Цаг үе
Наадмаар Монгол Улсын хилийн боомтуудын амрах хуваарь

Эх сурвалж: Хил хамгаалах ерөнхий газар
Ардын хувьсгалын 99 жилийн ой, Үндэсний их баяр наадмын өдрүүдэд Монгол Улсын хилийн боомтуудын амрах хуваарийг хүргэж байна.
№ |
Боомтын нэр |
Төрөл |
Нийтээр амрах баярын өдрүүдэд |
|
АГААРЫН ЗАМЫН БООМТ |
1 |
Буянт-Ухаа |
агаарын замын |
Олон улсын нислэгийн цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана |
ОХУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ БООМТ |
1 |
Алтанбулаг |
авто замын |
24 цагаар амралтгүй ажиллана |
2 |
Сүхбаатар |
төмөр замын |
Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана |
|
3 |
Эрээнцав |
төмөр замын |
Хоёр талын ачаа тээврийн галт тэрэгний цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана |
|
4 |
Эрээнцав |
авто замын |
Боомтын ажиллах цагийн хуваарийн дагуу Даваа-Ням гарагуудад 08.00-17.00 цагт ажиллана |
|
5 |
Цагааннуур |
авто замын |
07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд амарна |
|
6 |
Боршоо |
авто замын |
||
7 |
Тэс |
авто замын |
||
8 |
Арцсуурь |
авто замын |
||
9 |
Ханх |
авто замын |
||
10 |
Ульхан |
авто замын |
07 дугаар сарын 11, 12, 13-ны өдрүүдэд амарна |
|
БНХАУ-ТАЙ ХИЛЛЭДЭГ БООМТ |
1 |
Замын-Үүд |
төмөр замын |
Олон улсын галт тэрэгний цагийн хуваарийн дагуу амралтгүй ажиллана |
2 |
Замын-Үүд |
авто замын |
07 дугаар сарын 11, 12, 13, 14, 15-ны өдрүүдэд амарна. |
|
3 |
Баянхошуу |
авто замын |
||
4 |
Бичигт |
авто замын |
||
5 |
Ханги |
авто замын |
||
6 |
Гашуунсухайт |
авто замын |
||
7 |
Шивээхүрэн |
авто замын |
||
8 |
Бургастай |
авто замын |
||
9 |
Булган |
авто замын |
||
10 |
Хавирга |
авто замын |
Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 39 дүгээр тогтоолоор түр хаасан. |
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.