Урлаг спорт
"Их Хурд-8" шигшмэл хурдан морьдын уралдаанд Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүүллээ

Гурван жил тутам Засгийн газрын тогтоолоор зохион байгуулагддаг Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8” уралдаан шилмэл хурдан морины уралдаанаар үргэлжилж байна. Шилмэл хурдан хүлгүүд 22 км-ийн зайнд уралдсан юм. “Их Хурд-8” наадмын шилмэл хурдан морины уралдаанд оролцохоор 32 хүлэг бүртгэгдсэнээс 30 хүлэг гарааны зурхайгаас хөдөлсөн бөгөөд айргийн тавд дараах уяачдын хурдан хүлгүүд хурдалсан.
1. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Ц.Чимэдбавуугийн хүрэн халзан түрүү магнай
2. Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын харъяат Ч.Цэрэнбатын хул аман хүзүү
3. Төв аймгийн Баян сумын харъяат МУМУ П.Энхмөнх хул айргийн гурав
4. Төв аймгийн Баян сумын харъяат Б.Нямжав зээрд айргийн дөрөв
5. Төв аймгийн Батсүмбэр сумын МУТМУ С.Лувсанбалдан халтар
Уралдаанч хүүхэд, удамт хурдан хүлгүүд мэнд сайхан уралдлаа.

Урлаг спорт
"Дүрмээ мөрдье" аянд Төрийн банк нэгдлээ
Урлаг спорт
Наадмын нээлтийн тоглолтыг долоодугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ой, Үндэсний их баяр наадмын бэлтгэл ажил үргэлжилж байна.
Үндэсний их баяр наадмын ерөнхий найруулагчаар Монгол Улсын Төрийн соёрхолт, УГЗ найруулагч Н.Наранбаатар ажиллаж буй. Баяр наадмыг “Мөнхөд гэрэлтэх Монгол” агуулгын дор зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн наадмын арга хэмжээнд нийт 2500 гаруй уран бүтээлч оролцох юм.
Мөн наадмын нээлтийн тоглолтыг 7 дугаар сарын 11-ний 21:00 цагт дахин тоглоно. Ингэхдээ тайз, дэлгэц, гэрэл, дүрслэлийн цогц шийдэлтэй урлагийн шоу хэлбэрээр өрнөх юм. Оройн тоглолтын тасалбар 80.000 төгрөгийн үнэтэй бөгөөд www.enaadam.mn, www.ticket.mn сайтаар худалдаалж байна.
НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС
Урлаг спорт
“Улаанбаатарын үдэш 2025” шоу тоглолт долоодугаар сарын 11-нД болно
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойд зориулсан “Улаанбаатарын үдэш 2025” Үндэсний их баяр наадмын шоу тоглолтыг Д.Сүхбаатарын талбайд уламжлалт ёсоор зохион байгуулна.
Тодруулбал, шоу тоглолтыг төв талбайд зассан, нийслэлийн өмчийн тайзнаа долоодугаар сарын 11-ний орой 21:00-00:00 цагийн хооронд зохион байгуулж, тайз дэлгэцийн дүрс видео, гэрэлтүүлэг чимэглэлийн шинэлэг хийц хөгжмийн дуугаралт, мэргэжлийн түвшний найруулгатайгаар нийслэлийн иргэд, залуучууд, гадаад, дотоодын жуулчдад хүргэнэ. Тоглолтод нийт 70 гаруй уран бүтээлч оролцох юм.
Тоглолтын хөтөлбөр, найруулгын агуулга нь үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд нэгдүгээр хэсэгт Монгол үндэсний хөгжмийн өнгө аяс, хэв маягийг орчин цагийн хөгжмийн урсгалтай хослуулсан этник хэв шинжийг агуулсан уран бүтээлийн чуулбарууд багтсан. Хоёрдугаар хэсэгт Монголын рок попын үе үеийн уран бүтээлчдийн шилдэг, хит дуунуудаас толилуулна.
-
Цаг үе2022/12/07
Зам, тээврийн салбарын 56 үйлчилгээг цахимжуулна
-
Улстөр нийгэм2021/06/28
Яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэрэг 341 байна
-
Шударга мэдээ2020/07/06
ОХУ-аас эх орондоо ирэх хүсэлт гаргасан иргэдийг Алтанбулаг боомтоор татан авч э...
-
Улстөр нийгэм2020/10/05
Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Боловсролын цахим шилжилт” үзэсгэлэнг үзлээ...