Бидэнтэй нэгдэх

Шударга мэдээ

БНСУ-ын Хууль зүйн яамнаас 35 иргэнд Е-9 ангиллын Цахим визийн зөвшөөрөл олгохоос татгалзжээ

Огноо:

,

Монгол Улсын Засгийн газар /ХНХЯ/, БНСУ-ын  Засгийн газар /Хөдөлмөр эрхлэлт, хөдөлмөрийн яам/ хооронд байгуулсан Хөдөлмөр эрхлэх зөвшөөрөл олгох тогтолцооны дагуу БНСУ-д ажилтан илгээх болон хүлээн авах тухай Харилцан ойлголцлын “САНАМЖ БИЧИГ”-ийн хүрээнд БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүч  илгээх ажил шат дарааллын дагуу тасралтгүй явагдаж байна.

БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг илгээх ажил 13 шат дарааллын дагуу явагддаг билээ. Үүний нэг шат болох болох Цахим визийн зөвшөөрлийг БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалган тус улсад нэвтрэх эрх олгодог бөгөөд 2019 оны хоёр дугаар улирлын байдлаар Хөдөлмөрийн стандарт гэрээ байгуулах санал 238 иргэнд ирсэн боловч үүнээс 35 иргэнд виз олгохоос татгалзсан хариу иржээ.

Цахим визийн зөвшөөрөл олгохоос татгалзсан нийтлэг шалтгаануудыг бүлэглэж графикаар харуулав.

 

Цахим визийн зөвшөөрөл авсан иргэд дараагийн шат болох эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд хамрагддаг бөгөөд 2019 оны хоёр дугаар улирлын байдлаар ЭМДҮШ-д 3 (Сүрьеэ-0, Тэмбүү-3) иргэн тэнцээгүй байна.

 Дээрх шалтгаануудаас үүдэн БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар бүртгүүлсэн болон ажиллах хүсэлтэй иргэдэд анхааруулахад:

 БНСУ-ын Хөдөлмөрийн биржид ажил хайгчаар бүртгүүлэн ажлын саналаа хүлээж буй иргэд БНСУ-ын Элчин сайдын яаманд визийн шаардлага хангахгүй материал бүрдүүлснээс татгалзсан хариу авч байсан иргэдэд Хөдөлмөрийн гэрээгээр ажиллах Цахим визийн зөвшөөрөл олгогддоггүй тул иргэн Та аяллын болон бусад төрлийн виз мэдүүлэхдээ хуурамч бичиг баримт бүрдүүлж өгөхгүй байх, мөн аяллын визээр зорчиж буй иргэд 90 хоногийн хугацааг тулгаж аялахгүй байх.

  1. Тус Улсад зорчих болон ажиллаж амьдрах хугацаандаа хулгай, танхай, залилангийн хэргүүд үйлдэж торгууль төлж, шийтгэгдэж байсан иргэдэд цахим визийн зөвшөөрөл олгогддоггүй тул БНСУ-ын хууль, дүрэм журмыг чандлан сахиж зөрчил гаргахгүй  байхыг анхааруулж байна.
  2. Цахим визийн зөвшөөрөл ирсэн хэдий ч Эрүүл мэндийн давтан үзлэг шинжилгээнд тэнцээгүй ажил хайгч нь БНСУ-д Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж, амьдрах боломжгүй байдаг тул Сонгон шалгаруулах “Онооны тогтолцоо”-ны хугацаанд эрүүл мэнддээ “ОНЦГОЙ” анхаарна уу.

ГАДААДАД АЖИЛЛАХ ХҮЧ ГАРГАХ ХЭЛТЭС

 

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Шударга мэдээ

ЦЕГ: Гадаад улсын виз гаргуулахтай холбоотой 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байна

Огноо:

,

Цагдаагийн байгууллагад 2026 он гарснаас хойш гадаад улсын виз гаргуулахтай холбоотой нийт 176 залилах гэмт хэрэг бүртгэгдэн шалгагдаж байгаагаас зөвхөн “Бүгд найрамдах Солонгос улсын виз гаргаж өгнө” гэж иргэдийг залилсан 102 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа аж.

Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд байгуулсан хамтын ажиллагааны гэрээний хүрээнд БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр ажиллах хүсэлтэй иргэдийг зөвхөн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар албан ёсоор бүртгэж, сонгон шалгаруулалт зохион байгуулан илгээдэг.

Тус байгууллага нь Е-9 визийн ангиллаар БНСУ-ын аж үйлдвэрийн салбарт ажиллах иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэл, сонгон шалгаруулалт, үр дүнгийн мэдээллийг албан ёсны сувгуудаар хүргэдэг бөгөөд энэ төрлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэх цорын ганц эрх бүхий байгууллага юм.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газраас БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр /Е-9 визийн ангилал/ аж үйлдвэрийн салбарт ажиллах хүсэлтэй иргэдийн солонгос хэлний түвшин тогтоох шалгалтын бүртгэлийг 2026 оны гуравдугаар сард зохион байгуулж эхэлсэн. Залилагч этгээдүүд "Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газарт ажилладаг", "Найдвартай виз гаргаж өгнө", "Дараалал харгалзахгүй явуулна" гэх мэт худал мэдээлэл тараан иргэдийг хуурч, их хэмжээний мөнгө залилан авах гэмт хэрэг гарсаар байгаа аж.

Энэхүү гэмт хэрэг нь жил бүрийн хавар, намрын бүртгэлийн үеүдэд идэвхэжсэн юм байна. Иймд иргэд та бүхэн БНСУ-ын хөдөлмөрийн гэрээт ажилтны бүртгэл, шалгалттай холбоотой мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах, танил талаар дамжуулан виз гаргаж өгнө, шалгалтгүй явуулна гэсэн амлалтад итгэхгүй байх, урьдчилгаа төлбөр, үйлчилгээний хураамж нэрээр мөнгө шилжүүлэхээс татгалзах, сэжигтэй зар мэдээлэл, залилангийн шинжтэй үйлдлийн талаар цагдаагийн байгууллагад нэн даруй мэдэгдэхийг зөвлөлөө.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Боловсролын зээлийн сангийн зээлээс 10.2 тэрбум төгрөг эргэн төлөгджээ

Огноо:

,

Улсын ерөнхий прокурорын газрын 2023 оны тавдугаар сарын 29-ний өдрийн тогтоолоор “Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа Боловсролын зээлийн сангаас төрийн өндөр албан тушаалтнуудын хамаарал бүхий этгээдүүд хууль бусаар тэтгэлэг авч, эргэн төлөөгүй” гэх гэмт хэргийн талаарх мэдээллийг шалгах ажлын хэсэг байгуулсан байна.

Ажлын хэсгээс хэрэг бүртгэлтийн 11, мөрдөн байцаалтын 2 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ. Үүнээс хэрэг бүртгэлтийн 1 хэргийг хааж, 1 хэргийг нэгтгэн, мөрдөн байцаалтын 1 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлсэн байна.

Одоогоор Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албанд хэрэг бүртгэлтийн 1, Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст 8 хэрэг шалгагдаж байгаа аж. Мөн яллах дүгнэлт үйлдүүлэх саналтай ирүүлсэн 1 хэрэг прокурорын хяналтын шатанд хянагдаж байна.

Боловсролын зээлийн сангийн үйл ажиллагаанд холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхэлснээс хойш нийт 694 суралцагчаас 3,054,210 ам.долларын гадаад зээлийн эргэн төлөлт хийгджээ. Энэ нь одоогийн ханшаар 10.2 тэрбум төгрөгтэй тэнцэж байна.

Дэлгэрэнгүй унших

Шударга мэдээ

Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо

Огноо:

,

Боловсролын сайд Л.Энх-Амгалан Швейцарын Холбооны Улсын Гадаад хэргийн яамны Ази, Номхон далайн газрын дарга, сайд Маркус Лайтнерыг хүлээн авч уулзлаа.

Уулзалтын үеэр талууд Монгол, Швейцарын боловсролын салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцов.

Өнгөрсөн хугацаанд Швейцарын Холбооны Улстай тогтвортой хөгжлийн боловсрол, мэргэжлийн боловсрол, сургалтын чиглэлээр төсөл, хөтөлбөрүүдийг амжилттай хэрэгжүүлж ирснийг уулзалтын үеэр онцлон дурдлаа.

Цаашид мэргэжлийн боловсрол, сургалтын салбарт түлхүү хамтран ажиллах боломжийг эрэлхийлэхээр болов.

Мөн Швейцарын Холбооны Улсын хэрэгжүүлдэг хүртээмжтэй боловсролын бодлогоос туршлага судлах зэрэг чиглэлээр талууд санал солилцлоо.

Дэлгэрэнгүй унших

Санал болгох