Цаг үе
Гурил, талхны үнээ нэмсэн ААН-дэд нэмсэн үнээ буулгах шаардлага хүргүүлж эхэллээ

Холбогдох хуулиараа бол гурил, талхны үнэ нэмэгдэх үндэслэл байхгүй. Гэтэл "Талх чихэр" ХК-ийн зүссэн талх 100-200 төгрөгөөр, "Алтан тариа" компанийн гурилын үнэ 30-330 төгрөгөөр нэмэгджээ. "Талх чихэр” ХК-ийн төлөөлөл дэлхийн жишигт нийцсэн олон улсын стандарт нэвтрүүлж байгаа учраас бүтээгдэхүүний үнээ нэмсэн гэж тайлбарлав. Мөн валютын ханшийн өсөлт, тоног төхөөрөмжийн шинэчлэл, цахилгааны үнэ зэрэг шалтгааныг нэмж дурдлаа. Иймээс ШӨХТГ, МХЕГ, ТЕГ, Гаалийн ерөнхий газар хамтран “Талх чихэр”, “Алтан тариа” зэрэг компанийг бүтээгдэхүүний үнээ үндэслэлтэй нэмсэн эсэхийг нь шалгахаар боллоо.
Хэрвээ шалтгаан нь үндэслэлгүй байвал хуулийн этгээдийг 20 сая хүртэлх төгрөгөөр торгож, зөрчлийг арилгуулна. Энэ талаар ШӨХТГ-ын дарга Б.Бат-Эрдэнэ ХХААХҮЯ болоод гурил, талх үйлдвэрлэгч компаниудын төлөөлөлтэй уулзалт хийхдээ мэдэгдэж, гурил, талхны үнээ нэмсэн аж ахуйн нэгжүүдэд нэмсэн үнээ буулгах шаардлага хүргүүлж эхэллээ гэж ШӨХТГ-аас мэдээллээ.
Цаг үе
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан
Цаг үе
Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв
Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд:
- Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
- Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
- 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
- Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
- Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
- Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв.
Цаг үе
Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ
Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан” худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.
Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.
Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.
Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.
Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.
Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.
Урт цагааны далд зогсоол нь:
- Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
- Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
- Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
- Цахилгаан машины цэнэглэгчтэй.
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
-
Цаг үе2023/10/17
Сэтгэцийн эрүүл мэндийг ярихгүйгээр эрүүл мэндийн тухай ярих боломжгүй
-
Цаг үе2020/05/28
Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан
-
Үзэл бодол2022/12/09
Х.Сугир: "Ажнай"-н Д.Бат-Эрдэнэ компанийн ашиг орлогыг тэрбумаар зогсо...
-
Цаг үе2020/09/10
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, эдлэл, идээ, ундаа олно