Бидэнтэй нэгдэх

Урлаг спорт

Б.Баттүшиг олон улсын олимпын хорооны гишүүнээр сонгогдлоо

Огноо:

,

Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч Батболдын Баттүшиг Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Гишүүнээр сонгогдлоо. Тодруулбал, 2020 оны долоодугаар сарын 17-ны өдөр ОУОХ-ны 136 дахь чуулган цар тахлын улмаас цахим хэлбэрээр зохион байгуулагдаж өндөрлөв. Тус чуулганаар ОУОХ нь шинээр таван гишүүнийг баталснаар нийт 103 гишүүнтэй боллоо.
 
ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Залуучууд болон эмэгтэйчүүдийн төлөөлөл ОУОХ-ны удирдах түвшинд нэмэгдэж буйд баяртай байна. Тэдний мэдлэг, туршлага нь нийт олимпын хөдөлгөөнд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна” хэмээн мэдэгдэв.
 
ОУОХ-ны шинэ Гишүүдээр МҮОХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгч, Дэлхийн бадминтоны холбооны Гүйцэтгэх зөвлөлийн Гишүүн Б.Баттүшигээс гадна Олон улсын хөнгөн атлетикийн холбооны Ерөнхийлөгч, олимпын аварга Себастьян Коэ, Хорватын Ерөнхийлөгч асан Колинда Грабар-Китарович, Саудын Арабаас АНУ-д суугаа элчин сайд, гүнж Рима Бинт Бандар Аль-Сауд, Кубын ҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн, олимпын аварга Мария де ла Каридад Колон Руэнес нар сонгогдсон байна.
 
Чикагогийн Их Сургууль, Харвардын Их Сургуулийг төгссөн Б.Баттүшиг нь олимпын хөдөлгөөний түншлэл-хамтын ажиллагаа, технологи-инновацийн чиглэлд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж буй спорт-олимпизмийн залуу зүтгэлтэн, боловсон хүчин билээ.
 
Б.Баттүшиг нь 2017 онд МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байгаа бөгөөд мөн “Токио-2020” олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчийн үүргийг гүйцэтгэж буй. Тэрээр 2018 онд ОУОХ-ны Маркетингийн комиссын гишүүнээр томилогдож, 2020 онд улиран сонгогдсон билээ.
 
Мөн тэрээр 2015 онд Монголын бадминтон сонирхогчдын холбооны Ерөнхийлөгч, 2017 оны Дэлхийн бадминтоны холбооны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүний сонгуульт ажлыг хүлээн авч, тус спортыг түгээн дэлгэрүүлэх, хүүхэд залуусыг татан оруулах, материаллаг баазыг нэмэгдүүлэхэд онцгой үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.
 
Монгол Улсаас өмнө нь, спортын олондоо “олимпын өвөө” хэмээн хүндлэгдсэн Ш.Магван нь ОУОХ-ны Гишүүний албыг 2007 оныг хүртэл гүйцэтгэн өдгөө ОУОХ-ны Хүндэт гишүүн болоод буй гэж Монголын Үндэсний Олимпын хорооноос мэдээллээ.
Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Урлаг спорт

"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ

Огноо:

,

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно

Огноо:

,

Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.

Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.

Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Дэлгэрэнгүй унших

Урлаг спорт

“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно

Огноо:

,

Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.

Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.

Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.

Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа

Санал болгох