Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

“Миний бяцхан тайз” хүүхдийн хөгжмийн уралдаанд оролцохыг урьж байна

Огноо:

,

Монголын Үндэсний Олон Нийтийн Радио Телевиз ТОТАЛ МЮЗИК ХХК-тай хамтран үзэгч, сонсогч хүүхдүүдийн дунд хөгжмийн уралдааныг зарлаж байна.


Зорилго:

Короновирусний цар тахал дэлхий дахинд дэгдэж, хөл хорио тогтоосон энэ цаг үед гэртээ байгаа хүүхдүүдийн чөлөөт цагаа үр дүнтэй өнгөрүүлэх, авьяас билгээ хөгжүүлэх, аливаад бүтээлчээр хандах чадварыг дэмжих зорилготой.

Уралдааны хугацаа:

Уралдаанд зориулан тоглосон бүх төрлийн хөгжмийн бүтээлийг 2 минутын хугацаанд багтааж зөвхөн гэртээ гар утсаараа дүрс бичлэг хийн 2020 оны 05 дугаар сарын 05-наас 5-р сарын 25-ны өдрийн 16:00 цаг mymusic@mnb.mn цахим хаягаар хүлээн авна. Уралдааны шалгаруулалт болсны дараа байр эзэлсэн бүтээлүүдийг МҮОНРТ-ээр үзэгчдэд хүргэнэ.

Хамрах хүрээ, сэдэв:

Уралдаанд зориулсан бүтээл нь “МИНИЙ БЯЦХАН ТАЙЗ” нэрийн дор үндэсний болон сонгодог хөгжмөөр тоглож өрсөлдөнө. Уралдааны шалгаруулалтын ангилал нь мэргэжлийн сургуулийн, хөгжим сонирхогч хүүхдийн гэсэн 2 ерөнхий ангилалтай байна.

-------------------------------------------------------------------------------------

Сонирхогчийн ангилал:

• 5-11 нас

• 12-16 нас

Энэ ангилалд оролцох хүүхдүүд өөрийн тоглодог хөгжмийн бүтээлийг дэвсгэр хөгжимтэй тоглож болно.


Мэргэжлийн ангилал:

• 5-11 нас

• 12-16 нас

Энэ ангилалд мэргэжлийн сургуулийн сурагчид оролцох бөгөөд дэвсгэр хөгжимгүй тоглоно.
-------------------------------------------------------------------------------------

ШАГНАЛЫН САН

МЭРГЭЖЛИЙН АНГИЛАЛ

5-11 НАС: /БАЙР ТУС БҮРТ НЭГ ХҮҮХЭД/

Нэгдүгээр байр: Yamaha F51 даралтат хөгжим
Хоёрдугаар байр: Yamaha PSS-A50
Гуравдугаар байр: Medeli хөгжим
Тусгай байр: Даралтат хөгжим

12-16 НАС: /БАЙР ТУС БҮРТ НЭГ ХҮҮХЭД/

Нэгдүгээр байр: Medeli A810 даралтат хөгжим
Хоёрдугаар байр: Medeli A300 даралтат хөгжим
Гуравдугаар байр: Даралтат хөгжим Medeli
Тусгай байр: Medeli даралтат хөгжим

-------------------------------------------------------------------------------------
СОНИРХОГЧИЙН АНГИЛАЛ

5-11 НАС: /БАЙР ТУС БҮРТ НЭГ ХҮҮХЭД/

Нэгдүгээр байр: Yamaha F51 даралтат хөгжим
Хоёдугаар байр: Yamah PSS F30 даралтат хөгжим
Гуравдугаар байр: Yamah PSS F30 даралтат хөгжим
Тусгай байр: Medeli

12-16 НАС: /БАЙР ТУС БҮРТ НЭГ ХҮҮХЭД/

Нэгдүгээр байр: Yamaha PSR E363даралтат хөгжим
Хоёрдугаар байр: Yamaha PSS-A50
Гуравдугаар байр: Ukulele хөгжим
Тусгай байр: Medeli Даралтат хөгжим
-------------------------------------------------------------------------------------
Нийт шагналын сан: 8 сая төгрөг
-------------------------------------------------------------------------------------

ТАВИГДАХ ШААРДЛАГА:

• Уралдаанд дүрс бичлэгээ илгээхдээ дуу дүрсний чанарыг гэр бүлийнхнээсээ зөвлөгөө авч бэлдсэн бичлэгээ илгээнэ.
• Бичлэгийн үргэлжлэх хугацаа 2 минут хүртэл байна.
• Зөвхөн гар утсаар, гэртээ бичсэн бичлэг байна.
• Нэг хүүхэд нэг бичлэг илгээнэ.
• Бүтээлээ цаг mymusic@mnb.mn цахим хаягаар илгээнэ.
• Тухайн бүтээлийг тоглосон хүүхдийн овог нэр, нас, эцэг эхийн холбогдох утасны дугаар, гэрийн хаягийг бичлэгийн тайлбарын хамт хавсаргана.

УРАЛДААНЫГ ДҮГНЭХ:

Уралдааныг 2020 оны 05 дугаар сарын 25-наас 05 дугаар сарын 28-ны өдрүүдэд МҮОНРТ-ийн уран бүтээлчид, ТОТАЛ МЮЗИК компанийн мэргэжилтнүүд хамтран дүгнэж шилдэг хөгжимчин хүүхдийг шалгаруулна.

ЗОХИОН БАЙГУУЛАГЧ:

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛОН НИЙТИЙН РАДИО ТЕЛЕВИЗ,

ТОТАЛ МЮЗИК ХХК

Холбоо барих утасны дугаар: 80807630

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

“Дугуйтай Улаанбаатар-2025” өдөрлөг тавдугаар сарын 10-ны өдөр төв талбайд болно

Огноо:

,

Нийслэлийн иргэдийн дугуй унах соёл, хэрэглээг төлөвшүүлэх зорилгоор “Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөгийг тавдугаар сарын 10-ны бямба гарагт 10:00-18:00 цагийн хооронд төв талбайд зохион байгуулна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулах уг өдөрлөгийг НЗДТГ, нийслэлийн Биеийн тамир, спортын газар болон Монголын дугуйн холбоо хамтран зохион байгуулж байна.

Мөн уг өдөрлөгөөр дугуйн клубуудын танилцуулга, дугуй, дугуйн дагалдах хэрэгслийн дэлгүүрүүдийн худалдаа, засвар үйлчилгээ, банкуудын ногоон зээлийн танилцуулга, дугуй сонирхогчдын дунд чөлөөт худалдаа болно.

Түүнчлэн баланс байк хүүхдийн дугуйн тэмцээнийг хоёр ангилалд, засмал замын дугуйн тэмцээнийг долоон ангилалд зохион байгуулна.  Баланс байк хүүхдийн дугуйн төрөлд бага нас 4-5 нас /эрэгтэй, эмэгтэй/ ангилалд тус бүр 200 метр уралдана. Засмал замын дугуйн төрөлд элит /эмэгтэй, эрэгтэй/,  өсвөр үе /эмэгтэй, эрэгтэй/, сонирхогч /эмэгтэй, эрэгтэй/, мастер эрэгтэй ангилалд тус тус өрсөлдөж, шилдгүүдийг шалгаруулна. Засмал замын дугуйн төрөлд өрсөлдөж буй нийт тамирчин, дугуйчид 30 км, 40 км зайд тус бүр 20 тойрог өрсөлдөх юм.

“Дугуйтай Улаанбаатар-2025” олон нийтийн өдөрлөг нь төрөөс баримталж буй нийтийн биеийн тамир, спортыг хөгжүүлэх, иргэдэд эрүүл, зөв амьдралыг хэвшүүлэхэд бүх нийтийн оролцоог нэмэгдүүлж, дугуй унахыг бүх нийтийн спорт болгох, хүүхэд, залуучуудыг дугуйн спортоор сонирхон хичээллэхэд түлхэц болох, шинэ залуу залгамж үеийн тамирчдыг бэлтгэн гаргахад чухал ач холбогдолтой.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг Монгол Улсад ирнэ

Огноо:

,

Монгол Улсад Нисэх хүчин үүсэж хөгжсөний 100 жилийн ой энэ 2025 оны тавдугаар сарын 25-ны өдөр тохиох гэж байна.

Энэхүү түүхэн үйл явдлыг тохиолдуулан ОХУ-ын алдарт уран нислэгийн үзүүлбэрийн “Стрижи” баг МиГ-29 загварын сөнөөгч онгоцоор агаарт гайхамшигтай, давтагдашгүй үзүүлбэрээ толиулахаар боллоо.

“Стрижи” уран нислэг үзүүлбэрийг багийн оролцоо нь манай хоёр орны найрамдалт харилцаа, батлан хамгаалах салбарын хамтын ажиллагааг улам бэхжүүлж, залуу хойч үедээ эх оронч үзэл, нисэх хүчний сурталчлахад үнэтэй хувь нэмэр оруулах юм гэж Монгол Улсын Батлан хамгаалах яамнаас мэдээллээ.

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

СХД-ийн 5 дугаар хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина

Огноо:

,

Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хороо, Хүүхэд, залуучуудын театрын ард 1.5 га талбайг чөлөөлж, Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барина. Уг байршилд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан ажиллалаа. 

Энэ үеэр хотын дарга Х.Нямбаатар “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил үйлчилгээ худалдан авах тухай хуульд нийцүүлэн уг хороонд Бейсболын цэнгэлдэх хүрээлэн барих нээлттэй тендерийг зарлах бэлтгэл ажлыг хангасан. Гүйцэтгэгч сонгон шалгарсан тохиолдолд тус дүүргийн ЗДТГ захиалагчийн хяналт тавина” гэдгийг онцлов.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Санал болгох