийн дагуу Сөүл-Улаанбаатар чиглэлд 4 дүгээр сарын 8-ны өдөр нисэх иргэд өөрийн оршин суугаа газрын эмнэлгүүд болон эрүүл мэндийн төвд хандаж коронавирусний шинжилгээг өгнө үү.
ЖИЧ:
-ТАНД халуурах, ханиалгах, хоолой өвдөх зэрэг шинж тэмдэг илэрвэл БНСУ-ын Халдварт өвчин судлалын төвийн 24 цагаар ажиллаж буй 1339 дугаарт залгасны дараа 4 товчлуурыг дарж гадаадын иргэдийг хариуцсан ажилтантай холбогдоорой. Хэрвээ та солонгос хэл мэдэхгүй бол ажилтанд “Монгол” гэж хэлээрэй. Энэ үед Таныг монгол хэлний орчуулагчтай холбож өгнө. Танд илэрч байгаа өвчний шинж тэмдэг зэргийг асууж тодруулсны дараа Танд хамгийн ойр байрлаж байгаа эрүүл мэндийн төв эсвэл эмнэлэгийг хэлж өгнө. Та зааж өгсөн эмнэлэгт очоорой. ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ (보건소), ЭМНЭЛГИЙН (병원) БАЙРШИЛЫГ ДОР ҮЗНЭ ҮҮ.
-ТА эмнэлэгт очиж үзүүлэх үеэр эмч Танд коронавирусын шинжилгээ өгөх шаардлагатай эсэхийг шийднэ. Шинжилгээний хариу 6 цагийн дотор гарах боломжтой. Гэхдээ эмнэлгийн ачаалал зэрэг хүчин зүйлсээс шалтгаалан шинжилгээний хариу хүлээгдэх магадлалтай.
• Шинжилгээний үнэ: Эмчийн магадлагаагаар коронавирусын шинжилгээг үнэгүй хийнэ. Харин Та өөрийн хүсэлтээр шинжилгээ хийлгэсэн бол тухайн эмнэлгийн тогтоосон тарифын дагуу Та төлбөрийг хувиасаа төлнө.
БНСУ дах нөхцөл байдлын талаар тус улсын Халдварт өвчин судлалын төвийн http://ncov.mohw.go.kr/ цахим хуудаснаас албан ёсны мэдээлэл авах боломжтой. ЭСЯ-ны ШУУРХАЙ УТАС 010-8205-3464 ажиллаж байна.
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Цаг үе2024/04/05
Төрийн банк: Iphone 15 pro max-тай урамшуулалт аян зарлалаа
-
Улстөр нийгэм2024/01/16
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын болон дэд хороод
-
Цаг үе2021/01/29
Хүнс, худалдаа, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийж байна
-
Цаг үе2024/12/12
“Цахим нутагшуулах миний мазаалай” гар зургийн уралдаанд идэвхтэй оролцоорой...