Цаг үе
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн

Өнөөдөр аргын тооллын 2020 оны аравдугаар сарын нэгэн. Пүрэв гараг. Билгийн тооллын XVII жарны "Хотолыг баригч" хэмээх Шороон хулгана жилийн намрын дунд хөхөгчин тахиа сарын Билгийн тооллын шинийн 15. Бархасбадь гараг. Могойг хүлэгч одтой, есөэ улаан мэнгэтэй улаагчин үхэр өдөр.
Өдрийн наран 6 цаг 52 минутад мандан, 18 цаг 32 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхэрийлүүштэй.
Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй бөгөөд хишиг даллага дуудуулах, насан бүтээл хийлгэх, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Эрдэнийг гадагш өгөхөд муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.Цаг үе
УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь
Өнөөдөр буюу 2025 оны наймдугаар сарын 04-ний Даваа гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэглэгчид ээ, засвар хийх хугацаанд хэрэглээгээ түр зохицуулна уу.
ЖИЧ: Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээт бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх болно. Засварын ажлыг тухайн тоноглолоос хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг хэрэгчлэгч та бүхнээс хүсье.
Цаг үе
Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Наймдугаар сарын 04, 05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орж, сэрүүхэн байна.
2025 оны наймдугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 17-22 хэм, Алтайн өвөр говиор 30-35 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсгээр 26-31 хэм, бусад нутгаар 21-26 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 21-23 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 20-22 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. 19-21 хэм дулаан байна.
2025 оны наймдугаар сарын 05-наас 09-нийг хүртэлх
цаг агаарын урьдчилсан төлөв
Наймдугаар сарын 05-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 07-нд төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 08-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг-Үүр, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм, өдөртөө 18-23 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 19-24 хэм, өдөртөө 32-37 хэм, бусад нутгаар шөнөдөө 12-17 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан байна.
Цаг үе
Төрийн банк Ногоон харилцах дансны үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ
Төрийн банк тогтвортой хөгжилд чиглэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг хөгжүүлэх, ногоон эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор Ногоон харилцах дансны үйлчилгээг зах зээлд нэвтрүүллээ.
Ногоон харилцах данс нь байгаль орчинд ээлтэй, тогтвортой хөгжлийг дэмжигч иргэн, аж ахуйн нэгжид зориулсан харилцах данс бөгөөд харилцагч өдөр тутмын төлбөр тооцоо хийх, банкнаас санал болгож буй цахим үйлчилгээнд хамрагдах зэргээр тус дансаа ашиглах боломжтой.
Мөн Ногоон харилцах данс шинээр нээлгэж, зургаан сараас доошгүй хугацаанд ашигласан тохиолдолд бичил бизнесийн зээл, эргэлтийн хөрөнгийн зээл, хөрөнгө оруулалтын зээл, ПОС-ын орлого барьцаалсан зээл, тэтгэврийн бизнесийн зээл, өрхийн бизнесийн зээл, гарааны бизнесийн зээл зэрэг бизнесийн зээлийг тогтоосон интервалын доод хүүгээр авах боломжтойгоороо давуу талтай.
Түүнчлэн харилцагч таны харилцах дансны сарын дундаж үлдэгдлийн 10.0 сая төгрөг тутамд нэг мод тарих нийгмийн хариуцлагыг банкны зүгээс хэрэгжүүлэх бөгөөд тарьсан модны тоо болон байгаль орчинд үзүүлсэн нөлөөг ил тод тайлан хэлбэрээр хүлээн авч, хүрээлэн буй орчиндоо эерэг өөрчлөлт түүчээлэх “ногоон” тэмүүллийг тань алдаршуулах болно.
Харилцагч та банк санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд хувь нэмрээ оруулахыг хүсвэл өөрт ойр байрлах Төрийн банкны салбар нэгжид хандаж Ногоон харилцах данс нээлгээрэй. Ногоон харилцах данс шинээр нээлгэхэд Дансны тусгай дугаарын үйлчилгээнд хураамжгүйгээр хамрагдаж, цээжлэхэд хялбар алтан, мөнгөн дугаарлалтаар дансаа нээлгэх боломжтой.
Итгэл төгс – Ногоон ирээдүй
-
Улстөр нийгэм2021/04/20
Хотын дарга Д.Сумъяабазар БНСУ-аас Монгол Улсад суугаа Соёлын элчийг хүлээн авч ...
-
Цаг үе2020/12/01
Улаанбаатарт өдөртөө 18 хэм хүйтэн
-
Цаг үе2025/03/26
УИХ: Өнөөдөр хуралдах байнгын хороод
-
Цаг үе2023/01/24
БНЧУ-д богино хугацааны зуны сургалтад хамруулах сонгон шалгаруулалт зарлагдлаа