Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

Эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчинд зайрмаг савлаж байна

Огноо:

,

Баянгол дүүргийн 14, 7, 8, 15-р хороодод нийтийн эзэмшлийн гудамж талбайд ахуйн болон хүнсний бүтээгдэхүүн худалдаалж буй иргэд, зайрмаг худалдаалдаг түц, павильонуудаа хяналт шалгалт хийлээ.

Шалгалтаар зайрмаг худалдаалж буй аж ахуйн нэгж иргэд нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй орчин нөхцөлд зайрмаг савладаг, угаалга цэвэрлэгээ хийх нөхцөлийг бүрдүүлээгүй, зайрмагийн түүхий эдүүд нь баталгаажилтгүй, шошгын стандартын шаардлага хангаагүй зэрэг зөрчил илэрлээ. Зөрчил гаргасан аж ахуйн нэгж, иргэдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ ногдуулж цаашид нийтийн эзэмшлийн гудамж талбайд хүнсний бүтээгдэхүүн худалдаалахгүй байх талаар албан даалгавар хүргүүлэн ажиллаж байна. Хяналт шалгалт үргэлжилж байна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ГЕГ: Гаалийн 9 түр агуулахад хугацаа хэтэрсэн 324 автомашин болон 30 гаруй чингэлэг бараа, бүтээгдэхүүн байна

Огноо:

,

Гаалийн түр агуулах болон, баталгаат бүсэд байгаа хугацаа дууссан бараа, тээврийн хэрэгслүүдийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн шийдвэрлэх талаар хэлэлцүүлэг зохион байгууллаа.

“Гааль-Бизнесийн түншлэл” болон төрийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэн, хөгжүүлж, үйл ажиллагаагаа уялдуулж, мэдээлэл солилцох тогтолцоог бүрдүүлэх чиглэлийн хүрээнд өнөөдөр Улаанбаатар хот дахь гаалийн газрын хурлын танхимд түр агуулах, баталгаат бүсэд  байгаа хадгалах хугацаа дууссан бараа, тээврийн хэрэгслийг хэрхэн шийдвэрлэх талаарх “Асуудал-Шийдэл 2025” панелист хэлэлцүүлэг боллоо. 

Хэлэлцүүлэгт ГЕГ-ын Хяналт, бүрдүүлэлтийн газрын төлөөлөл, УБГГ-ын удирдлагууд, гаалийн улсын ахлах байцаагчид болон УБТЗ, Монголын тээвэр зуучлагчдын нэгдсэн холбоо, Гаалийн хяналтын бүс эзэмшигч ААН, Гаалийн зуучлалын мэргэшсэн холбоодын удирдах албан тушаалтнууд оролцож, хадгалах хугацаа дууссан бараа, тээврийн хэрэгслүүдийн өнөөгийн нөхцөл байдал, тулгамдаж буй асуудал, цаашид хэрхэн шийдвэрлэх арга замуудын талаар ярилцаж, санал солилцлоо.

Энэ оны тавдугаар сарын байдлаар Улаанбаатар хотод байрлаж буй гаалийн 9 түр агуулахад хугацаа хэтэрсэн 324 автомашин болон 30 гаруй чингэлэг бараа, бүтээгдэхүүн байгаа талаар Улаанбаатар хот дахь гаалийн газраас мэдээллээ. Гаалийн түр агуулахад байрлаж буй хугацаа хэтэрсэн бараа бүтээгдэхүүний хамгийн их хувийг цементийн нэмэлт болон тамхи, эмнэлгийн тоног төхөөрөмж эзэлж байгаа аж. Мөн энэ оны I улирлын байдлаар Улаанбаатар хот дахь гаалийн газрын гаалийн хяналтын бүс болон баталгаат бүсэд байрлаж байсан хугацаа хэтэрсэн 8.8 тонн барааг 990 горимоор устгасан бол 1.9 тэрбум үнийн дүн бүхий 94 ширхэг барааг хурааж улсын орлого болгохоор НЗДТГ-т шилжүүлжээ. 

Харин “Материалимпэкс” Олон Улсын Тээвэр Зуучлалын байгууллагын гаалийн хяналтын бүсэд хадгалах хугацаа хэтэрсэн 154 ширхэг автомашин, бүрдүүлэлт хийгдээгүй 38700 кг хуучин хувцас байгаа бол “Амгалан” гаалийн хяналтын бүсэд хүлээн авагч нь олдохгүй байгаа 2 тонн гаруй сэлбэг, 40 хайрцаг линзний шингэн гэх мэт бүтээгдэхүүнүүд байгаа нь ААН-үүдийн хувьд тулгамдаж буй асуудал болж байгааг хэллээ. Энэ мэтчилэн хугацаа хэтэрсэн бараа, бүтээгдэхүүнээс үүдэн талбай чөлөөлөх үйл явц удаашрах, чингэлгүүдийг тээвэрлэлтэд ашиглах боломжгүй болох, хадгалалт болон тээвэрлэлтийн хөлсөө төлөөгүйгээс үүдэн ААН-үүдэд хохирол учрах цаашлаад эдийн засгийн урсгал удаашрах гэх мэт хүндрэлтэй асуудлууд гарч байгааг хэлэлцүүлэгт оролцогч талууд дурдлаа.

Цаашид дээрх арга хэмжээг үе шаттайгаар хэрэгжүүлж, хэлэлцүүлэгээс гарсан санал, дүгнэлтийг эцэслэн боловсруулж удирдлагын зөвлөлд оруулж ажиллах юм. 

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Хууль бусаар хөдөлмөр эрхэлсэн БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа

Огноо:

,

Аялал жуулчлалын визээр орж ирээд хөдөлмөр эрхэлж байсан БНХАУ-ын 18 иргэнийг албадан гаргалаа.

Дээрх иргэд нь жуулчин буюу К2 ангиллын визээр Монгол Улсад ирсэн бөгөөд Төв аймгийн Баянжаргалан сумын нутаг дэвсгэрт байрлах “Эрдэнэ майнинг үйлс” ХХК-ийн төмрийн хүдрийн уурхайд хөдөлмөр эрхэлж, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулж байсан нь тогтоогдсон. Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7-д зааснаар гадаадын иргэн эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр хөдөлмөр эрхлэх, ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа явуулсан үндэслэлээр 3 жилийн хугацаанд Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргав.

Гадаадын иргэн аялал жуулчлалын визээр орж ирсэн тохиолдолд аяллын маршрут, байрлах зочид буудал, аяллын хөтөлбөр тодорхой байх шаардлагатай бөгөөд визийг зөвхөн аялж, амрах зорилгын дагуу ашиглахыг ГИХГ-аас анхааруулж байна.


Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Нийгмийн даатгалын сангийн хөрөнгө 8.6 тэрбум төгрөгөөр арвижлаа

Огноо:

,

Нийгмийн даатгалын ерөнхий газар арилжааны банканд мөнгөн хадгаламж байршуулах тооцоолол хийж Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дэргэдэх орон тооны бус Мэргэжлийн хороо, Олон нийтийн хяналтын зөвлөлөөр хянуулж банкны системд нөлөө бүхий арилжааны 4 банканд нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл болох 700 тэрбум төгрөгийг нэг жилийн хугацаатай мөнгөн хадгаламж хэлбэрээр байршуулсан.
 
Банкуудтай байгуулсан гэрээний дагуу 5 дугаар сарын хүү болох 8.6 тэрбум төгрөгийг хүлээн авч нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг арвижуулаад байна.
 
Хадгаламжийн хугацаанд нийт 105 тэрбум төгрөгийн хүүгийн орлого олох юм гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 
Дэлгэрэнгүй унших

Санал болгох