Цаг үе
Баянбүрдийн тойргийн замыг хэсэгчилэн түр хаана
Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE ф900мм-ийн цэвэр усны шугамын ажил эхлэхтэй холбоотойгоор хэсэгчилэн зам хаах талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн, “Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Бүс хариуцсан ахлах инженер Б.Намсрайжав, нийслэлийн Замын хөдөлгөөний төлөвлөлт, зохицуулалт, инженерчлэлийн газрын Инженерчлэл, төлөвлөлтийн хэлтсийн дарга Г.Насанжаргал, "Грийн ресурс констракшн" ХХК-ийн гүйцэтгэх захирал н.Амарбаясгалан, "Грийн ресурс констракшн" ХХК-ийн инженер н.Уламбаяр нар мэдээлэл хийлээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хотын инженерийн байгууламжийн хэлтсийн дарга Т.Хэрлэн “Баянбүрдийн тойргийн уулзварыг өнөөдөр орой буюу 23:00 цагаас эхлэн маргааш 06:00 цаг хүртэл хааж, амралтын өдрүүдэд мөн тус цагт хэсэгчлэн хааж засварын ажлыг хийнэ. Засварын ажлыг авто замын хөдөлгөөнд хүндрэл учруулахгүйгээр зохион байгуулна” гэв.
“Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар” ОНӨААТҮГ-ын Бүс хариуцсан ахлах инженер Б.Намсрайжав “Нийслэл хотод хийгдэж буй авто замын томоохон бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгье. Зайсангийн дулааны болон хүйтэн усны шугамын ажлыг "Бумба-Од" ХХК гүйцэтгэж байна. Ажлын явц 70-80 хувьтай. Гэр хорооллын цэвэр усны шугамын ажлууд мөн хийгдэж байгаа.
Дулааны шугам сүлжээний 600мм-ийн диаметртэй шугамын ажлыг “Хасу мегат” компани хийж байгаа бөгөөд нэгдүгээр хорооллын ард талыг 3, 4 дүгээр хорооллын хойд талтай холбох шугам сүлжээний ажил хийгдэж байна. Баянбүрдийн тойргийн замыг үе шаттайгаар хаахаар болсон. Өнөө орой 23:00 цагаас Баянбүрдийн тойргоос 3, 4 дүгээр хороолол руу өгсдөг хэсгийн замын хөдөлгөөнийг маргааш өглөөний 06:00 цаг хүртэл хаана. Бямба, Ням гарагийн орой дараагийн зурвас хэсгийн хөдөлгөөнийг хаана. Ингэснээр Зүүн хойд бүсийн усан сангаас Тасганы усан сан хүртэлх HDPE ф900мм-ийн цэвэр усны шугамын ажил хийгдэнэ” хэмээлээ.
Цаг үе
Таван шарын төмөр замын гармын баруун талын авто замыг энэ сарын 24-ний 23:00 цаг хүртэл хаана
Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах Таван шарын нүхэн гарц дээгүүр явган хүний гүүрэн байгууламж барьж байна.
Энэ хүрээнд Таван шарын төмөр замын гармын баруун талын авто зам буюу Найрамдлын зам дагуух хөдөлгөөнийг 2026 оны дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 08:00 цагаас хаасан.
Тус замыг дөрөвдүгээр сарын 24-ний өдрийн 23:00 цаг хүртэл хязгаарлана. Тухайн хугацаанд замыг бүрэн хаахгүй бөгөөд зорчих хэсгийг нэг эгнээ болгон хэсэгчлэн хааж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохицуулна.
Цаг үе
УБЦТС: Өнөөдөр цахилгаан шугам тоноглолд хийгдэх засвар үйлчилгээний хуваарь

ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Цаг үе
Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр зүүн аймгуудын нутгаар салхи шуургатай байна.
2026 оны дөрөвдүгээр сарын 20-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн баруун хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газраар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, зүүн аймгуудын нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Өдөртөө ихэнх нутгаар дулаарч Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Монголын тал нутгаар +4...+9 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +13...+18 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Өдөртөө өмнөх хоногоос 10 градусаар дулаарч +10...+12 градус хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Өдөртөө өмнөх хоногоос 10 градусаар дулаарч +9...+11 градус хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Өдөртөө өмнөх хоногоос 10 градусаар дулаарч +7...+9 градус хүйтэн байна.
2026 оны дөрөвдүгээр сарын 21-нээс
2026 оны дөрөвдүгээр сарын 25-ныг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Дөрөвдүгээр сарын 21-нд Халх голын хөндийгөөр, 23-нд Онон, Улз, Халх голын хөндийгөөр, 24-нд Монгол-Алтай, Увс нуурын хотгор, Тэс, Халх голын хөндийгөөр хур тунадас орно. Салхи 21, 23-нд тал, хээрийн нутгаар, 24-нд Монгол-Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 6-11 хүйтэн, өдөртөө 4-9 хэм дулаан, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 1-6 хэм хүйтэн, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 5-10 хэм, өдөртөө 18-23 хэм, бусад нутгаар шөнөдөө 0-5 хэм, өдөртөө 12-17 хэм дулаан байна. 24-нд нутгийн зүүн хойд хэсгээр сэрүүснэ
-
Улстөр нийгэм2024/06/14
“Тавантолгой төмөр зам” ХХК 1.5 сая.тонн ачаа тээвэрлэлээ
-
Шударга мэдээ2022/10/26
Хорин эмийн сангийн гэрээг цуцлах саналыг гаргалаа
-
Цаг үе2025/11/28
Жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 8 гэмт хэр...
-
Урлаг спорт2025/08/05
“Онцгой амралт” телевизийн реалити шоуны бүртгэл наймдугаар сарын 6- нд эхэл...
