Бидэнтэй нэгдэх

Цаг үе

Хэрэглээний төлбөрөө цахимаар төлөөд урамшуулал аваарай

Огноо:

,

Төрийн банкнаас салбарын ачааллыг бууруулах, харилцагчаа цахим үйлчилгээнд сургах зорилгоор Биллингийн үйлчилгээний урамшуулалт аяныг өнгөрөгч сарын 15-наас ирэх 11 дүгээр сарыг дуусталх хугацаанд зарлажээ. Харилцагч та Төрийн банкны биллингийн үйлчилгээг ашиглан хоёроос дээш удаа хэрэглээний төлбөрөө төлсөн байхад тус уралдаанд автоматаар бүртгэгдэж сая төгрөгийн эзэн болох боломжтой юм байна.

Төрийн банкнаас энэ сараас эхлэн биллингийн сувгаа нэмэгдүүлж аль ч банкны хэрэглэгч байсан QR код ашиглан хэрэглээний төлбөрөө цахимаар төлөх боломжийг мөн олгоод байгаа юм. Үүнээс гадна:

Доорх сувгуудыг ашиглан хэрэглээний төлбөрөө төлөх боломжтой  бөгөөд НӨАТ-н баримтаа бүртгэлтэй цахим шуудангаараа авч болох аж.

  1. Төрийн банкны өөр ойрхон салбарт нэг удаа очиж эсвэл Гялсбанк үйлчилгээгээр сар бүр гардаг хэрэглээний төлбөрөө бүртгүүлж, холбуулсан данснаасаа тогтсон хугацаанд АВТОМАТ-аар суутгуулах,
  1. Банкны салбарт очиж бүртгэл хийлгэх шаардлагагүй statebank.mn веб сайт руу нэвтрэн И-БИЛЛИНГ цэс руу орж, бүртгүүлэн хэрэглээний төлбөрөө картаараа шууд төлөх,
  2. statebank.mn “BЕБ сайтаар нэвтрэн  Гялсбанкны үйлчилгээний эрхээрээ ашиглан Хэрэглээний төлбөр цэс руу орж, Орон сууц, Цахилгаан, СӨХ, Кабель, Интернэтийн төлбөрийг өөрөө бүртгэх, дэлгэрэнгүй задаргаатай лавлах, төлөх,
  3. Төрийн Банкны Гялсбанк аппликейшн-ыг гар утсандаа татаж суулгаснаар банкны бүх төрлийн үйлчилгээг авахаас гадна хэрэглээний төлбөрөө лавлаж, төлөх,
  4. Гялсбанк үйлчилгээнд бүртгүүлэн гар утаснаасаа мессеж илгээн хэрэглээний төлбөрөө төлөх,
  5. Төрийн Банкны картаар АТМ ашиглан орон сууцны төлбөрөө лавлаж, хэсэгчлэн болон нийт дүнгээр төлбөрөө төлөх,
  6. statebank.mn веб сайт руу нэвтрэн “И-БИЛЛИНГ” цэс руу орж, шинэ харилцагч цэсээр бүртгүүлэн QR код авч, аль ч банкны интернэт аппликейшн-р төлөх боломжтой.

Урамшууллын эздийг арван хоёрдугаар сарын эхний долоо хоногт https://www.facebook.com/StatebankMN/ хуудсаар дамжуулан цахимаар тодруулна.

Дэлгэрэнгүй унших
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.

Цаг үе

“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залилан

Огноо:

,

Энэ оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 18 цагийн орчимд “Телеграммаар даалгавар биелүүлж, мөнгө шилжүүлээд залилууллаа” гэх дуудлага, мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн.
 
Бүртгэгдсэн дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 24 настай, эрэгтэй “М” нь мөнгөө өсгөх зорилгоор телеграммаар даалгавар биелүүлж, 11 сая төгрөгийг бусдын дансруу шилжүүлэн залилуулсан гэх хэргийг Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
 
Энэ оны эхний 9 сарын байдлаар телеграммаар даалгавар биелүүлж залилуулсан гэх 767 гомдол, мэдээлэл бүртгэгдсэн.
 
“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй”, “Тик токын бичлэг сурталчлан орлогоо нэмээрэй”, “Сугалаа сугалан азтан болоорой” гэх зарууд залилах гэмт хэргийн хохирогч болгох эрсдэлтэй гэдгийг анхаарна уу. 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв

Огноо:

,

2025-2026 оны өвөлжилтийн бэлэн байдлыг хангах чиглэлээр бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудтай хуралдлаа. 

Хуралдааны үеэр, Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Очирбат аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭМЯ-ны харьяа байгууллагын удирдлагуудад дараах чиглэлийг үүрэг болголоо. Үүнд: 
  • Өвөлжилт хүндрэх эрсдэлтэй нутаг дэвсгэрт отроор өвөлжиж буй иргэдэд эмнэлгийн тусламж, үйлчилгээг харьяалал харгалзахгүй үзүүлэх;
  • Отроор өвөлжиж буй малчин иргэдэд эмийн хангалт болон явуулын эмнэлгийн багийг хуваарилж, тусламж үйлчилгээг шуурхай үзүүлэх;
  • 0-5 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмад настан, архаг суурь өвчтэй иргэдийн судалгааг тогтмол авч, эрүүл мэндийн үзлэгийг тогтсон хугацаанд хийж, төрөх дөхсөн жирэмсэн эмэгтэйг төв суурин газар татаж хяналтад эрт оруулах;
  • Эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийн бэлэн байдлыг хангах;
  • Томуу, томуу төст өвчний тархалтын үе шат бүрд тохирсон хариу арга хэмжээ болон эрсдэлийн харилцааны арга хэмжээг авч хэрэгжүүлэх;
  • Төсвийн сахилга батыг чангатгаж, үр ашиггүй зардлыг бууруулах зэрэг үүрэг чиглэлийг өгөв. 
Дэлгэрэнгүй унших

Цаг үе

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар сард дуусгажээ

Огноо:

,

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд “Урт цагаан”  худалдаа, үйлчилгээний төвийн барилгыг 2024 оны арваннэгдүгээр сард нурааж, тухайн орчмын иргэдийн саналын дагуу далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн, үйлчилгээний төвийн цогцолбор барилга барьж буй.

Өнгөрсөн наймдугаар сард 1.3 га талбайг хамарсан цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажил дууссан.

Өнөөдрийн байдлаар 109 автомашины далд зогсоол, нийт тохижилт, гурван давхар үйлчилгээний төвийн барилга угсралтын ажлын явц 89 хувьтай үргэлжилж байна.

Далд зогсоол барих ажлын явц 90 хувьтай байгаа юм.

Гүйцэтгэгч “Бодь пропертийз” ХХК-ийн зүгээс цогц ажлыг 2025 оны арванхоёрдугаар сард багтаан дуусгахаар гэрээлсэн.

Нийт төслийн талбайн 26.5 хувийг ногоон байгууламж эзэлж буйг онцолж байна.

 Урт цагааны далд зогсоол нь:

  • Дөрвөн блок бүхий 320 метр урт, 7400 ам метр талбайг хамарсан 109 автомашины далд буюу дулаан зогсоолтой.
  • Зогсоол автомашины нэг чигийн хөдөлгөөнтэй.
  • Сул зогсоолын мэдээлэл авах боломжтой ухаалаг системтэй.
  • Цахилгаан машины цэнэглэгчтэй.
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэд автомашинаа байршуулах боломжтой.
Дэлгэрэнгүй унших
сурталчилгаа
Цаг үе5 цаг 6 минут

“Телеграммаар даалгавар биелүүлж мөнгөө өсгөөрэй” гэх зар залила...

Шударга мэдээ5 цаг 9 минут

Монгол Улс Олон улсын цоохор ирвэсийн холбоонд гишүүнээр элсэнэ

Улстөр нийгэм5 цаг 12 минут

Олон улсын нарны эрчим хүчний холбоо байгуулах тухай ерөнхий хэлэлцэ...

Улстөр нийгэм5 цаг 14 минут

ЗГ: Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын төслийн санхүүж...

Шударга мэдээ5 цаг 17 минут

Угаар мэдрэгчийг унтраахгүйгээр агаар сэлгэлт хийвэл дохио автоматаа...

Улстөр нийгэм5 цаг 20 минут

Дулаан хангамжийн 11 Г, Д гол шугамыг ф1000 мм-ийн голчтой болгон өр...

Цаг үе5 цаг 22 минут

Бүх шатны эрүүл мэндийн байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв...

Цаг үе5 цаг 26 минут

Урт цагааны цэцэрлэгт хүрээлэнгийн ил тохижилтын ажлыг наймдугаар са...

Улстөр нийгэм5 цаг 32 минут

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Бүгд Найрамдах Энэтхэг Улсын П...

Цаг үе6 цаг 9 минут

Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна!

Санал болгох